Төрийн далбааг яагаад урсанаа ингэж тайлбарлав
2019/09/25
Өнгөрсөн өдрүүдэд “Улаан бал” нэвтрүүлгээрээ олны танил болсон сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэгэн дугаарынхаа үеэр Монгол Улсын төрийн далбааг урсан нь олны дургүйцлийг хүргэн ихээхэн шүүмжлэл хүртээд байгаа юм.
Харин Ч.Лодойсамбуу нэвтрүүлгийнхээ зураг авалтын үеэр Төрийн далбаа урснаа ингэж тайлбарлав.
“Гудамжинд явж байгаад зодуулах үйлдэл хийлээ дээ чи! гэж нэг биш хүн занангуй зэмлэв. Соёмбо хэвлэсэн мяндсан улаан даавуу урлаа гэж зодох тухай ярьж агсарч байгаа ах нар үнэндээ өөрсдийнх нь нүдэн дээр төрийн далбаанд сүслэн мөргөж үзүүлээд нүднээс далд нутгийг нь тонож, ирээдүйг нь дээрэмдэж, төрийг нь самарч байгаа гаруудад алга харшуулан урам өгч суудаг. Дээрэмчнийг бодуулах гэж туг урсан сэтгүүлчийг гудманд таарвал зодно гэх мөртөө хайртай далбааных нь мөн чанарыг хядаж байгаа даргатай хаа нэг таарахдаа шээстэй гарыг нь барих гэж уралддаг. Худлаагаар дүүрсэн хорвоо тэр аяараа мөн чанарынхаа эрэлд хатаж байхад бодох дургүй бид л хэлбэртээ тээглээд хэвтэж байна.
Далбаа нь улсаасаа чухал
Лам нь бурханаасаа том
Хайраасаа хурим нь илүү
Биенээсээ хувцас нь үнэтэй!
Уг нь,
Хүнгүй бол улсгүй, улсгүй бол далбаагүй.
Хүнгүй бол бурхангүй, бурхангүй бол ламгүй.
Хүнгүй бол хайр үгүй. Хайр үгүй бол хурим үгүй.
Хүн үгүй бол хувцас ч байхгүй.
Хүнээс бүх зүйл эхэлнэ. Ямар нэг зүйлийг тахин шүтэж байгаа бол тэр нь хүний төлөө л оршдог. Хүнд нь аюул нүүрлэчихээд байхад ямар ЭД МАТЕРИАЛ түүнээс үнэтэй байх юм? Ах нараас асууя” гэжээ.
Энхтөр · 2019/09/26
Нэгэнт л шүтээн болгоод хууль дүрэмд заагдсан дүрмыг өөрийн үзэл бодлоор дураараа өөрчилж яавч болохгүй.Хууль дүрмийг сахин хэрэгжүүлэх ёс зүйд суралцах хэрэгтэй.
Irgen · 2019/09/25
Ene zaluugiiin zov shuu ene zaluuud oligarhiuud l durgui bdag ymshdee sain ajiglaarai hen hen facebookeer ene zaluug muulj bn sain ajiglasrai.
Зочин · 2019/09/25
Далбаа урж шатаах аль ч улсад байдаг л үзэгдэл байх манайх л худлаа сүржигнэдэг болохоос худлаа далбаа мандуулж мөргөж үнсэж жүжиглээд босоод эх орон газар нутаг ард түмэндээ маш их гай болж байгаа хогийн гарууд л хамгийн аюултай энэ залуугийн хувьд сэтгэцийн юм уу мэдлэгийн юм уу асуудалтай л юм шиг санагдсан нэвтрүүлгүүдийг нь үзэж байхад
Иргэн · 2019/09/25
Санаа нь зөв. Санаагаа илэрхийлж байгаа хэлбэр нь буруу байна. Дүү цаашдаа бодох хэрэгтэй!
Зочин · 2019/09/25
Балай солир вэ чи
Иргэн · 2019/09/25
Энэ залуу өөрийгөө жаахан мэдлэг боловсролоор цэнэглэх хэрэгтэй. Тэмцэхдээ хүртэл толгой доторх шигээ хоосон байж болохгүй шүү дээ. Орчин үеийн залуус арай өөр болсон гэдгийг ойлго. Сэтгүүлчийн нэр хүнд. Залуусын өнгө төрх гэдэг арай л өөр баймаар даа
Хүннү · 2019/09/25
Аргаа ядаад л ураа биз дээ. Дарга нар хүнээ боддог билүү? Та нар хэлдээ...улаан цайм улсын хөрөнгийг идчихээд хэрэг хүлээхгүй харин ч тушаал дэвшиж байна. Хүн болгон үүнийг мэдэж байгаа... Тэгээд таг Лодойсамууг зодох хамгийн амархан шалгаан нь тэр далбаа урсан муу хүн, харин амьдралыг чинь " идэж" байгаа нөхдүүдийг зодож чадах уу???
