Д.Сосорбарам: Айдас, хүйдэс, дарангуйлал тогтоох гэж оролдож байгаа бол одоо зогс
2020/07/24
-ШҮҮХ, ПРОКУРОР, ХУУЛИЙНХАН ТЭР ЧИГТЭЙ ГАНДЧИХААГҮЙ ГЭЖ БИ НАЙДДАГ-
Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа.
-Сонгуультай зэрэгцээд да.ганболд, С.баярцогт, Б.Бямбасайхан нарыг барьж хорьж, анхан шатны шүүхээс ял оноолоо. энэ үйл явдалд та шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?
-Сонгуультай зэрэгцээд гэснээс Сонгуулийн тухай хуулиа зөрчөөд эхэлсэн. Тухайлбал, дээр дурдсан нөхдүүд чинь бүгд УИх-ын сонгуульд нэр дэвшсэн. Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, үндэсний Аудитын газар, Татварын болоод Цагдаагийн ерөнхий газар гэсэн нэр бүхий арав гаруй байгууллагаас тухайн хүнийг гэмт хэргийн сэжигтэй зүйл хийгээгүй гэж үзвэл сонгуульд дэвших эрх олгодог. Гэтэл шүүх өөрөө энэ Сонгуулийн тухай хуулийг зөрччихсөн, гэмт үйлдэл хийчихсэн. Энэ жишгээрээ монголын шүүхийнхэн улам л гэмт хэрэг хийгээд байх царайтай. хууль нь тийм гажуутай юм байна. Тэдний хэлээр нэр дэвшсэн этгээдүүд, минийхээр нэр дэвшиж байгаа энэ хувь хүмүүс гэмт хэргийн сэжигтэй нь мэдэгдсэн бол сонгуульд нэр дэвшихийг нь болиулчих л ёстой байсан. Гэтэл сонгуульд нэр дэвшээд, нэр хүнд нь өсөөд бараг ялдгийн даваан дээр ирэнгүүт нь бариад хорьчихож байгаа юм. Барьж, хорьж байгаа нь бүр нэг яргаллын царайтай, дандаа баасан гаригт шөнийн 01:00-02:00 цагийн хооронд үйлдэж байгаа юм. Ялангуяа Тэргүүн шадар сайд байсан хүнээ шүү. Би Да.Ганболдын гэм буруутайг мэдэхгүй. Хэн ч байлаа гэсэн гэм буруутайг шүүх тогтооно. Гэхдээ энэ эргэлзээтэй. Тэр 1989 оноос хойш 2000 он хүртэлх нийгмийн шилжилт, шинэчлэлт, өөрчлөлт, хувьслын эрин үеийг бидэнтэй хамт манлайлж, түүчээлж явсан. Тэр тусмаа өөрөө эдийн засагч мэргэжилтэй хүний хувьд мэдлэг, боловсролынхоо үр шимийг тэрхүү өөрчлөлт, шинэчлэлтэд оруулсан. Өнөөдрийн монголчуудад юугаараа нулимуулаад байгааг би ойлгохгүй байна. Ойлгохыг ч хүсэхгүй байна. Тэр бол миний хамгийн дотны найз. Би үүнийг маш омог бардам хэлнэ.
Тэр 1990-2000 оны хооронд төрийн албыг түшиж Тэргүүн шадар сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын албыг хашиж явахдаа монгол хүн бүрт малыг нь хувьчлах, айл бүрт орон байрыг нь эзэмшүүлэн хувийн өмч болгон өгөх, монголчуудад гадагшаа зорчих эрх бүхий паспорт олгох, суурь үнийг чөлөөлж, гаалийн татварыг тэглэх зэргээр зөв бодлогуудыг хэрэгжүүлсэн. Эдгээр нь монголчуудад өнөөгийн амьдралынх нь зөв суурийг нь тавьсан юм. Би найзыгаа өмөөрч, өмгөөлөхөөсөө илүү бахархаж үг хэлмээр байна.
