Сурагчдад бэлтгэлийн хувцас шахсан 12-р сургуульд зөрчлийн хуулийн дагуу торгууль ногдуулжээ
2019/09/12
СХД-ийн 12 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдэд 40,000 төгрөгөөр биеийн тамирын хувцас, сургуульдаа эд хөрөнгө авна гэж хүүхэд бүрээс 35,000 төгрөг хурааж байна гэх мэдээллийн дагуу хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар тус сургууль нь сурагчийн биеийн тамирын хувцсыг жигдрүүлэх зорилгоор “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК-тай аман хэлэлцээр хийж худалдан борлуулж байсан, 1 дүгээр ангийн багш ангидаа сейф, тавиур гишгүүр, цаг, ариун цэврийн хэрэгсэл, 3 хос уут /аяга, хувцас, гутлын уут/ зэргийг авахаар хүүхэд бүрээс 35,000 төгрөгийг хууль бусаар хураасан зөрчил илэрлээ. Шалгалтын явцад тус сургуульд биеийн тамирын хувцас худалдан борлуулж байсан “Гэрэлт Наран Гэрэлт” ХХК–ны үйл ажиллагааг зогсоож, хууль бус төлбөр хураамж авсан зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч ажиллалаа.
ZOCHin · 2019/09/13
Harin zugeer yum bish uu? Haij yavahgui bolomjiin unetei l yum bnadag. Heregtei hereggui matdag zangaa bolimoor yum!!!
зочин · 2019/09/13
Жигдрүүлж яадаг юм. Ямар хойд солонгос биш. одоо ах эгчийнх багадсан хувцсыг ч өмсүүлж болохгүй юу. хужаагийн хогийг өндөр үнээр шахдаг юм байна лээ.
нараа · 2019/09/12
Хөөрхөн л хувцас байна юу нь болохгүй байгаан ижлээрээ амар ш дээ адилхан л захаас авна Бөөсөнд хутга гээч нь болж
иргзн · 2019/09/12
бусад Сургуулиудыг яах уу, ингээд л орхижох уу, Сургууль болгон Бэлтгэлийн хувцас шахаж Сурагч Эцэг эхчүүдыг дарамталж байгаа ш дээ, Хан-Уул дүүргийн 52-р Сургууль гэхэд л сүүлийн 2 жил иймэрхүү маягаар Сурагч Эцэг эхчүүдыг Дарамталж байгаа шүү дээ,