Төрийн ордонд худалдаа эрхэлж байна, хэн хяналт тавих вэ
2020/01/27
Монголын хууль гурав хоног үйлчилдэг хэмээн бичигдээгүй дүрэмтэй гэхэд хилсдэхгүй. Тэгвэл дэлхийн нийтийг цочиролд оруулаад буй Коронавирусын дэгдэлтээс үүдэж манай улсад хөл хорио тогтоогоод байгаа билээ. Харин улсын онцгой комиссын шийдвэрийг ХХААХҮЯ зөрчиж буй бололтой.
Эртнээс төлөвлөсөн олон нийтийг хамарсан урлаг, соёл, спортын үйл ажиллагаа нэлээдгүй их байсан. Тухайлбал, Элэгээ солиулсан гэр бүлийн хоёрын эмчилгээг үргэлжлүүлэх хандивын тоглолтыг урлаг соёлын зохион байгуулахаар хэдийнээ товоо түгээсэн гэтэл хорио цээрээс болж цуцлагдсан юм.
Гэтэл том толгойтой төрийн өндөрлөгүүд өөрсдөө бол худалдаа наймаа эрхэлж, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг бүүр төрийн ордондоо явуулж болдог бололтой. Тэдэнт хяналт тавих газар байна уу?
Коронавирусийн халдвар БНХАУ-д эрчимтэй дэгдэж буйтай холбогдуулан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасан. Мөн Боловсролын байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг зогсоох шийдвэрт их, дээд сургууль, коллеж, “Найрамдал” зусланг хамруулсан. Түүнчлэн хүүхдүүдийн тоглоомын газар, сургалтын төвүүд, урлаг, соёл, спорт, хурал цуглаан гээд олон нийтийг хамарсан бүх арга хэмжээг хориглов. Гэтэл өнөөдөр төрийн ордондоо олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа явуулах нь хэр оновчтой вэ?
Зочин · 2020/01/27
babi · 2020/01/27
zawharah tsaashaa hvn aminii hereg garna zah ajilluulna uruunduu uridnii zasgiin gazriin gishvvd n arhidna zawhairna.eh oron mini haashaal yawaad bn daa
zochin · 2020/01/27
ardchilsan oron gehed arai l heternee tor-n ordondoo zah ajilluulj bgaa yum uu hudaldaanii gazraar yavaj ovchin tusahaas aisan darga nar, tedgeeriin ger buluuded uilchilgeeg ni oirtuulj ogch bgaa yum uu
zochin · 2020/01/27
арай арай хэтэрч байнаа! Хэн ийм зөвшөөрөл өгсөн юм бэ?Хариуцлага тооц
Иргэн · 2020/01/27
Иргэн · 2020/01/27
Иргэн · 2020/01/27
Зочин · 2020/01/27
zochin · 2020/01/27
unen zavhartsan uls gej manaih bna da. Busad uls eh orond ingedeg bolov uu . Hun aminii hereg garna zah ajilna uur yu yu ch boldogiig chutgur l medeh bhdaa
a · 2020/01/27
Монгол улс үнэхээр доройтож, сэтгэлгээний хувьд ядуурчихаж
Зочин · 2020/01/27
УЛААН САЙД ЗАСГИЙН ГАЗАРААС ГАРСАН ТОГТООЛ.ШИЙДВЭРЭЭ ЗӨРЧИЖ БАЙНА.
Zochin · 2020/01/27
Sonin bna.
Иргэн · 2020/01/27
Төр , зах хоёр нэгдээ юу? Сайхансамбууд л сайн юм болжээ.
zochin · 2020/01/27
Ene bol mongoliin doroitol