Энэ хүнд хэн нэгнийг хохироох, татвар төлөгчдийн мөнгөнөөс завших хумсын чинээ ч бодол байхгүй. Хүн болгоныг өмчтэй хөрөнгөтэй, хэний ч хараат бус, төрийн дарангуйлал, харгислал дор биш эрх чөлөөтэй амьдрах учиртай гэж нөхөдтэйгөө нийлж дуугарч байсан хүн бол Да.Ганболд. Би нөхдийг нь хамт хэлж байна шүү. Ийм маш цөөхөн хүн байдаг юм. Тэр цөөн хүний тоонд Да.Ганболдоос гадна Э.Бат-Үүл, Баабар, Ц.Элбэгдорж, С.Цогтсайхан нар орно. Гарын таван хуруунд багтах энэ хэдэн лидерийг л би нүүр бардам дурдаж чадна. Өнөөдөр энэ хүмүүсийн зориглож өөрчилсөн өөрчлөлтийг нөмөрсөн монголчууд талархах нь битгий хэл, атаа жөтөөний угаадсанд тархиа зайрмагтуулчихаад тэднийг харааж, зүхэж байна.
-Тэгвэл Сонгуулийн тухай хуулийг зөрчин байж барьж, хорих шаардлага юу байв?
-Үнэхээр гэм буруутай юм бол сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээр шүүх, цагдаагаараа явах нь зөв байсан. Энэ хүмүүсийн гэм буруугүй гэдэг нь сонгуульд нэр дэвшсэнээрээ нотлогдож байгаа. Дээрээс нь сонгуульд нэр дэвшсэн хүн хуулийн хүрээнд тодорхой эрх дархтай. Гэтэл тэр хуулийг зөрчиж байна. Монголд хуулийн дор биш хуйвалдаж дарангуйлал тогтоох гэж байгаа хүмүүсийн тэр зэвүүн, зэвхий хүйтэн сэжүүр дор захирагддаг болж.
Нэг сонин зүйлийг би олж хараад байна л даа. Дубайн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Да.Ганболд, Б.Бямбасайхан гэсэн хоёр хүнийг УИХ-ын болоод Засгийн газрын чиглэл зорилгыг биелүүл, биелүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж. Гарын үсэг зуран биелүүлж. Харин өнөөдөр биелүүлснийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээж байна. М.Энхсайхан Ерөнхий сайд, Да.Ганболд Тэргүүн шадар сайд байсан. Тэд Монголыг шилжилтийн эгзэгтэй үед нь авралцсан. Яагаад аврагчид нь гэмт хэрэгтэн болоод урвагч, шарвагч, гүжирдэгчид нь мандан бадардаг юм бэ. Энэ улбааг хараад байх нь ээ 1923, 1924 оны түүх давтагдаж байна. Тэр үед Солийн Данзан гэж агуу их суут сэтгэгч байсан. Бараг эдүгээгийн үйл явдалтай эн чацуу түрүүлж сэтгэдэг нэгэн байж. Өнөөгийн хэлээр гуравдагч орны хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нэвтрүүлнэ, монгол хүн бүр баян байх ёстой гэж байсан ийм хүнийг Монгол Ардын Намын гуравдугаар Их хурлаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн 1924 оны наймдугаар сард цаазаар авсан. Яг ийм үйл явдал өнөөдөр УИХ дотор болж байна. УИХ нь Намын Их хурал шүүх болчихдогтой адилхан болж байна гэсэн үг. Энэ нь хуулийг гууль болгож, замхруулж, уландаа гишгэж байгаа хэрэг. Нөгөө талаар эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд хуулийг өөрт ашигтайгаар эргэлдүүлж байгаа эмгэнэлт явдал.
Да.Ганболд гэдэг хүнийг гарал үүсэл, бүх зүйлээр нь дайрч доромжилж байна. Нэмээд 30 гэр бүл гэж хашгираад байгаа. Ингэж айл өрхөөр нь ялгаварлан гадуурхах нь ардчилсан чөлөөт тогтолцоонд байж болохгүй зүйл. Гучин гэр бүл дотор Монголын төрийн гурван өндөрлөг буюу төрийн гурван сөрдүүлэгч нар ч багтана. Учир нь тэд баян болчихлоо гэж хараагаад байгаа хүмүүстэйгээ адилхан зиндааных, тийм баян хүмүүс. Хэргэм зэрэг, албан тушаалын нэр төрөөрөө гул барьж өөрөөс нь эн давчихсан сэтгэгч, үйл хэрэгтнүүдийг сэгэлдэг ёс улам даварч байна. Тиймдээ ч би Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шуудхан хандаж хэлж байгаа юм. Хэрвээ гэмт хэргийн тухай ярьж байгаа бол энэ гурван хүний гэмт хэрэг, гэмт үйлдэл хуучраагүй байгаа.
-Ямар гэмт хэрэг билээ?
