Э.Ариун-Энх: Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн ээжид 27 сая төгрөгөө луйвардуулаад 5 жил боллоо
2020/04/08
Цахим ертөнцөд нэгэн иргэн “Ariun-Enkh Erdenebileg” хаягнаас жүжигчин П.Шүүдэрцэцэг болон түүний ээж Л.Алтанцэцэг нарын зургийн хамт “Тэтгэвэрт гартал нь хүлээлээ. Арай дэндүү хүн чанаргүй юм аа” хэмээн 2017 оны нэгдүгээр сарын 17-нд нийтэлж байсан удаатай.
Эл постны сэтгэгдэл дээр “Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн ээж Л.Алтанцэцэг гэх энэ хүнд мөнгө зээлүүлсэн хүн байвал чатаар холбогдохыг хүсье. Би энэ хүнийг уг нь таньдаг. Мөнгө зээлүүлчхээд авах гээд жил гаран хөөцөлдөж яваа юм. Ямар нэгэн байдлаар заль хэрэглэж, хэргийг хойшлуулж сунжруулаад байгаа тул ийм арга хэрэглэхээс өөр арга байсангүй. Та бүхнийг ойлгож хүлээж авахыг хүсье” хэмээх тайлбар оруулсан юм.
–ГЭР БҮЛИЙН МААНЬ НЭР ХҮНДИЙГ ГУТААН ДОРОМЖИЛСОН ЭТГЭЭДЭД ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ–
Эл пост цахим ертөнцөд анх тавигдсан өдөр (2017.01.17) жүжигчин П.Шүүдэрцэцэг ч мөн өөрийн цахим хуудсандаа “Мэргэжлийн хууль зүйн болон бизнесийн дэмжлэг үзүүлэгч компанитай урт гэрээ байгуулсан болон олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглан бусдын нэр хүндийг гутаан доромжилсон этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хуурамч мэдээллийг нотлох баримт болгож шүүхийн өмнө ашиглана” хэмээн нийтэлж байв.
–ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЛУЙВАРДСАН ГЭХ Л.АЛТАНЦЭЦЭГИЙН ДУГААР ХОЛБОГДОХ БОЛОМЖГҮЙ БАЙЛАА–
Гэвч эл хэргийн үнэн худал нь мэдэгдэхгүй байсаар өдий хүрчээ. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд нэр нь дурдагдсан жүжигчин болох П.Шүүдэрцэцэг, түүний ээж Л.Алтанцэцэг нартай холбогдох оролдлого удаа дараа хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Жүжигчин бүсгүй өдгөө найз залуу Э.Тодгэрэлийн хамт АНУ-д суралцаж байгаа. Түүний цахим хуудас руу захидал илгээсэн ч хариу бичсэнгүй.
Харин Л.Алтанцэцэгийн дугаар холбогдох боломжгүй байлаа. Мөн ШШГЕГ-аас уг асуудлаар тодруулахад “Бид иргэний хэргийг гадагш задруулахгүй. Тиймээс тайлбар өгөхгүй” гэв.
Хохирогч болоод буй иргэн Э.Ариун-Энх манай сайтад хүсэлт гаргасны дагуу түүнтэй цахим хуудсаар нь холбогдон ярилцлаа. Тэрбээр өдгөө Бельги улсад ажиллаж, амьдарч байгаа юм.
-Сайн байна уу. Л.Алтанцэцэг гэдэг хүнтэй хэрхэн танилцаж, мөнгө зээлсэн тухайгаа ярина уу?
-Намайг Э.Ариун-Энх гэдэг. Өдгөө нөхрийнхөө хамт Бельги улсад ажиллаж, амьдарч байна. Энд ирээд хоёр жил болж байгаа. Ирсэн түүх маань мөн л Л.Алтанцэцэг гэдэг хүнтэй холбоотой. Түүний надаас залилсан мөнгө, түүнд банкнаас авч өгсөн зээлийн хүүг нь төлөхийн тулд аргаа барахдаа нөхрийнхөө хамт энд ирсэн юм. Би түүнд өөрийнхөө нэр дээр банкнаас авч өгсөн зээлийн хүүг таван жил төлж байгаа.
