Э.Бөхбат: Хууль бус тоглоом ажиллаж байсанд, уучлалт гуйж байна
2019/09/26
Түүний гаргасанхүсэлтийн дагуу хууль бус мөрийтэй тоглоомын газрыг цагдаагийн алба хаагч орон байраар хангаж, өөрөө тэндээсээ ашиг хүртэж байсан эсэхийг шалгаж байгаа.
Харин өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр оройн 20 цагийн орчимд цагдаагийн хурандаа Э.Бөхбатын бусдад гэрэний дагуу түрээсэлдэг байранд хэвлэл мэдээллийнхэн, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хамтран шалгалт хийсэн билээ.
Энэ үеэр ТЦА-ны УСХ-ийн дарга Э.Бөхбат хэлэхдээ: “Би энэ байрыг 2003 онд худалдаж аваад өргөтгөл барьж, ресторан ажиллуулж байгаад ажил ихтэйн улмаас 2007 оноос хойш түрээслүүлдэг болсон. Тэр үеэс хойш энэ байрандаа ирээгүй. Гэтэл манай байрыг түрээсэлсэн гэх хүмүүс давхар түрээслээд явж байсныг нь хяналт шалгалтынхан тогтоосон байна. Хүнд түрээсэлж орхиод ийм зүйл болсныг мэдээгүй явсандаа уучлалт гуйж байна. Та нар үнэнийг тогтоож өгөөрэй. Үнэндээ ийм хууль бус юм хийвэл өөрөө өөрөөсөө ичнэ. Өчигдөр би мэдээлэл аваад юу болоод байгаа талаар судалж, хайж эхэлсэн. Түрээслэгч нар нь мөнгөө дансаар өгчихдөг болохоор ирдэггүй.
Би энд хууль бус ажиллагаа явуулсан бол үнэхээр хувцсаа тайлж өгөөд ерөнхий газрынхаа даргад илтгээд явахад бэлэн. Үнэнээ л хэлж байна. Энэ газарт олон жил ирээгүй.
Энэ байр дахин төлөвлөлтөд орсон нурах гэж байгаа байр. Тиймээс хоолны газраар явахаа болиод ийм байгууллагад давхар түрээсэлсэн юм байна. Та бүхний хүчинд мэдэж авлаа. Мэдээж би одоо түрээсээ цуцална. Хуулийн дагуу намайг олон газраас шалгах байх. Манай дотоодын хяналт өчигдрөөс шалгаж эхэлсэн. Зарим нэг зүйлийг тогтоосон байна. Хэрвээ би энд үйл ажиллагаа явуулаад үйл ажиллагаанд нь оролцоод хаагдчихаар нь нээгээд байдаг байсан бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна. Монголын цагдаагийн олон алба хаагчдын нэр төрийг сошиалаар гутаахыг би хэзээ ч тэсэж чадахгүй. Үнэн зөвийг мэдүүлж өгөөрэй” гэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
-“Гарсан мэдээллийн дагуу Э.Бөхбат хурандаа дотоод хяналт шалгалтад шалгуулахаар хүсэлтээ өгсөн. Үүний дагуу хяналт шалгалтын ажил явагдаж байна. Энэ асуудлыг өнөөдрийн байдлаар зөрчлийн хуулиар шалган шийдвэрлэж байгаа. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ тоглоомын газарт хэд хэдэн удаа арга хэмжээ авсан. Объект гэхээсээ илүү хууль бус мөрийтэй тоглоомыг зохион байгуулж буй этгээдүүд, үйлчлүүлж байгаа иргэдийг нь хяналтдаа авч ажиллаж байсан”.
Түрээслэгч: “Би энэ газрыг тоглоом тоглуулахад түрээсэлдэг гэж мэдээгүй. Зар тавихдаа агуулахын түрээс гээд зар тавиад орсон. Би дансаар мөнгөө авдаг байсан. Өчигдөр мэдээлэл хараад сандраад ирээд байж байна”.
