Н.Алтанхундага: Надаас гадна 30 гаруй оюутан ирэх замдаа халдвар авчихаад байхад цаашдаа анхаараач ээ л гэж хэлсэн
2020/05/24
Коронавирусийн халдвар авч эмчилгээ хийлгэж буй иргэн А буюу уламжлалтын эмч Н.Алтанхундагатай холбогдож ярилцлаа.
-Таны биеийн байдал ямар байна вэ?
-Бид зургуулаа ирсэн. Хүү бид хоёроос халдвар илэрсэн. Ямар нэг шинж тэмдэг, зовиургүй л байна. Тэгэхээр хөнгөн хэлбэртэй л гэж ойлгоод байна. Харин хүүгийн маань уушгинд жаахан өөрчлөлт мэдэгдсэн учраас эмч нар эмчилгээ хийгээд эхэлсэн байгаа. Эмчилгээний тал дээр бол ярих юмгүй. Манай эмч нар сайн ажиллаж байна.
-Та цахим хуудсаараа дамжуулж Алтанбулагийн боомтоор орж ирснээс хойш халдвар авчихлаа гэж мэдээлсэн. Ийм боломжгүй гэдгийг ЭМЯ-наас мэдэгдсэн. Үнэхээр танд тэгж үзэх үндэслэл бий юү?
-Анх гуравдугаар сарын 28-нд Монголд орж ирсэн оюутнууд дунд миний Санктпетербург хотод надтай хамт ажилладаг байсан охин ирсэн. Тэр охин “Хундагаа эгчээ намайг ирэхэд их хүйтэн өдөр байсан. Их даарсан. Биднийг зургаа, долоон цаг гадаа хүлээлгэж зогсоосон. Сүүлдээ бид уурлаж байж автобусанд суусан. Тэгээд даарснаас болоод замдаа хоолой өвдчихсөн. Тэгсэн намайг шинж тэмдэгтэй, халдвартай байна гээд тусгаарласан” гээд ярьсан. Би ч ажил хийж байгаа хүмүүс алдаж онох зүйл байлгүй л яахав гэж хэлсэн. Дөрөвдүгээр сарын 11-нд дахиад хэсэг оюутнууд хилээр орсон. Ихэвчлэн Москва хотоос очсон хүүхдүүд байсан учраас эрсдэлтэй бүсээс ирсэн гээд Улаан-Үд автобус гаргаад нэгтгээд замдаа дэлгүүр ч оруулалгүйгээр Монголын хилээр гаргаж өгсөн юм билээ. Ингээд Монголын хилээр оронгуут дахиад 40 хүн орох вагонд 100 хүн чихсэн гэж байгаа байхгүй. Тэгээд л 30 оюутан ирсэн байхад нэг нэгээр илэрлээ гэсээр байгаад 10 гаруй оюутнаас халдвар илэрсэн. Нөгөө хүүхдүүдийг нийгэмд адлаад эхэлсэн. Тэр хүүхдүүд биднийг тэгж их чирэгдэлтэй авчирсан юм чинь халдвар авахаас аргагүй гэж ярьж байсан.
-Таны хувьд мөн л дээрх жишээтэй адил халдварыг замдаа авсан гээд байгаа. Хилээр нэвтэрснээс хойш яг ямар байдалтай тусгаарлах байрандаа ирсэн юм бэ?