Л.Алтанцэцэгтэй анх нэг танилынхаа төрсөн өдрөөр Дөлгөөн нуурын кароакед 2014 оны нэгдүгээр сарын 5-нд таарч байсан юм. Тухайн үед танил маань намайг урьж, Л.Алтанцэцэг ч тэр кароакег түрээсэлж ажиллуулдаг байж таараад анх уулзаж байсан. Түүний дараа намайг банканд ажиллаж байхад карт уншуулах посын машин авах журмаар дахин таарч, түүнээс хойш ажлын хэргээр холбогдсоор эгч дүүсийн холбоотой болсон.
-Та сая банкнаас өөрийнхөө нэр дээр зээл авч өгсөн гэлээ. Албан ёсоор түүнтэй гэрээ байгуулсан уу?
-Манай хүүхдүүдэд болон надад сайхан хандсаар би ч түүнд итгэж эхэлсэн. Тиймээс дансны хуулгаар л нотлогдоно. Анх 2015 оны наймдугаар сарын 12-нд над руу залгаад “Миний дүү эгчдээ 16 сая төгрөг байвал зээлээч, эгч нь сар бүрийн 05-нд түрээсээ төлдөг юм. Зуны амралт таараад орлого муу байна. Оюутан, сурагч нар амраад явчихсан. Хотын хүмүүс хөдөө гадаа, лагер гараад явчихсан болохоор энэ сарынхаа түрээсээ төлөөд үлдсэн мөнгөөр нь кароакеныхаа гурван өрөөнд телевиз, архи виски авах гэсэн юм.
Манайх бараа таваар муутай. Хүмүүс үнэтэй архи, виски асууж орж ирээд “Байхгүй” гэхээр гараад явчих юм. Энэ газрыг түрээслэхдээ барьцаа төлбөрт нь 16 сая төгрөг байршуулсан. Хэрвээ болохгүй бол миний дүү барьцаа мөнгийг нь авчихаж болно шүү дээ. Эсвэл нөхрийгөө манай лоунжид ажиллуулж болно” гэв.
–Л.АЛТАНЦЭЦЭГ: ОХИН П.ШҮҮДЭРЦЭЦЭГ 0.8 ХУВИЙН ХҮҮТЭЙ БАЙР АВЧ ӨГӨХ ГЭСЭН ЮМ–
Би бизнесийн зээл санал болгосон. Тэгсэн ч тухайн үед П.Шүүдэрцэцэг охиндоо 0.8 хувийн байр авч өгөх гээд өөрийнхөө нэрийг оруулж болохгүй байна гээд учирлаж гуйлаа. Тэгэхээр нь нөхөр маань хамт ажиллах юм бол арай ч хуурахгүй байх гэж итгээд байрны урьдчилгаанд цуглуулж байсан 7 сая төгрөг дээрээ нэмж 9 сая төгрөгийн зээл гаргаж өгсөн.
Л.Алтанцэцэг аравдугаар сард надтай ирж уулзсан. Тэрбээр төрсөн эгч болох Нарантуяагийнхаа хоёр өрөө байрыг банк бус санхүүгийн байгууллагад тавиад, дүүгээ Япон руу явуулсан. Одоо зээлийн үлдэгдэл нь 8.5 сая төгрөг байгаа. Энэ зээлээ хаагаад банкнаас дахин зээл авах гээд байгаа юм. Банкны ажилтантайгаа хэдийн яриад тохирчихсон байгаа, найдвартай. Чи эгчдээ 7 хоногийн хугацаатай 10 сая төгрөг түр зээлээд өгөөч гэсэн. Надад ч гэсэн тухайн үед тийм их мөнгө байгаагүй.
