Э.Бат-Үүл, Б.Чулаадай нар хэргээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэргээ хаахыг завдаж байна уу
2019/12/16
Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын нэр бүхий этгээдүүд шоронд хоригдох хариуцлагаас мултраад байгаа.
Тэдний араас эрүүгийн хариуцлагаас мултрахаар санаархаж байгаа хүн нь Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нар ажээ. Ингэж хардах хоёр үндэслэл байна. Үүнд
- Долоо хоногийн бичгийн “засвар” хийлгэхийн тулд хэргийг шүүх дээр гацаав
Э.Бат-Үүл, түүний төрсөн хүү болох Б.Чулуудай нарыг 2017 оноос шалгаж эхэлсэн юм. Яллагдагчаар татан, шүүхэд уг хэрэг 2019 онд шилжсэн бөгөөд нэмэлт мөрдөн байцаалтад буцав. 60 хавтаст хэргийг шүүхээс АТГ рүү шилжүүлэхэд найман сар болов. Харин АТГ нэмэлт мөрдөн байцаалт гэж долоо хоногийн ажиллагаа хийсэн байгаа юм. Тэгэхээр “цэг, таслалын” ажиллагаан дээр Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар тоглолт хийсэн бололтой юм. Өдгөө хэргийг прокурор хянад шүүхэд шилжүүлэх хуулийн хугацаа болж байгаа. Хэргийг дахин шүүхэд шилжлүүлэх болно. Тэр цагт олон өмгөөлөгчтэй хүн хуулийн цоорхой бүрийг ашиглан шүүх хурлыг хойшлуулах болно. Ингэсээр байгаад сонгууль болно. Гишүүн болвол бүрэн эрхээрээ түрий барьж хэргийн хөөх хэлэлцэх хугацааг хаахыг санаархаж байж болзошгүй юм.
- Попорч цаг авах дүрмийг хэрэгжүүлэв
Э.Бат-Үүл 2019-12-13-ны өдөр "Гэр хороолол хөдөлгөөн"-ийн тэргүүн болов. Түүнийг батламжилсан хүмүүс нь Э.Бат-Үүлийг ЗД байхад удирдлага доор нь ажиллаж байсан хурган дарга нар. Өөрөөр хэлбэл өөрийнхөө удирдлага доор байсан хүмүүтэйгээ нийлээд өөрийгөө “хаанд” өргөмжлөөд олон нийтэд би юм хийж байсан хэмээн харагдах тактик хэрэгжүүлж байгаа нь та бидний хэлдэгээр попорч байгаагийн тод жишээ юм.
Яллагдагчаас ялтан болох хугацаа нь дөхөх тусам идсэн аргаараа мөнгө дахин идэх гээгүй л бол Э.Бат-Үүлд гэр хорооллыг хөгжүүлэх шаардлага байхгүй гэдгийг учир мэдэх нэгэн нь ярьж байна. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл, Б.Чулуудай тэргүүтэй нөхдүүд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар 9 тэрбум төгрөгийг “идсэн” хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдаад байгаа. Хөөн хэлэлцэх хугацаагаар л хэргээ хаалгачихгүй бол шүүхээс ял авах нь цаг хугацааны л асуудал бөгөөд ямар нэг аргаар хэргийг хойшлуулахын тулд ийнхүү арга саам сэдэж байгаа гэх.
Ямартай ч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт 2017 үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2022 онд дуусна. Удахгүй 2020 он гарахаар хэргийг шүүхэд шилжүүлнэ. Хэргийг шүүхэд шилжүүллээ гэхэд гэм буруутай эсэхийш тогтоох шүүх хурал жилээс илүү хугацааг зарцуулдаг. Яг энэ аргаар хариуцлагаас мултрах гээгүй л бол аав хүү хоёрт цаг үрэх шаардлага баймааргүй... Гэр бүлээрээ улсыг хэдэн тэрбумаар нь цөлөмсөн байж болзошгүй энэ үйлдлийн талаар бид эргэж мэдээлэх болно.
Холбоотой нэмэлт мэдээлэл:
Хавтаст хэрэг: Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай нарын холбогдсон хэрэг
Зочин · 2019/12/17
Зочин · 2019/12/16
Ардчиллаа алчихаад хээв нэг бөнжиг бөнжиг санжига санжига гээд энд тэнд попорч гуцаад л явахиймаа? Ичээч болиоч хариуцлагаа хүлээгээч. Өөр хэлэх үг олдохгүй яах ч арга алгаа хулгайчаа