-Бид нарын хувьд ирэхдээ хэн нь халдвартай, хэн нь халдваргүй гэдгээ мэдэх аргагүй. Ирэхдээ шинжилгээ өгсөн хүн байхад шинжилгээнд хамрагдаж чадаагүй маш олон хүн бий. Магадгүй далд үе дээрээ халдвартай байсан хүн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Миний хувьд өөрийгөө маш сайн хамгаалсан гэж бодож байгаа. Би чинь 30 орчим жил уламжлалтын чиглэлээр ажилласан эмч хүн. Эмч хүн өөрийгөө халдвараас яаж хамгаалахаа эрх биш мэднэ биз дээ. 15 цаг хамт нэг вагонд сууж ирсэн хүмүүсээс 37 хүнээс нь халдвар зэрэг илэрч байна гэдэг ойлгомжтой шүү дээ. Жаахан логиктой харахад л ойлгочих зүйл. Нийтийн вагонд 36 мянган төгрөг төлөөд 15 цаг агааргүй орчинд олноор шахцалдаж ирсэн. Ийм олон цаг агааргүй орчинд явахаар халдвар авахгүй яах юм бэ. Уг нь дөрөвхөн купэтэй вагон гаргахад л нэг вагонд 40 хүн гэж бодоход 200 хүнд таван л вагон гаргахад болчих байсан. Гэтэл хоёр вагонд шахаж ирсэн. За бүр болиг ядаж агаар солилцуулж болох ш дээ.
-Яагаад цонхоо онгойлгочихож болоогүй юм бэ?
-Бид нар агааргүй бүгчимдээд цонх онгойлгохоор чанга яригчаар “Цонхоо хаа”, гээд л загнана. Манай хажуу талын залуу аргаа бараад нууцаар цонхоо онгойлгосон чинь чанга яригчаар “Улаан цамцтай залуу цонхоо хаа” гээд загнасан. Би бүр аргаа бараад муудалцаж үзлээ.Үнэндээ хүмүүс хүлцэнгүй юм. Дээрээс нь энэ халдвар яаж халддаг, ямар замаар халддаг, яаж сэргийлэх гээд ямар ч мэдлэггүй байна. 14 хоногийн хугацаатай. Тэр үедээ илрэхгүй байж байгаад дараа нь шинжилгээгээр илэрдэг. Энэ хүмүүс нууц хугацаандаа ямар ч шинж тэмдэггүй яваад Монголд ирээд шинжилгээр илэрч байна гээд яриад байгаа байхгүй юу.
Гэтэл нэгэн зэрэг 37 хүнээс халдвар илэрсэн байдаг. Энгийнээр тайлбарлахад халдвар авсан өдрөөс хойш вирус хамарт наалдлаа гэхэд эхний дөрөв хоног хамрын салст руу жаахан цаашлаад л байж байна. Тийм болохоор шинжилгээгээр хамрын бүр уг руу вирусийг нь арчаад авчихна гэсэн үг. Хамар залгиурын шинжилгээгээр вирусийг эхний дөрөв хоногт ямар ч эргэлзээгүйгээр илрүүлдэг. Тав дахь хоногоос эхлээд вирусийн тодорхойлогдох байдал бүдгэрсээр 14 хоногоос хамраас тодорхойлогдохгүй болчихдог. Хамраас вирус тодорхойлогдохгүй болно гэдэг чинь тэр хүн вирус аваад зөндөө удчихсан гэсэн үг. Эд нарын яриад байгаа шиг би магадгүй өмнө нь халдвар авчихсан байсан бол сая хамрын салстаас шинжилгээ авахад илэрч байгаа нь вагонд дахиад л халдвар авчихсан байна л гэсэн үг.
-Тухайн үед нь дахин шинжилгээ аваад нотолчих боломжтой байсан уу?
-Яаралтай шинжилгээ аваад хуучин халдвар уу, шинэ халдвар уу гэдгээ л нотолчих хэрэгтэй. Одоо бол надаас дахиад шинжилгээ авахад бараг хуучин халдвар гээд гараад ирэхээр хугацаа өнгөрчихлөө. Халдварын нууц үедээ явсан хүн нь магадгүй тэр сувилалд тусгаарлагдсан хүмүүс дунд байж болох юм. Үүнийг илрүүлэхийн тулд хамар залгиураас гадна вируслогийн шинжилгээгээ л давхар хийчих хэрэгтэй байсан. Алдаа гаргасан бол алдаагаа ойлгоод шуурхай арга хэмжээ авчихад л болох байсан.