Тиймээс байхгүй гэдгээ ч хэлсэн. Гэтэл ойр хавийн хүмүүсээсээ хүүтэй мөнгө зээлэх үү гээд асуугаад өгөөч гээд учирлаж гуйгаад байсан учир таньдаг хүнээсээ сарын зургаан хувийн хүүтэй мөнгийг өөрийнхөө нэр дээр зээлж өгсөн. Түүнээс хойш авсан мөнгөнийхөө үндсэн хүүг гурван сарын турш төлсөн. Тэгээд л түүнээс хойш надаас зугтаад байсан тул 2016 оны нэгдүгээр сарын 26-нд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Л.Алтанцэцэгийг залилангийн хэргээр өргөдөл өгсөн. Гэвч хэрэг буцаагдаж иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэнэ гэж үзсэн. Би тухайн үед хуулийн ямар ч мэдлэггүй байсан тул дээд шатны прокурорт гомдол гаргах эрхээ өнгөрөөчихсөн.
-Хуулийн байгууллагад хандахад Л.Алтанцэцэг болон П.Шүүдэрцэцэг нарын хандлага ямар байв. Жүжигчин П.Шүүдэрцэцэг фейсбүүктэй оруулсан постондоо таныг нэр хүндэд нь халдсан гэсэн байсан?
-Хүн улаан цагаандаа гарна гэж байдаг даа. Яг тийм зүйл болсон. П.Шүүдэрцэцэгийн нэр хүндэд би халдаагүй. Хэрэв Л.Алтанцэцэг түүний ээж нь биш бол, ээж нь гэж худал гүтгэлээ гэж ойлгож болох юм. Гэвч ганц үнэн гэвэл тэд ээж, охин хоёр.
-УЙЛЖ БАС ГУЙЖ ҮЗСЭН. ЯАЖ МӨНГӨӨ АВАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА-
-2016 онд цагдаагийн байгууллагад анх хандсанаас хойш өнөөдрийг хүрчээ. Шүүхийн шийдвэр хэрхэн гарав?
-Шүүх байгууллага шударга байгаа гэдэгт итгэж байгаа. Харин ажилтнууд нь сэтгэлгүй ажилладагт асуудал байдаг байх. Шүүхээс “Л.Алтанцэцэг надаас мөнгө авсан нь холбогдох баримтуудаар нотлогдсон тул хохирлыг барагдуул” гэдэг шийдвэр гаргасан. Өгье гэсэн сэтгэл байсан бол энэ олон жилийн хугацаанд өгөх л байсан . Сэтгэл байхгүй байгаад л үнэн голоосоо гомдож, эгдүүцэж байна. Хэрэлдэж ч үзсэн. Хэлцэж ч үзсэн. Уйлж ч үзсэн. Гуйж ч үзсэн. Одоо мөнгөө яаж авахаа үнэхээр мэдэхгүй байна.
Zochin · 2020/04/15
Eej hunii ooriin ohiduudaa bod.tetgevree avch ogood ogson tolson medee tavi.Her hugarhaar yas hugar gej mongol hund uilchildeg ug baidag da.tetgevert garah nas nasalchihad tenegteed demii arai blohgui.
Zochin · 2020/04/15
Eej hunii ooriin ohiduuddaa bodoo tetgeveree avaad ohood ogson tolson medee taivan deer.nee hugarhaar yas hugar gdg monhol hund uilchildeg .
Zochin · 2020/04/15
Ene eej ohin 2 mongolin ard tumnii oorsdiin uildsen luivard uldeesen setgeglig ustgaj bhaar.ene hoorhii ohinii oriig tolj ur huuhedtein uulzuulj ene niitllelee ustguulaasai.neg instgramd surtchilgaa bolsn shuuder baihiin bilee.avsan shigee ogoo hurdan tol tegj bolohgui ichih nuurtei bai er nohroso ich.