-Хадгаламж банкны дампуурал, тэдний казино тоглосон баримт сэлт ч хэвлэл мэдээллээр явна лээ. Төрийн өгсөн даалгаврын төлөө хүмүүсийг барьж, хорьж байгаа бол, Эрдэнэт үйлдвэрийг бүтэн жил онц байдалтай байлгасан явдал ч хожмын нэг өдөр гэмт үйлдэл болох цаг ирнэ. Төмөр зам барьж байна л гэнэ. Мэдээж барьчихвал сайн хэрэг. Гэхдээ өмнө барихгүй яав, одоо юу хийв гэх зэргээр гэмт хэрэгтэн болно. Тэд энэ урхиндаа хэзээ нэгэн цагт эргээд орооцолдох хуультай юм. Учир нь манай хуулийн тогтолцоо тэр чигтэй гажчихсан. Энэ үйл явц дуусахгүй цааш эргэлдээд л байвал Монголын эмгэнэл болно.
Энэ мэтчилэнгээр тойроод л нэг нэгнийгээ барьж идээд байх хэрэг үү. Цаана байх хувийн өс хонзонгоос болоод Монгол үндэстэн хохирох уу. Амин найзууд гэж нэрлээд байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын хоорондын зөрчлөөс болж бүхэл бүтэн үндэстэн хохирч байх ёстой юм уу. Түүний дайварт мөрөөрөө ажлаа хийж явсан, Их хурал, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн хүмүүс шоронд орж байх ёстой юу.
-Таны хувьд гарцаагүй ардчиллыг өмөөрч, хамгаалж дуугарах хүний нэг мөн. Энэ ч утгаараа үүсээд буй асуудалд Ерөнхийлөгчийг нэр цохон шүүмжилжээ. Ингэж зоригтой дуугарсныг тань олон нийт ч талархууштай хүлээж авч байна.
-Олон нийт надад талархахаасаа илүү аливаа үйл явдлыг бодитой харах хэрэгтэй байна. одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч бол Х.Баттулга. Ерөнхийлөгч гээд хэлчихье, угтаа би ингэж хэлэхдээ дургүй, цээрлэж байгаа. Энэ Ерөнхийлөгч нөхөр бол үе үеийн Засгийн газар, Их хуралд өөрөө байсан. оюу толгой болоод Дубайн төлөвлөгөөг дэмжиж гарын үсэг зурж, энэ төслийг хөдөлгөхийг малгайлан дэмжиж байсан хүний нэг юм байна. Тэгвэл ийнхүү дэмжсэн хүмүүс нь ч гэсэн гэмт хэрэгтэн биз дээ. Би гэмт хэрэгтэн гэж үүнийг хэлээд байгаа юм. ч.Сайханбилэгийн хэлж байгаагаар Х.Баттулга Б.Бямбасайхан гэдэг залууг өөрөө хажуудаа авчирч, “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилжээ. Хүнээр төрийн ажил хийлгэчихээд шоронд хийнэ гэж ямар юм байдаг юм бэ. Энэ нөхдүүд албан тушаалын дон тусахаараа дандаа хүний гараар могой бариулдаг. Хүмүүсээр гарын үсэг зуруулчихаад өөрсдөө ард нь гэмгүй үлдэж, тэднийг шоронд явуулдаг. жишээ нь, Н.алтанхуяг хүргэнээ, бас нэг төрийн өмчит компанийн захирлыг шоронд явуулчихаад өөрөө ард нь үлдчихсэн. Тийм хэрнээ шударга царайлаад самбар дээр юм зураад байгаа. Хамгийн шударга бус, хударгагүй хүмүүс бол З.Энхболд, Н.алтанхуяг, Х.Баттулга нар. Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд суучихаад Ардчилсан намыг буй болгосон хүмүүсийг ичгүүргүйгээр цээрлүүлж байна.
-Угтаа Ерөнхийлөгч эв нэгдлийг хангах үүрэгтэй биш билүү?
-Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг бол ард түмний эв нэгдлийг хамгаалах, баталгаажуулах. Гэтэл яагаад олон хүнийг хагалан бутаргах зорилготой яваад байна вэ. Ерөнхийлөгч бид хоёрын хооронд хувийн таагүй асуудал байхгүй. Гагцхүү би хүмүүсийг хагалан бутаргаж байгааг нь л маш буруу гэж хэлээд байгаа юм. Зөндөө их хэлж, бичсэн ч үг авахгүй байна л даа. Тэрээр МаН-тай эвссэн, завшсан, нийлсэн. МАН-ыг 62 суудалтай болоход Ерөнхийлөгч маш их гавьяа байгуулсан. Энэ хүний хорон санаа, савар нь хөдөөгийн бүх сумдад байна лээ, би нүдээрээ харж, чихээрээ сонссон. Тийм учраас миний дургүй хүрээд байгаа юм. Тиймдээ ч би тэвчихгүй. Тэрний хэн байх надад падгүй. Тэрний хичнээн троллтой байх нь ч хамаагүй. Гар хөл болсон хүн нь намайг заналхийлнэ гэвэл хол, чадахгүй. Надад бол айх зүйл үнэндээ алга. Би хангалттай насалсан. Монгол Улсад ямар нэгэн гэм буруу хийчихээгүй. Би тэрэндээ бардам явдаг хүн.
Зарим хүмүүс намайг тавьтаргүй урваж, шарвасан л гээд байна лээ. Би Баттулгаас, эсвэл өөр хэн нэгэн эрх мэдэлтнээс холдож болно. Гэхдээ би өөрөөсөө хэзээ ч урваагүй, урвахгүй. Надад үнэ цэнэ, үнэн хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй. Тийм учраас би үнэнийг олж харчихаад болохгүй гээд хэлээд байгаа хэрэг.
-Ерөнхийлөгчтэй уулзаж санаа бодлоо хуваалцсан уу?
-Ерөнхийлөгчтэй уулзъя гэж нэг удаа цаг нэхсэн ч өгөөгүй. Энэ удаа ч мөн дахин нэхсэн, цаг өгөх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Би энэ буруу юм шүү гэдгийг нүүрийг нь харж байгаад хэлье гэж бодсон юм. Энэ хүн ганзагын наймаанаас эхлээд өдийг болтол явж ирсэн. Монголын ардчилал руу “Эх орон” гэдэг намаар дамжиж орж ирсэн хүн л дээ. Нарийндаа бол Монголын ардчиллын анхдагч биш. Тэр ч утгаараа түүнийг ардын намтай, коммунист, социалистуудтай сүлэлдсэн туршуул юм болов уу гэж хардаж байгаа. Ийм туршуултай би хэзээ ч эвлэрэхгүй. Бүр яасан ч эвлэрэхгүй. Өнөөдөр би энэ шоронд орсон хүмүүсийг болоод өөрийнхөө тухай яриад байгаа ч юм биш. Би Монголын ирээдүйг харж ярьж байна. Монголын үргэлжлэл болсон үр хүүхдүүд айдас, хүйдэсгүй байх ёстой. Айдас, хүйдэс, дарангуйллыг тогтоох гэж оролдож байгаа бол одоо зогс гэж хэлж байгаа юм.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилиг ч тэр гуравдагч хөршүүдээсээ зай барьж байгаа нь ухралт гэж шүүмжилсэн байна лээ.
-Эрсдэлд орчихсон байна. одоо оюу толгой гээд л хараагаад уналаа. Оюу толгойн ашиг шимийг монголчууд хангалттай хүртэж байгаа. Битгий чамла. Бид аливаа зүйлийг сайтар бодох хэрэгтэй юм. Бодох ч зав өгөхгүй байна л даа. Сонгуулиар архиар тархийг нь мансууруулж байна шүү дээ. Энэ гэмт хэрэг мөн биз. Өнөөдрийн Их хуралд гарч ирсэн хүмүүсийн ихэнх нь гэмт хэрэгтнүүд. Тэд сонгогчдын саналыг авахыг тулд тэднийг архиар хордуулж, хүүхдэд 20 мянга, хүүхдэд 100 мянган төгрөг өгсөн. Баримт нь ч хүмүүст байгаа байх. аль аль талдаа бидэнд алдаа байна. Өнөөдрийн Их хурлын гишүүд бүгд сонгогчдын тусгал нь шүү дээ. Үзэл санаагаа зарж амьдарна гэдэг амьдаараа үхсэнтэй ялгаагүй. амьдаараа үхэж байгаа хүмүүсийг амархан багалзуурдаж болдог гэдгийг манай төрийн гурван сүржингүүд эхнээс нь харуулж байгаа.