-Та халдвартай болохоо мэдсэн даруйд энэ талаар эмч нарт ч юм уу, зохих шатны хүмүүст хандсан уу?
-Би анх энэ талаар тандалтын асуумж авч байсан эмчид хэлсэн. Би ингэж яваад ирсэн. Вагонд л халдвар авчих шиг боллоо гээд хэлсэн чинь цаашаа дамжуулсан бололтой хамт тусгаарласан хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарласан байсан. За ямар ч байсан анхааралдаа авч гэж бодсон. Тэгсэн чимээгүй. Надаас тандалтын маягаар асуусан ч үгүй. Уг нь бол энэ даруйд тухайн хүмүүсийг тусгаарласан юм бол хаагуур явсан, хэнтэй уулзаж байсан гэх зэргээр хавьтлыг хөөж тогтоож болно.
-Халдварт өвчтэй хүний нэрийг нийтэд зарлах эрх зүйн акц байдаг уу. Энэ байдлыг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Ямар ч тохиолдолд өвчтөний нэрийг зарлах ёсгүй. Би эрүүл мэндийн салбарт 30 орчим жил ажиллах хугацаандаа өвчтөний нэрийг зарлаж байсан тохиолдлыг лав сонсож байгаагүй. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг л урьдчилан сэргийлэх үүднээс зайлшгүй тохиолдолд л зарладаг гэдгийг мэдэх юм байна. Ялангуяа дэлхий нийтийг хамарсан энэ халдварт өвчнөөр өвчилсөн хүнийг бараг ДОХ, тэмбүүтэй хүнээс дорд үзэж гадуурхаж байгаа энэ үед шүү дээ. Ёстой өөрөө эмч хүн тулдаа, миний ард надаас гадна 30 гаруй халдвар авсан гомдолтой хүнийг төлөөлж байгаа юм даа гээд л нүдээ аниад хүлээж авсан. Би Монголоос халдвар авсан гэж хэлээгүй. Гол нь олуулаа нэг вагонд чихэж ирснээс болоод 30 гаруй хүн халдвар авчихлаа. Тиймээс цаашдаа иргэдийг хилээс зөөж байгаа зохион байгуулалт дээрээ анхаараач ээ, сайжруулаач ээ гэсэн үүднээс би дуугарсан. Би эмч нарыг буруутгах гээгүй. Өвчлөхөөс өмнө нь хамгаалах чухал байна. Гэтэл ямар ч зохион байгуулалтгүй хэдэн мал ачиж авчирч байгаа юм шиг хандаж байна гэдэг чинь халдвар орж ирэхэд ийм хайхрамжгүй л байдалтай байгаагийн илрэл. Дахиад ОХУ-аас өчнөөн иргэнээ татаж авах гэж байна. Энэ бүгд дээрээ л УОК анхаарч ажиллаач ээ л гэж байгаа юм. Тэгсэн УОК-т хандаж анхааруулсан биш голоор нь ЭМЯ орж ирээд намайг буруутай мэт тайлбар хийгээд асуудлыг томруулчихлаа. Үнэндээ УОК-ыг удирдаж байгаа хүмүүс нь газар дээр нь очиж шалгадаггүй. Тэнд нэг хүн ахалж ажилладаг. Тэр нь ямар ч зохион байгуулалтгүй байгааг хэлсэн.
-Таныг Улаан-Үдэд халдвартай оюутнуудад эмчилгээ хийж байсан гэсэн?