Түрээслэгч Ц.Түмэнжаргал:
-“Би түрээслээд, автомат тоглоомын газрыг 2-3-уулаа нийлээд ажиллуулж байсан. Хүмүүсээс дам сонсоод ашигтай байдаг гэхээр нь сонирхсон. Гэтэл ямар ч ашиг алга, би өөрөө балраад сууна. Мөрийтэй тоглоом хууль бус гэдгийг нь мэднэ. Алдсан хүн 10 тамтай гээд л байж байна. Энэ 5-6 төрлийн тоглоомыг Монголд орж ирчихсэн байхад нь авсан. Нийт 5 сая орчим төгрөг хөрөнгө оруулсан. Нэг удаад 10-20 мянган төгрөгөөр тоглуулдаг. Би залуучуудад мөрийтэй тоглоом хэрэггүй гэж зөндөө хэлдэг. 2018 онд ямар хүмүүс байсныг би мэдэхгүй. Би цагдаагийн байгууллагад хоёр сая төгрөгөөр хоёр удаа торгуулсан. Орж ирсэн цагдаа нар хураахыг нь хурааж авч, эвдэхийг нь эвдсэн. Түүнээс хойш ямар ч үйл ажиллагаа байхгүй зогссон. Тоглоомоо эвдүүлээд цагдаагийн алба хаагчид гомдол гаргасан”. Олж уулзах гээд чадахгүй байна. Хэн гэдэг нь мэдэгдэхгүй. Ер нь би эд хөрөнгөө эвдүүлээд хохирчхоод байна” гэв.
zochin · 2019/09/28
za odoo bolidoo teneg hun huurch bui met tanaih shig automat togloomiin gazruudaar prokoruud ni hurtel toglodogshdee... ezduu ni tsagdaa nar prokuroruud bdg geed henegchgui toglodog humuus shuudee...olon jil uchirch yavsan ex nohriigoo meddeg bolohoor bichlee gej
Зочин · 2019/09/27
Huniig gadnaas ni haraad dugneh buruu Oimsondoo dollar hiisen c vmuu. esbel bairaa tureesleed martsan c vm biluu
Zochin · 2019/09/26
Ene nuhur neg hereg shalgaj ilruulj uzeegui engiin surguul tugsun zamin cagdaagaar damjin shurgalj orj irsen zamin cagdaagaas tursun bayachuudin neg jinhene cagdaa hun bol bish shuu suuliin ued l zuragtaar iim hurandaa garaad bgaa
Улам гаарсан · 2019/09/26
Чи яг хэлжээ. Нээрээ оюун ухаан, зүрх сэтгэл байхгүй булчин шөрмөс болсон юмнууд цагдаа, цэрэгт очдог доо
You · 2019/09/26
Yaanaa arai denduu yumaa.
ЗОЧИН · 2019/09/26
ЭНЭ НӨХӨР АРД ТҮМНИЙГ ҮНЭХЭЭР ТЭНЭГ ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ. ЁС ЗҮЙТЭЙ ХҮН БОЛ ТИЙМ Ч БАЙ, ҮГҮЙ Ч БАЙ ИЙМ ЮМТАЙ НЭР НЬ ХОЛБОГДСОН Л БОЛ АЖЛАА ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ЦЕГ ЫН УДИРДЛАГА ЭНЭ ТАЛААР БОДОЖ БАЙГАА БАЙЛГҮЙ ГЭЖ НАЙДАХААС.
Иргэний сэтгэгдэл · 2019/09/26
Батлан хамгаалахын салбар бол ард иргэдэд үлгэр дуурайлал болохуйц, цэв цэвэр цэмбийсэн шилдэг сэхээтнүүдтэй байх учиртай гэж бодогддог шүү... Ялангуяа нийгмийн ийм ороо бусгаа цаг үед. Бас нэг бодууштай юм гэвэл: биднийг багад 10 төгсч байгаа хүүхдүүд шалгалтандаа улайрч бэлдэж байхад, зарим явцгүй нөхдүүд ЦИС-д эсвэл БХИС-д орно гээд турникэнд суниаж кроссонд гүйж конкурстээ бэлддэг байлаа. Одоо энэ байдал өөрчлөгдсөн үү...!!! үгүй бол ч... иймэрхүү товарищиудын цуваа энэ салбар тасрахгүй л байх даа.
gaga · 2019/09/26
asuulgui iim huuli bus asuudald ner holbogdson toriin alban haagchiig shuud delete
Бид ийм улсад амьдарч байна · 2019/09/26
Цагдаагийнхан ийм л хүмүүс шүү дээ. Гэмгүй царайлаад ТВ-ээр баахан худлаа сайхан юм ярих мөртлөө яг жинхэнэдээ өөрсдөө хууль бусын үүр уурхай шүү дээ. Энэ олон жил энэ байраар ашиг хийж байсан атлаа нэг удаа ирээгүй, түрээслэгч нь яаж ашигладаг байсныг мэдээгүй, ганц ч удаа ирээгүй гэх зэргээр ямар муухай худал хэлдэг юм бэ. Цагдаагийн дотоод хяналт шалгалтынхан гэдэг нь энэ Бөхбатынхаа талд шийд гаргана. Тэгээд бүх юм бахь байдгаараа. Бид ийм хууль бус, шударга бус улс-оронд амьдарч байгаа шүү дээ.