-Төрийн тэргүүнийг хойд хөршийн захиалгаар ажиллаж байна гэж шүүмжилдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Геополиткийн хувьд манайхыг сонирхох сонирхол хойд, урд хөршид хоёуланд нь бий. Хойд хөршийн ерөнхийлөгч тэндээ хаан болчихлоо. В.Путин тэнд найтаавал энд ч гэсэн дагаад л найтаана. Мэргэжлийн сэтгүүлчид та бүхнийг алдаа гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон байх аа. В.Путин Орост тийм хууль гаргасан юм. Тиймээс манайд дагаад тийм хууль гаргасан. Энэ баталгаа, гэрч нь биш юм уу. Магадгүй намайг Зөрчлийн тухай хуулиар хүн гүтгэлээ гээд дуудах байх л даа. Тэгвэл манай сэтгүүлчид эрх чөлөөгөө хаалгасан нь нотолгоо нь биш юм уу гэж хэлнэ. Үүнээс гадна бие махбодиороо дуурайж байгаа нь ч байна. жишээ нь, Монгол Улсын Ерөнхий сайд нь В.путиныг дуурайж том машинд суугаад л. В.путин яана яг тэрийг тоть шиг л дуурайж байх юм.
Төрийн өндөрлөгүүдтэй холбоотойгоор хэлэхэд ҮАБЗ гэж Үндсэн хууль зөрчсөн нэг том газар байна. Уг нь УИХ Монголын төрийн хамгийн том толгой юм. Гэтэл саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дүнд ҮаБЗ-д асар том эрх ирчихлээ. Цаашдаа засаглалын хямрал бий болох нь гарцаагүй болсон. Түүнчлэн сонгуулийн дараа чуулганы нэгдсэн хуралдааныг нээхдээ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нь заналхийлсэн үг хэлж байна. чөлөөт өрсөлдөөнт эдийн засгийн нийгэмд төрийн тэргүүнүүд нь тийм үг хэлдэггүй. Эсрэгээрээ бизнесийн, татварын таатай орчныг бүрдүүлэх бодлого барьдаг. Хүмүүсийг айдас хүйдсээс хол, амгалан тайван байлгах бүх хууль эрх зүйн үндэслэлийг хайдаг. Тэрийг нь Их хурал нь баталж өгдөг юм.
-Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хэрэг явдал хэрхэн шийдэгдэх бол. Та юу гэж харж байна вэ?
-Дахин хэлэхэд дээрх эрх мэдэлтнүүдийн хэрэг хуучраагүй байгаа. Энэ хүмүүс сэжигтнүүд, найдвартай. Үүнийгээ нуухын тулд өөрсдийнхөө гар хөл болсон шүүгчдийг ашиглаж, бусдыг зольж байна. Тэр шүүгчид нь гарын таван хуруунд л багтах нөхдүүд байгаа байх. Шүүх, прокурор, хуулийнхан тэр чигтэй гандчихаагүй гэж би найддаг. Тэнд ихэнхдээ зөв хүмүүс байгаа байх.
-Та дээр хуулийн гажуудлаас болж нэг нэгнээсээ өшөө авдаг эргэлтэд орчихлоо гэж хэлсэн. Ийм байдал давтагдсаар байгаа нь төрд гарсан эрхмүүд “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдгийг мартчихдагтай холбоотой юм биш үү?
-“Өвчин” тусчихдаг юм. Тэгтлээ дон тусчихдаг хэрэг. Тэр донг нь зусардагч, бялдуучлагчид, троллууд нь бий болгож байгаа. Хэн долигононо, хов зөөж гүйнэ тэрэнд л итгэдэг, тийм донд автдаг. Хамгийн дээд зэргийн үнэн шударга үг хэлсэн хүнийг хардаж, сэрддэг. Энэ бүхэндээ хордож, нэвчиж байгаагаа мэддэггүй. оюун тархи, нүдний багтаамжийн хувьд үхжиж байгаагаа мэдэхгүй байгаа юм. Бүгдийг багтааж харж чаддагаараа энэ хорвоод нүд хамгийн том. Энэ хүмүүсийн нүдний багтаамж нь багасчихаад байгаа хэрэг.
-Тэгвэл тэр эргэлтээс гарахын тулд яах ёстой юм бэ?