Зочин · 2019/09/25
оёмбо хэвлэсэн мяндсан улаан даавуу урлаа гэж зодох тухай ярьж агсарч байгаа ах нар үнэндээ өөрсдийнх нь нүдэн дээр төрийн далбаанд сүслэн мөргөж үзүүлээд нүднээс далд нутгийг нь тонож, ирээдүйг нь дээрэмдэж, төрийг нь самарч байгаа гаруудад алга харшуулан урам өгч суудаг. Дээрэмчнийг бодуулах гэж туг урсан сэтгүүлчийг гудманд таарвал зодно гэх мөртөө хайртай далбааных нь мөн чанарыг хядаж байгаа даргатай хаа нэг таарахдаа шээстэй гарыг нь барих гэж уралддаг.
зочин · 2019/09/25
Энэ олон хүн дотор ганц нэг ийм гажиг хүн байна ш тээ
v · 2019/09/25
zuv haiulj demjij bna
Залуудай · 2019/09/25
Балай залуу минь төрийн бэлгэдлээ хүндэл.Чиний бэлгэдэл гэж юу байна түүнийг чинь сүйтгэвэл чи яах бол
гийчин · 2019/09/25
Зүрхний хийтэй, өөрийгөө од гэж итгэсэн балай бацаан төрийн далбааг урсан нь тэмцлээ илэрхийлэх санаа нь зөв боловч буруу илэрхийлчихлээ. Хөөрүү бацаан руу дайрч байхаар төрийн ордонд үүрлсэн бүлэг дээрэмчидтэй тэцэх хэрэгтэй дээ.
Иргэн · 2019/09/25
Бидний үеийнхний ой тойнд багтахгүй л үйлдэл байна. Төрийн далбаагаа урж байгаа хүнийг зөвтгөх арга алга. Ёс суртхууны асар том доголдол
Зочин · 2019/09/25
Энэ залуугийн үйлдэл анхаарлын төвд өөрийгөө оруулж ирэх гэсэн үйлдэл.Санаа нь зөв ч арга нь буруу байна.
хүрэл · 2019/09/25
аливаа үг болон үйлдлыг дүгнэн нягтлаж чадахгүй хий хоосон хиийрхэл оюуны хомсдолтой ард түмэн болжээ монголчууд минь????????
Зочин · 2019/09/25
Нээрээ тийм ч юм уу
зочин · 2019/09/25
Тэмцэж байгаа зүйлийг нь дэмжих боловч ямарваа нэг зүйлд хэм хэмжээ гэж байна аа дүү хүү, төрийн далбааг урдаг нь ч чи биш ингэж болохгүй гэдгийг сэтгүүлч хүн мэдэж баймаар, дааганаас унаж үхдэггүй дарвагараасаа болж үхдэг гэж үгийг мэдэж байгаа биз дээ. Миний нэвтрүүлгийг хүмүүс үзэж байна би ОД боллоо гэж хөөрцөглөж эхэлвэл уналт чинь иржээ гэж бодоорой аливаа зүйлд дараа гарах үр дагавараа бодолцож өв уламжлал шүтэх эс шүтэх гэсэн ойлголтыг болгооно биз.
unshigch · 2019/09/25
Далбаа урах нь хийсвэр зүйл, төрийн ордонд нам нэрээр худалч, хулгайчид орж суусан нь бодит байдал ..
Zochin · 2019/09/25
Хэлж байгааг зүйлийг чинь ойлгож байна. Гэхдээ төрийн далбаа бол материал биш улс орны тусгаар тогтнолын билэг тэмдэг оршиж байдаг юм. Энийг бас ойлгох хэрэгтэй зүгээр нэг материал давуу урчихлаа гэж андуурах хэрэггүй. Төрийн далбаагаа уруулна газар шидүүлнэ гэдэг тусгаар тогтнолоо устгуулсан улсын дүр төрхийг илтгэх байдал шүү. Тэмцэж байгаа зүйлийг чинь дэмжиж байна харин төрийн далбааг урдаг чинь буруу шүү энэ ардчилал, хүний эрх чөлөөний асуудал биш үү. Энэ асуудлыг бас тунгааж бодоорой.
Маш сайн хариу өгчээ · 2019/09/25
Хүмүүс ихэнх нь тэнэгдүү, өнгөц байдаг учраас энэ хүүд уурлаад байдаг болохоос энэ хүү их ухаалаг, зоригтой хүү байгаа юм. Одоо ч гэсэн өгч буй хариуг нь хар даа