БЗД-ийн татварын хэлтсийн хяналт шалгалтын газрын экс даргыг баривчилжээ
2020/04/03
АТГ-аас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр буюу 2020.04.02-ны өдөр баривчилжээ.
Түүнийг 48 цагаар саатуулсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийж бэлэн мөнгө хураасан гэх мэдээлэл байна.
Б.Б нь компаниудыг дарамталж, их хэмжээний авлига авсан буюу компаниудын актыг багасгаж өгч авлига авдаг байсан байж болзошгүй хэргээр шалгагдаж байгаа аж. Тэрбээр энэ оны 02-р сард ажлаасаа гарсан байна.
БЗД-ийн татварын хэлтсийн хэвлэлийн ажилтан “Тийм юм байхгүй. Хаанаас энэ мэдээллийг авсан бэ? Өөрөөс чинь анх удаа сонсож байна” гэв.
Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүхийн гэрээс нь 85 сая төгрөг болон 10 000 ам.доллар хураасан гэх мэдээлэл байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Зочин · 2020/04/04
Зочин · 2020/04/03
Угаасаа асуудалтай гар байжээ. Төр ийм хүмүүсээсээ салаад байх хэрэгтэй
Зочин · 2020/04/03
Энэ нөхөр угаасаа асуудал гаргаад аль 1 сард хяналт шалгалт хийдэг дарга байж байгаад ажлаасаа халагдсан гэсэн, төрийн байгууллагууд иймэрхүү нөхдүүдийг илрүүлээд цэвэрлэж байгаа нь зөв шүү!!!
Зочин · 2020/04/03
татварт ажиллахаа больсон хүн юм байна
Зочин · 2020/04/03
Нийгмийн даатгал татвараар явсан нь баяждаг