Австралид очсон монгол иргэн БНХАУ-ын Гуанжу хотоор дамжин явжээ
2020/01/28
Монгол Улсын иргэн Австрали улсад очин шинээр тархаад буй коронавирусийн халдвартай болох нь илэрсэн гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл энэ мэдээллийн талаар ДЭМБ-ын албан ёсны мэдээллийг хүргэж байна.
Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны 1 сарын 19-нд очсон.
Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсэний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан 1 сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ Коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтний биеийн байдал тогтвортой байна.
Зочин · 2020/01/28