Сэрэмжлүүлэг: Ой долоон сартай хүүхэд цахилгаанд цохиулж нас баржээ
2019/11/05
Өчигдөр буюу 2019.11.04-ний өдөр Сонгино хайрхан дүүргийн 26-р хороонд ой долоон сартай хүүхэд төмөр савх цахилгааны залгуурт хийхдээ цахилгаанд цохиулж нас баржээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа дээшлүүлж, болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.