Цагдаагийн ажилтан бусдад буу тулгаж агсараагүй
2020/04/07
Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутагт дэвсгэрт орших буюу Тасгийн овооны зам дагуу байрлах Синчи Ойл шатахуун түгээх станцын түгээгч рүү өчигдөр орой буюу 4 дүгээр сарын 6-ний 19 цаг 30 минутын орчим согтруулуулах ундаа хэрэглэсэн цагдаагийн ажилтан буу тулган сүрдүүлсэн гэх мэдээлэл хэвлэлээр гарсан билээ.
Хэргийг тодруулбал, шатахуун авахаар ирсэн автомашины арын суудалд согтууруулах ундаа хэрэглэсэн цагдаагийн ажилтан сууж явахдаа шатахуун түгээх газрын ажилтан руу хэл үгээр доромжилж, бензин хурдан хий гэх зэргээр ёё зүйгүй аашилж, буу гарган айлгасан хэмээн мэдээлж байсан. Энэ талаар тухайн ажилтан шуурхай эргүүлийн ажилтнуудад дуудлага аж.
Энэ хэргийг тодруулахад, тухайн цагдаагийн ажилтан нь Баянгол дүүргийн тээврийн цагдаагийн ажилтан бөгөөд буу тулгасан гэх мэдээлэл худал бөгөөд ямартаа ч тухайн цагдаагийн албан хаагч нь харилцааны дутагдал гаргасан байж болзошгүй учир хэргийг шалгаж байгаа хэмээн холбогдох албанаас мэдээлэл өгсөн юм.
Зочин · 2020/04/08
Тэгж байгаад агсраагүй нь тогтоогдох байх аа
Нэн шинэ онигоо · 2020/04/07
Цагдаа цагдаагаа шалгаад үнэнийг тогтооно гэнэ ээ