-Энэ гажууд засартал их хугацаа орно. 30 магадгүй 60 жил ч болох биз. Төрийн тогтолцоог өөрчлөхгүй л бол болохгүй. Дэлхий дээр хамгийн олон сайд, дэд сайдтай газар Монгол л байгаа байх. Тиймээс төрийн энэ данхар бүтцийг өөрчлөх хэрэгтэй байна. Би бодлоо хэлье л дээ. Ерөнхийлөгч нь ард түмнийхээ эв нэгдлийг үймээн самуун дэгдээхгүйгээр хамгаалж чаддаг ухаантай, боловсролтой хүн байх. Засгийн газар нь есөөс илүүгүй яамтай, дэд сайдгүй цомхон, чадварлаг, хүний эрх, хувийн өмчийг дээдэлдэг байх. Хувийн компаниудад гай болохгүй орхиж, төр өөрөө нэг ч өмчгүй байх хэрэгтэй. Судлаад үзээрэй Япон төрдөө ямар ч өмчгүй шүү. Төрд өмч байгаа учраас л сонгуульд бие даан нэр дэвшигч хэдэн зуугаараа тоологдоход хүрч байна. Төрийн өмчөөс хумсалж, амьдралаа залгуулахын тулд л тэр. Үүний үлгэр нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд юм. Мөн татвар нь ч маш авсаархан байх ёстой. Бага татварыг хүн цаг тухайд нь төлдөг бол их татвараас зайлсхийж өөрөө гэмтэн болдог юм. Ийм зөв тогтолцоо руу орохгүй бол горьгүй. Би ийм нийгмийг мөрөөддөг, хүсэмжилдэг. Ийм нийгмийн төлөө цаашдаа ч явах болно.
-Яавал хүний эрх, эрх чөлөө бүрэн хангагдах юм бэ?
-Минийхээр энэ тогтолцоог үндсээр нь халж, өөрчилж байж сая зөв үнэ цэнэ тогтоно. Өөрөөр хэлбэл, хүнийг харгислал, хүчирхийллээс хамгаалдаг цагдаатай, хувь хүн болоод том компаниуд хооронд гарсан зөрчилдөөнийг хүний болоод өмчийн эрхийг нь зөрчихгүйгээр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас хараат бус зөв шийддэг шүүхтэй, улс үндэстнээ гадна, дотны үймээн самуунаас батлан хамгаалалтай болсон цагт хүний эрх баталгаажна.
Хувь хүнд оюун санаа, чиглэл зорилго, өөрийгөө хүндэтгэх хүндэтгэл гэсэн гурван үнэ цэнэ бий. Эдгээрт гурван том шинж чанар байна. Оюун санаанд нь сэтгэлгээ, чиглэл зорилгод нь ур чадвар, өөрийгөө хүндлэх гэдэгт бахархал бий. Энэ нь дэлхийн суут сэтгэгч, орос гаралтай оросын коммунист дэглэмийг нулимаад гарсан алиса розенбаум буюу АНУ-ын сэтгэгч, зохиогч айн рэндийн өөрийнх нь судлаж гаргаж ирсэн үнэ цэнэ юм. Би үүнтэй бүрэн дүүрэн санал нийлдэг. Оюун санааны цар хүрээтэй хүн сэтгэлгээгээр уужим, тодорхой чиглэл, зорилгодоо маш ур чадвартай байх нь байна. Улмаар хийсэн бүтээснээрээ бахархаж чаддаг ёстой байх нь. Хүн бүр өөрөө өөрийгөө хүндэтгэж, бахархаж явах цаг удахгүй ирнэ. Ямартаа ч хүн бүр өөрийгөө ол, өөрийгөө хүндэтгэ. Өөрийнхөө хүч, цог золбоогоор амьдар. Тэр цагт хэний ч хараат бус байх боломж нээгддэг юм. Мөн төр шүүх, цагдааг өөрийн харьяандаа байлгаж болохгүй гэдгийг олоод харчихдаг юм. Сургаар битгий амьдар, багцаагаар битгий яв. аль болох бүх зүйлд бодитой ханд. Харыг цагаан, цагааныг битгий хар гээд бай. Бид гуравхан саяулаа шүү дээ.
Зочин · 2020/07/26
Манжийн дарлалын үе шиг нялх үрээ гудамж орцонд орхиж луйвараар хөрөгөжсөн хулгайч нарын гэрийн зарц хамжлагаар ажиллаад хэдхээн төгрөг алдаг оног авсан болоод өвчин зовлон болмогц ажлаасаа халагдаад маргаашийн хоолоо яаж олъёдоо гэх ардчилалыг ардчилагчидтай нь хамт хамгийн түрүүнд солиот Со гэгчтэй нь хамт үртэсгүй алга болгомоор байнаа. АРДЧИЛАЛ ПИЗДА АЛААД БУЛААД тамруу нь өшиглөн хаяцгаая ард олон минь ээ
Зочин · 2020/07/26
Эрлэг Номун хааны өмнө очихдоо юугаа хэлж хуйхаа маажихаа мэдэх болов уу, энэ сагсуу нөхөр?