-Эрүүл мэндийн яамнаас нэгдүгээрт намайг Алтанхундага иргэн гээд зарлаад байгаа. Би эмч хүн. Хэрвээ эмч гэж хэлсэн бол нийтээрээ үзэн ядаж байхад нэг хэсэг нь эмч хүн ингэж ярьж байгаа юм чинь нээрээ юу болсон бол гэж тунгаана. Улаан-Үдэд оюутнуудыг эмчилж байсан юм билээ гээд байгаа. Энэ бол худлаа гэдгийг надтай хамт Улаан-Үдэд тусгаарлагдаж байсан хүмүүс нотолно. Дөрөвдүгээр сарын 13-нд Улаан-Үдээс ирсэн гэсэн. Бид нар дөрөвдүгээр сарын 14-нд Улаан-Үдэд тусгаарлагдаж байсан байрнаасаа такси дуудаад хил онгойход ирсэн. Тухайн хугацаанд хоёр ч удаа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан гэж би өмнө нь хэлсэн.
Харин Санктпетербург хотод бол халдвартай монгол оюутнуудад эмчилгээ хийж байсан нь үнэн. Гэхдээ ганц ч удаа биеэр уулзаагүй. Онлайнаар холбоотой байж зөвлөмж, зөвлөгөө өгч байсан. Мөн таарч тохирч болох уламжлалтын эм тан өгсөн. Бид чинь яаж ажиллахаа мэднэ шүү дээ. Тэнд 20 гаруй оюутанд эмчилгээ хийж байгаа мэдээг ЭМЯ-нд мэдээлж байсан. Өөрсдөө мэдэж байгаа шүү дээ.
-Та одоо өрөө уламжлалтынхаа танг эмчилгээндээ хавсарч хэрэглэж байгаа юу?
-Та тангаа битгий хэрэглээрэй гэж хэлсэн. Тухайн үед оюутнууд Европын эмчилгээгээр эм зөндөө авч уусан хэрнээ олигтой үйлчлэхгүй байна гэж байхад нь би уламжлалтын тан зөвлөж өгч байсан. Тэгэхэд халдварын шинж тэмдэг маш хурдан хугацаанд арилж байсан. Эмнэл зүйн шинж зовиур нь арилсан гэсэн үг.
Б.Ууганбаяр: ОХУ-ААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ АЖЛЫГ МХЕГ-ЫН ДАРГА Н.ЦАГААНХҮҮ ӨӨРӨӨ ГАРДАН ХАРИУЦАЖ БАЙГАА
ОБЕГ-ын дэд дарга, шуухай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяртай холбогдож энэ талаар тодрууллаа.
-ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж буй иргэдээ авах ажил зохион байгуулалт муутайгаас 30 гаруй иргэн халдвар авчихлаа гэсэн асуудал үүсээд байна. Үнэхээр зохион байгуулалт дээр алдаа гарсан нь үнэн үү?
-Олон нийтийн сүлжээнд байгаа нуруугаа буруу харуулаад суучихсан зургууд аль эртнийх. Одоо дандаа том автобусаар иргэдээ авч байгаа. Ачаа тээштэйгээ холилдоод байсан зүйлгүй. Иргэд доор тээшний хэсэгт ачаагаа хийгээд ирж байна.
-Тэгвэл боомт дээр иргэдийг хүлээж авч буй хүмүүс хариуцлага алдаад байна уу?
-Яг газар дээр нь МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү ажиллаж байгаа. Тэгэхээр алдаа гаргах үндэслэлгүй. Үнэхээр сайн ажилласан уу, муу ажилласан уу гэдгийг нүдэнд харагдтал сайн ярина. ЦЕГ-аас шалгаад худлаа мэдээлэл гэж тогтоосон байсан. Энэ асуудалд Н.Цагаанхүү дарга үнэн зөв тайлбарыг өгөх байх.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээс энэ талаар тодруулах гэсэн боловч өрөөндөө эзгүй байсан бөгөөд дугаар нь холбогдох боломжгүй байлаа.
