Сэрэмжлүүлэг: Бичлэгийг нь дэлгэнэ гэж заналхийлсэн этгээдүүд ял сонсов
2020/05/06
Монгол улсын иргэн Ц.М, Ц.Х, Ц.Я нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баян-Өндөр уулын баруун талд иргэн Э.Б-г хүч хэрэглэн хувцсыг хүчээр тайлуулж, гар утсаар бичлэг хийж, нүцгэн зургийг нь олон нийтэд тараана гэж тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцээд Х овогт Ц-ын Мөрөндалай, Х овогт Ц-ын Х, Х овогт Ц-ын Я нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдыг заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я нарыг тус бүр 1350 нэгж буюу 1 350 000 / нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д оногдуулсан 1 350 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Харин үүнийг хохирогч Э.Б болон түүний өмгөөлөгч Д.Э нар давж заалдах гомдолдоо: ... Энэхүү хэрэгт шүүгдэгч Ц.М, Ц.Х, Ц.Я нараас гадна Ц, Н гэх хүмүүсийн үйлдэл оролцоо байгаа талаар хохирогч Б тодорхой мэдүүлсээр байхад эдгээр хүмүүсийг эрүүгийн болон зөрчлийн хэргээ шалгаж үйлдэл оролцоог нь шийдвэрлэх байтал орхигдуулжээ. Эдгээр шүүгдэгч нар Г гэх эмэгтэйг Дарханаас мөн ажил дээрээс нь авч машиндаа суулган Хөтөл дээр орхисон. Энэ эмэгтэй энэ хугацаанд эдгээр хүмүүсийн эрхшээлд байж, хуулиар хамгаалагдсан эрх ашиг нь зөрчигдөж хохирсон байхад түүнийг хохирогчоор тогтоож, шалгах шүүгдэгч нарт энэхүү үйлдэлд нь ямар нэгэн хариуцлага тооцолгүй орхигдуулжээ. Хохирогч Э.Б 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 12 цагаас хойш шөнийн 01 цаг орчимд Эрдэнэтэд ирэх хүртэл түүний ажиллаж байсан байгууллага болох Богд банк албан газраа хааж чадахгүй онц байдал зарлаж ажлаас шууд халагдах ноцтой үндэслэл үүсгэсэн байна. Б нь ажлынхаа түлхүүрийг хүлээлгэн өгчхөөд явъя гэдэг хүсэлтийг эдгээр эмэгтэйчүүдэд хэлсээр байтал үл хэрэгсэн хүчээр авч явснаар аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн байхад Богд банкийг хохирогчоор тогтоон шалгах байтал орхигдуулсан.
Энэхүү хэрэгт Н гэгч эгч нь гэрчээр мэдүүлэхдээ надад гар хүрээгүй тэгж болохгүй гэж зааж сургасан гэсэн утгатай худал мэдүүлэг өгснийг зөвшөөрөхгүй. Энэ хүн вокзал дээрээс машинд орж ирэнгүүтээ намайг багалзуурдан авч хоолой боож, элдвээр хэлж дайрч, болиулахаар гарыг нь барьж автал миний гарыг маань мушгиж намайг зодож дарамталж замдаа нэг ч дуугүй явахгүй нөгөө 3 дүүтэйгээ нийлж ална үхүүлнэ живүүлнэ гэх мэтээр заналхийлж бусдыгаа улам өдөөн турхирсаар байгаад ирсэн. Дүү нараа болиулж учир начрыг нь олох байтал тэдний үгээр үг хийж намайг маш их зовоосон. Мөн Б гэдэг хүнд ямар хариуцлага тооцохгүй мөртлөө эмэгтэй, нас бага болохоор нь намайг дээрэлхэж олуулаа нийлж эсэргүүцэл үзүүлэх ямар ч боломж олгохгүйгээр намайг эрхшээлдээ байлгаж, утсаар яриулахгүй, ээж аав маань 4 залгаад байхаар ажилтай байна удахгүй очно гэж хэл өөр юм ярихгүй шүү гэж хэлээд би яаж ч чадахгүй тэдэнд зүгээр удахгүй очлоо гэж хэлүүлээд утсыг маань унтраасан. Эдгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасан шударга ёсны зарчмын заалтуудыг ноцтой зөрчиж хэргийг дутуу шалгасан гэж үзэхээр байна.
Мөн шүүгдэгч нар нь хохирогчид хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлэн эрхшээлдээ оруулж Баян-Өндөр уул руу болон Дархан-Уул аймаг руу авч явсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйл буюу хүн хулгайлах, нүцгэлэн бүсэлхийнээс доош шалдалж байгааг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүнд тусгасан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, гар утас цүнхийг авсан нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл буюу эд зүйлийг дээрэмдэх, Дархан-Уул аймаг руу авч явах замдаа Орхон гол руу аваачиж ус руу живүүлж алахыг завдсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл, М эгч нараа өдөөн турхирч татан оролцуулж хүний халдашгүй чөлөөт эрхэд халдаж байгааг Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 буюу Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, гар утсан дахь хувь хүний нууцад хууль бусаар нэвтэрч хувь хүний нууцад халдсан Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл зэрэг гэмт хэргүүдийн шинжийг агуулсан үйлдэл холбогдлуудыг давхар зүйлчилж, үйлдэл тус бүрд ял оногдуулах байтал зөвхөн заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5/ гэсэн гэмт хэргээр зүйлчилж тэдэнд ашигтайгаар үйлчилж шүүгдэгч нарыг ял завшихад хүргэсэн гэж үзэж байна.
Үүнээс гадна шүүхээс эдгээр хүмүүст оногдуулсан ял шийтгэл нь хэт хөнгөдсөн бөгөөд учруулсан хохирол төлбөр нотлогдсоор байтал гаргуулахгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг бүрэлд нь хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмж шалгуулахаар прокурорт буцааж өгнө үү гэжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн юм.
Хүний эрх, эрх чөлөө халдашгүй бөгөөд энэ мэтчилэнгээр бусдын эрх чөлөөнд халдах юм бол ял авах болно гэдгийг анхааруулж байна.
Хүчирхийлэл асуудлын шийдэл биш гэдгийг энэхүү хэргээр сэрэмжлүүлж байна.
харамсалтай · 2020/05/07
АВЛИГАЧИН шүүгч асуудлыг шударгаар шийдэхгүй
Зочин · 2020/05/06
Монголын шүүхийн нэрийг гутаасан шүүгчидыг шүүдэг газар байна уу
Зочин · 2020/05/06
Pzda ter hel amtai onoroo metiin setguulchid odoo l heregee gargah heregteide ..bugded ni horih yal ogtol ni survaljilj dagaj guih heregtei...yamar novshiin huuli shuuh we pzda..zugeer torgood yavuulchihdag ain pzdanuud
зочин · 2020/05/06
зөвхөн торогсон байна шүү дээ эрүүгийн хариуцлага давхар хүлээх ёстой
Монголын шүүх түй · 2020/05/06
Монголын шүүхэд "түй май" гэж хэлье