Хохирогч Н: 14 жил хамт амьдрахдаа байнгын зодуулдаг байсан ч дөрвөн хүүхдээ бодоод тэвчиж ирсэн
2020/03/07
Энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 12.25 цагт СХД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ээлжийн жижүүрийн утсанд нэгэн эмэгтэй “Салсан нөхөр минь намайг зодож, хүн танихын аргагүй болгочихлоо” хэмээн айж түгшиж, зангирсан хоолойгоор дуудлага өгч, тусламж хүслээ.
Дуудлагын дагуу шуурхай бүрэлдэхүүнтэй хамт манай сурвалжлах баг 25 дугаар хорооны ... дугаар тоотод очиход нүүр нь хөхөрч хавдсан, хамар, уруулаас нь цус гарсан байдалтай 35 орчим насны эмэгтэй, өөрийгөө түүний найз нь гэж танилцуулсан нэг эмэгтэйн хамт угтсан юм. Харин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, иргэн М (салсан нөхөр) зугтсан байлаа.
Хохирогч эмэгтэйг Н гэдэг бөгөөд иргэн М-тэй 14 жил хамт амьдарч, дөрвөн хүүхдийн эцэг, эх болцгоосон. Гэвч энэ хугацаанд эрүүл, согтуу аль ч үедээ хардах, танигдахгүй болтол нь зодох хэвийн үзэгдэл болсон байна. Хэдийгээр тэд есөн сарын өмнө салсан ч гурав хоногийн өмнө иргэн М уучлал гуйж, амьдралаа шинээр эхлүүлэхийг хүсээд эвлэрчээ. Есөн сарын дараа эргэн уулзсан тэд эвлэрлээ тэмдэглэж, нэг найзын хамт хоёр шил архи уусан. Эцэст нь дахин зодуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд зугтсан иргэн М-ыг гурван гудамжны цаана нуугдаж байхад эргүүлийн цагдаагийнхан баривчилсан юм. Тэрбээр салсан эхнэрээ зодсоноо хүлээж, шалтгаанаа хэл амаар доромжилсон учраас... гэж тайлбарласан. Тэр өмнө нь модны хулгайн хэргээр нэг жил хоёр сараар таслагдаж байсан, архи согтууруулах ундаанаас ч татгалздаггүй гэдгээ хэллээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
10 jil shorond hataa · 2020/03/08
Muu sain golgiin erchuudiig yahuu?
Zochin · 2020/03/08
Tiimee neg l gar hursen bol dahiad l gar hurne...Emegtei humuus gedeg chini genen itgemtgii ulsuud huuhduudee bodohooroo bur uyraad yavchihna ...
ZOCHIN · 2020/03/07
ZA ER N ZODUULAAD L HAIRLUULAAD L.SHUUD L UGUI L GECHIHLDEE
Archaagui gedeg ni · 2020/03/07
Zoduulan baij tsug baigaad baidgiig oilgohgui bn. 1 zodson hun dahiad l zodno shd. Tegeel zoduulan baij yun ch olon zulzagalasiim, ene huuhnii l buruu bn