Irgen · 2020/07/26
Sosorbaram odoo boli.Ard Kino teatriig ard tymend bucaaj ug. Shudarga dyrd toglohoo boli.har tolgoigoo bodson urvagch nuhur
Irgen · 2020/07/25
Bat uul guai bas ta yagaad hulgai hiiv gheer ardchilal yariad soliorood bdg .
Irgen · 2020/07/25
Hulgai hiilee gj shorond hiisen bolohoos ardchilal avchirsan uchiraas shorond hiilee gj yariagui bhaa so guai .yun holij hutgaad bnaa
Зочин · 2020/07/25
Сохор нохой дүйвээнээр Соотон халтар чимээгээр гэсэн үг ч байдаг л юм ш дээ. Ядамүрээн
Зочин · 2020/07/25
Эд хулгайч луйварчид юу үнэн энэ үнэн. Огт юуч хийгээгүй хулгайлаагүй луйвардаагүй биш оффшорт Хятадын монгол нэрээр мөнгөө нууж Оюутолгойгоос Монгол улсын авах ёстой ашиг 34 %-ыг өчнөөн жилээр хойшлуулсан өөр бас зөндөө л хулгай бийдээ бид л мэдэхгүй болохоос энийг зөв гэж л солиот хулгөйч Со түүнийг дэмжигч сохор ноход дуу дуугаа авалцан гуцалдах нь ээ.
Зочин · 2020/07/25
Түмний хөрөнгийг хулгайлан идэж завших ч ял шүү дээ гэж бодож суунаа би. Ер нь албан тушаал эрх мэдлээ ашиглан олон хүн ажиллаж байсан үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр устгачлаа тэнд ажиллаж байсан олон хүн ажилгүй орлогогүй болчлоо. Одоо ингээд олноороо ажиллах үйлдвэр байна уу? Үйлдвэрээсээ халагдаж ажилгүй болсон тэр олон хүн ардаа амьдралгүй үр хүүхэдгүй улсдаа хортой үйл хийсэн эдгээр хулгай л үр хүүхэд амьдралтай байх ёстой гэж Ядамүрэн чи бодоод байгаан байна тэхээр чи хэт ардчилагч тэгээд солиот Со хулгайчтай санаа нэг гэж ойлголоо.
bat · 2020/07/25
Ардчилалын лидэрүүд гэгч энэ этгээдүүд Социализмын үед ажилгүй архичин амар хялбар аргаар хулгай булхай луйвараар амьдрах сонирхолтой хүн хогнууд байсан. Баас хатавч өмхийгөө тавихгүйгэгчээр хулгайч нар нь албан тушаал ашиглан Соц үеийн хэллэгээр дансны аргаар хулгай хийгээд тарвалзаж байгаа нөхдүүд
Teneg. · 2020/07/25
Ardchilal yg bidnii neg heseg doligonoh hiirhegchdiig hvvrgvjoodruulahbvr aimshgiin amitan bolgohod hvrgenee odoo har namaig hen heleheb gesen nvhdvvdhuuliig vstvnee darah zebseg bolgon ailgan svrdvvlj baina enebidnii tabilan gejvv
Ц. Ядамүрэн · 2020/07/25