Т.Тамир · 2020/05/28
Энэ мангар авгай яах гээд байгаа юм бэ. Олон газраар доншуучилж , олз ашиг хайж явж, хижиг тахал чирч ирчихээд гавьяа байгуулсан юм шиг яриа ярилцлага өгч байх хэн юм бэ. Тийм л сүрхий юм бол тэр сайхан гадаад орон газартаа дураараа жаргаж, монгол орноо муулаад сууж байхгүй яагаав.Ийм ёс суртахуунтай тэгээд бас эмч гээд байгаа шүү.
DR. PRADHAN · 2020/05/27
irgen · 2020/05/25
үгүй мөн хачин хүнээ
Иргэн · 2020/05/25
Хүүхэдтэйгээ хоёул халдвар авч ирчихээд юу солиороод байгаа авгай вэ?
Зочин · 2020/05/24
Ene hun chiny laboratoriin shinjilgeenees ilu yag tag togtoodog mundag hun bn shde Tsaashdaa manaid eldviin onoshluur ed nar hereggui ym bishu
Зочин · 2020/05/24
Ene ih sonin hun ymaa tgd bas emch gd bga shu
Зочин · 2020/05/24
Гоншигносон эргүү авгай вэ
Зочин · 2020/05/24
бодхол асуудал одоо ирэх оюутануудаа яаж хамгаалж авчрахын болоо энэ Алтанхундага зөв ярьж бна шүү анхаар
багш · 2020/05/24
Хүний хэлсэн шүүмжлэлийг хүлээн авч өөрсдийн ажилдаа хэрэг болох нь уу үгүй юу гэдгийг нягьлах хэрэгтэй. энэ хэцүү цаг үед ачаалал ихтэй ажиллаж байгаа хүмүүс алдаа эндэгдэл гаргах вий гэж санаж байгаа байх. Хятадад сануулга өгсөн эмчийн дүр харагдаад байна даа. Та нар чинь хятадууд биш биз дээ. энэ коммент бичиж байгаа хүмүүс ээ.
MONGOL · 2020/05/24
Мангар авгай тэндээ байхгүй майжигнаад энд ирж өвчин тараагаад
зочин · 2020/05/24
30 хүн халдвар авсан гэж худлаа цуу тараахаа больчихоо чи одоо ийм арвин настай хүн байж ямар их хонзогнуур ааштай хүн бэ.
зочин · 2020/05/24
нэгэнт халдвар авсан юм чинь олон юм гоншигнолгүй сайн идэж, унтаж байж дархлаагаа сэргээж энэ өвчнийг давхаа бод оо, одоо болио, эмч хүн байж учир ойлгомоорсон, яалт ч үгүй эмнэлгийн ажилтнууд их халдвар авч байгаа ш дээ, өвчтэй хүнтэй харьцсан л бол халдвар авна, тэгээд ч одоо бүр 30 гаруй хүн бүгд ирэхдээ халдвар авсан гээд байгаа юм уу? Яршиг л байна, яах гэж ирсэн юм? тэндээ байж байхгүй
Zoo · 2020/05/24
Balai ergvv avgai yaj emch hiideg bnaa odoo bolioch sda chini
Зочин · 2020/05/24
Odoo bolimoor yum.yasan tenesen sum chig teneg huuhen be
Зочин · 2020/05/24
Зочин · 2020/05/24
Гадаадад байж байгаад ирсэн нь үнэн өвчин авсан нь үнэн Монголоос аваагүй нь үнэн тэгээд одоо олон юм юу яриад байгаа юм. Зүгээр л эмчлүүлэж эрүүлжихээ бодох хэрэгтэй. Хүмүүс үймүүлсэн олон юм ярихаа л боль.
зочин · 2020/05/24
лайтай амьтан аваад ирсэн юм бэ дээ.
Зочин · 2020/05/24
Яасан олон юм ярьдагийм бэ одоо болно
Zochij · 2020/05/24
Unen sanaataigaar haldvariin toog osgoj ard irgediin tarhiig ugaaj aidas huidest avtuulj baigaa ni unen udahgui ilchlegdene shuu dee