Голд сүү дусахаас эмээдэг байтал "цус"-аар будагчид олширчээ
2020/02/20
Монголчууд эрт дээр үеэсээ гол усандаа бохир зүйл оруулахыг ихэд цээрлэж, болгоомжилдог. Тэр бүү хэл, голд сүү дусаахаас ихэд эмээдэг ёс заншилтай улс. Тэгвэл өдгөө ёс заншилаа уландаа гишгэсэн үйлдэл хэрээс хэтэрчээ. Малынхаа хэдэн буянд болгож явна хэмээн ерөөлөө айлтгадаг малчид мал сүргээ олноор нв хулгайд алдах явдал зогсохгүй байна. Тэр бүүх мянгат малчин цолыг авчихаад айлын мал хулгайлж явсан хэрэг хүртэл гарав.
Хамгийн сүүлд гэхэд айлын малгай хулгайлаад гэдэс дотрыг нь голд хаясан эмгэнэлт явдал Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт гарлаа. Тодруулбал, Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний арван сарын байдлаар 1637 болж, 2018 оны мөн үеэс 81 хувиар буюу 664 гэмт хэргээр өссөн байна. Малын хулгайн гэмт хэргийн 90 гаруй хувь нь хөдөө, орон нутагт үйлдэгддэг учраас Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах монголын нийгэмлэг, ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Архангай аймагт ажиллав.
Энэ үеэр цагдаагийн алба хаагчид хэд хоногийн турш мөс цоолж 40 гаруй адууны толгой шийр, гэдсийг уснаас гаргаж авчээ. Хулгайлсан малаа нядалж сэг зэмийг нь төв замын хажуу руу хаядаг аж. Мөнгө л олж байвал болоо гэсэн ахархан бодол өвөрлөсөн этгээдүүд 400 гаруй адууг хулгайлж, гэдэс дотор, толгой ширнээс нь нутгийнхаа гол руу шидсэн нь энэ.
Цэнхэр суманд Архангай аймагтаа хамгийн их малын хулгай гарч байгаа гэнэ. Харин Архангай аймаг нь малын хулгайн гэмт хэргийн давтамжаар улсдаа гуравдугаарт орсон нь харамсалтай. Аймаг, сумын цагдаа нар малын хулгайчдыг мэддэг, таньдаг хэрнээ баривчилж чаддаггүй зовлон бий. Хуульд зааснаар хулгай хийж байхад нь гардан бариагүй бол дараа нь илрүүлсэн ч гэсэн прокурорын зөвшөөрөлтэй баривчилдаг нь гол хүндрэл болоод байгааг нутгийн иргэд хэлэв.
Цэнхэр сумын нэгэн малчны жишээг хэлэхэд ганцхан жилийн дотор хонь, ямаа нийлсэн 40 бог, намар тугалах байсан хайртай үнээгээ алдсан байна. Хулгайчид өөрсдийгөө өөгшүүлж “Хулгай бол хэр баргийн эр хүний хийж чадах ажил биш. Ухаан зарсан эрдэм мэт” ярих болжээ. Бүхэл бүтэн сүлжээ үүсгэн нутаг дамжин хулгай хийдэг бүлэглэл ч бий болсон гэх.
Архангай аймаг болон тус аймгийн зарим суманд цагдаагийн алба хаагчид, төрийн бус байгууллагын төлөөлөл очиж ажилласнаар 10 гаруй хоноход малын хулгайн гэмт хэрэг гараагүй, малчид амар тайван өнжсөн байна. Энэ талаар Архангай аймгийн малчин Г.Бат-Эрдэнэ “Мал хулгайлах гэмт хэрэг манай орон нутгийн хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн. Малын хулгай гарахгүй өдөр гэж алга. Малаа алдаагүй малчин үлдсэнгүй. Хариулаад хараад байхад л үдэш оройн цагийг андахгүй, алдахгүй хулгайчид байх юм. Цагдаагийн байгууллага суманд ажиллахад хуучин 1990 оны үед иймэрхүү сайхан байсан даа хэмээн малчид ярилцаж байна” гэв. Хулгайн гэмт хэргүүдээс малын хулгайн гэмт хэрэг хамгийн их буюу 65 гаруй хувиар өсч байгаа.
Ийнхүү бусдын хөлс хүчээ шавхан байж өсгөж буй малыг нь хээв нэг өөрийн юм шиг аваад явчихдаг этгээдүүдтэй хатуу хариуцлага тооцох ёстойг болсон нь энэ үйл явдлаас тод харагдаж байна. Эс бөгөөс Тамирын голд дахин малын цус нэвчихгүй гэсэн баталгаа алга.
Уг нь эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, малын хулгайтай тэмцэхэд зөөлөн хуулиа хатуу болгосон. Тухайлбал, найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдөгдөнө)-ийг хязгаарлах ( гэрт нь хорих)-аас эхлээд 5 жил хүртэл шоронд ял эдлүүлнэ. Түүнээс дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ялтай. Ер нь мал хулгайлсан бол тоо харгалзахгүйгээр хорих ял эдлүүлэхээр шинэ хуульд заажээ. Зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ногдуулна хэмээн заасан байдаг.
Зочин · 2020/02/21
монголд ионгол хүн бараг үдээгүй ихэнх нь эрлийз хурлийз гэдэгийн нэгэн баталгаа нь энэ юм
Зочин · 2020/02/20
Монгол хүн уг нь их сэжигч цээрч юм даа ингэж сэжиггүй цээр гэдгийг мэдэхгүй ийм хогийн зүйл хийнэ гэхээр монголжсон харийн хүн эсвэл цус ойртсон монгол биш хүн биш зөвхөн хүн дүрстэнгүүдийн хийж байгаа хэрэг монгол хүн хичнээн ядуу баян байсан ч сэжигч цээрч хэвээр
Зочин · 2020/02/20
Зочин · 2020/02/20
Арай дэндэж байна.
bat · 2020/02/20
Хятадын шар хэвлэлд монгол үндэстэн 250 жилийн дараа үгүй болно гэсэн байдаг энэ нь чухамдаа уламжлалаа мартсанаас л болсон нөгөө толгой нүцгэн хүнтэй золгодоггүй толгой нүцгэн гэрээс гардаггүй ард түмэн одоо өвөл ч толгой нүцгэн 40 өөс дээш насны 3 хүний 2 толгой өвддөг 50 хүрээд нэрээ мартана 60 хүрээд хавдар чухамдаа хятад хүн бидний бандаашийг хүртэл малгайтай хийснээс л
МАН-ын үлгэр жишээ. · 2020/02/20
МАН-ын тэрбумаар ЖДҮ авдаг дархлагдсан хулгайч нартай малын хулгайч нар ингэж барьцдаг болоод байна.