Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан дэн буудалд арга хэмжээ авчээ
2019/08/20
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Зочид болон дэн буудлын үйл ажиллагааг шалгаж, архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг шалгах шалгалтын удирдамжийн” дагуу Мэргэжлийн хяналт, дүүргийн Худалдаа, үйлдвэр үйлчилгээний хэлтэс, хэвлэл мэдээллийн алба, Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтарсан шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулжээ.
Шалгалтаар тус дүүргийн 6,9-р хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа “Од” дэн буудал, “Болор” дэн буудал, “GMG” дэн буудлын үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.