Энэ сарын 25-наас хаагдах замын талаарх мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Дунд голын арын авто зам буюу “Уран ган” ХХК-ийн урд талаас Нарны гүүр хүртэлх 0.5 километр авто замыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны 21:00 цагаас 10 дугаар сарын 26-ны 21:00 цагийн хооронд хаана.

Энэ хугацаанд зам засварын ажил хийх аж. Иймд иргэд, жолооч нарыг бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.