" Үдийн цай": Таргийг хортой саваар зөөсөн “Коко дисерт” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэжээ
2019/09/06
Өчигдөр Улсын тэргүүний 84-р сургуулийн School Police хийж байсан нэгэн аав сошиалд сурагчдад үдийн цайнд өгдөг таргийг зориулалтын биш саванд савлаж түгээдэг болохыг нийтэлсэн юм. Тодруулбал, сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг байсныг зургаар баримтжуулснаа оруулсан. Тэгвэл энэхүү мэдээллийн дагуу НМХГ-аас шалгалт хийжээ.
Уг шалгалтаар “Коко дисерт” ХХК барилгын материалын хортой саванд зөөдөг байсан нь нотлогджээ. Иймд үдийн цайнд сурагчдад өгч байсан зориулалтын биш савыг нь шинжилгээнд өгсөн байна. Түүнчлэн дээрх компанийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ.
Зочин · 2019/09/08
Яасан худлаа юм биччихээд чи итгэхгүй байгаамуу? Чи хортой савтай тараг хүүхдэд өгсөн новш биш биз?
Зочин · 2019/09/08
Арай ч дэндэнээ олны хүүхэд ямар хүнс хэрэглэх нь эздэд нь огт хамаагүй л байхгүй юу ? тэдэнд мөнгө олж байвал яасан ч хамаагүй ээ. Энэ хувийн өмчит ААН -ы эзэд гэх хулгайч луйварчдыг алах хэрэгтэй. Монголын хувийн өмчит ААН -ЫН эзэд хэзээ ч хууль дүрэм биелүүлж бусдын аюулгүй байдлыг анхаарахгүй ээ.АМЕРИКТ хууль биелүүлдэг бусдын эрхийг хүндэлдэг тогтолцоог КОЛЬТ ГАР БУУГААР ТОГТООСОН ГЭДГИЙН.
Зочин · 2019/09/06
Өчигдөр Улсын тэргүүний 84-р сургуулийн School Police хийж байсан нэгэн аав сошиалд сурагчдад үдийн цайнд өгдөг таргийг зориулалтын биш саванд савлаж түгээдэг болохыг нийтэлсэн юм. Тодруулбал, сурагчдын үдийн цайнд өгдөг таргийг барилгын материалын хортой саваар зөөдөг байсныг зургаар баримтжуулснаа оруулсан.