Б.Амархүү батлан даалтаар гарлаа
2019/12/17
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолтой Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү, түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Амархүү онлайнаар оролцов.
Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргалаа. Мөн шүүгдэгч Б.Амархүүд урьд авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
ЯАНА ДАА · 2019/12/18
ийм ШҮҮГЧ НАРТАЙ ЭХ ОРОН МИНЬ УРАГШЛАХГҮЙ ДЭЭ. ШҮҮГЧ НАР АРАЙ ДЭНДҮҮ БАЙНА. бас Л АВЛИГА ҮНЭРТҮҮЛСЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА. Хуулийнхан ийм байхад хар тамхитай тэмцэхгүй л дээ.
Зочин · 2019/12/18
Зочин · 2019/12/17
ийм хуультай байгаад яанам бэ,төрд байгаа лалруудаа
ЗОЧИН · 2019/12/17
ШОРОНГИЙН ПЯН ДААХГҮЙ БАЙЖ ХАР ТАМХИНЫ ЭСРЭГ ДУУ ХООЛОЙГОО НЭГТГЭЖ БАЙНА ГЭЭД ЗУРАГТААР ЖҮЖИГ ТАВЬЖ ХАЛХАВЧ ХИЙН ӨӨРӨӨ ХАДГАЛЖ ТЭЭЬЭРЛЭЖ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД ГАЗАР ДЭЭРЭЭ БАРИГДСАН ! УГ НЬ ЯЛ НЬ ХӨНГӨДӨХИЙН ДЭЭДЭЭР ХӨНГӨДСӨН !!! САЙН ШАЛГАВАЛ ЗАРЖ БОРЛУУЛСАН НЬ ТОГТООГДОНО !!!
zochin · 2019/12/17
har tamhiig chuluutei bolgoh huuli batal neg musun. amar zugeer