Мэргэжлийн хяналтын байцаагч гэж танилцуулж, залилан хийж байжээ
2020/03/01
Төр засгийн шийдвэрээр Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж зарим аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй энэ үед мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж аж ахуй нэгж байгууллагыг залилах гэсэн оролдлого гарлаа.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн хоолны газарт улсын байцаагчийн ажлын хувцас өмссөн, өөрийгөө Сэрэнжав гэж танилцуулж,үнэмлэх үзүүлсэн этгээд шалгалт хийжээ.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт Сэрэнжав нэртэй улсын байцаагч ажилладаггүй бөгөөд энэ асуулыг бид харьяалах цагдаагийн байгууллагад шилжүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг.
Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдоорой.
Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн хэлстэст хандаарай.