Би улсын алба төр засагт өндөр алба хашигчид тэр дундаа ЕРӨНХИЙЛЭГЧ, ЕРӨНХИЙ САЙД , УИХ ЫН ДАРГА , ГИШҮҮД САЙДНАР ӨС ӨВӨРЛӨЖ, ХОВ БАЗДАГ БОЛ ЯАВ Ч ТОХИРОМЖГҮЙ ЗАМ МӨР ГЭЖ ХЭЛЭЕ . ТИЙМ ЗҮЙЛ АЖИГЛАГДАХ БОЛСОН НЬ НУУЦ БИШ. УЛС ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХАМТРАН ЗҮТГЭСЭН НӨХӨД НЭГНИЙ ЗАМААСАА ЗАЙЛУУЛАХ ХОР ХОВООР ЗАНГИДАН ШОРОНГООР АЙЛГАХ НЬ ХЭНД ХЭРЭГТЭЙГ САЙН ОЙЛГОХГҮЙ Л БНАА . ОЛОН НӨХДӨӨ ШОРОНДОЖ ЕРӨНХИЙЛЭГЧ ХИЙГЭЭД Ч ЯАХ ЮМ. ТҮҮНИЙГ НЬ ДЭВЭРГЭН ЖИРИЙН ХҮМҮҮСИЙН ХООРОНД ТАЛУАЛ ХАГАРАЛ ҮҮСЭЖ, ҮГЭН СУМААР НЭГНЭЭ СЭВЖ СИЙЧИХ НЬ МИНИЙ АМЬДАРЧ БАЙГАА НИЙГМИЙН ЗӨВ ЗӨӨЛӨН ТОГТОЛЦОО, НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ХЭРЭГЛҮҮР ОГТ БИШ ГЭЖ БИ ХАРЖ БНАА. МОНГОЛ ТӨР ХАМГИЙН САЙН ЗҮТГЭСЭНДЭЭ ХАЛГАЙТАЙН НЭГЭН БАРИМТ СҮҮЛИЙН ҮЕД ОЛОН САЙД АА ШОРОНДОЖ БАЙГААГААР ИЛЭРЧ НИЙГЭМД ХУВААГДАЛ ҮҮСГЭЖ ЭХЭЛСЭНД ХАРАМСАЖ СУУНАА.. БИ АРДЧЛАГЧ БИШ Ч БАС ХЭТ ХУВЬСГАЛЧ Ч БИШ. ХҮНЛЭГ ЭНЭРЭНГҮЙ НИЙГМИЙН ШУДРАГА ЭВ ЗҮЙТЭЙ ЁС ЗҮЙН ХАНДЛАГА ХАРИЛЦААГ ХҮСЭГЧИЙН НЭГЭН. СОЁОГИЙН ҮГИЙГ ДЭМЖИЖ СУУНАА .
Mongol · 2020/07/25
Sosorbaram guai! Chi bolon tanii Ehner 2 90eed ond ih idej nargisandaa! Uuntei chin ene nuhduud holbootoi bolohoor saihan umuurch bhiin!!! Hol ochij huz!!! Ard kino teatr iig yaj huwichilj awlaa!!! Olon yum yarilgui ehleed Ard kino teatr iig buzaagaad ulsad n ugchuh za!!!
Партизан АН ын · 2020/07/25
Сосорбарамоо чи монголд ардчилал авчираагүй ард түмэний өмчийг хулгайлч луйвардаж эх орноо зарж урвач гадны гар хөл болгож доройтуулах ядуурал авчирсан даа сэгсийсэн ноён солиод минь
Зочин · 2020/07/25
УЛСЫН ЕРӨХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭД СОЛИОТ СО БОЛ ӨЧҮҮХЭН МУУ ӨТ ХОРХОЙ БАЙЖ БАС ЮУ? СОЦ ҮЕД НЭГ УЙЛАГНАСАН СОЛИОТОЙ ГӨЛӨГ Л БАЙСЫН Ш ДЭЭ
Зочин · 2020/07/25
Солиот Со хулгайчийг байнгын айдас хүйдэс дарамтанд бүүр нэг чичрүүлж байх ёстой. Амин хувийн ашиг завшаанаа бусдаас дээгүр тавьсан муу зэвхий шизот хог шидээ
Зочин · 2020/07/25
Хулгайч нарыг бариад эхэлсэн чинь сандарч байна даа хууль ч талагдахаа байчих юм даа
Зочин · 2020/07/25
Neeh uhaantai shudarga tsarailj eldviin ym yrij bdga bolimoor ym
Зочин · 2020/07/25
Хулгайч луйварчин хуурамч зальхай шудрага бус өнгө мөнгөөр асуудал шийддэг бузар ардчилал сөнөтүгэй. Бид ардчиллаын нэрт хулгайч нарын боол болмооргүй байна. Ардчиллын хулгайч нараар өөрсдийн амьдрал амьдрах орчин ахуйгаа хулгайлуулмааргүй байна.Ардчиллын хулгайч нарын хулгайн аргаар хувьдаа завсан үйлдвэр үйлчилгээний газруудаа эргүүлэн аваад өөрсдөө ажиллуулаад амьдармаар байна? Солиот үхээрийг ард кино театрыг бариад ажиллууллаад байсан гэж сонсоогүй харин ард олны өмч хөрөнгөар боссон өмчийг хулгайгаар авчихлаа гэж түмэн олон мэднээ
Зочин · 2020/07/25
ЗААА ККККК ҮХСЭН ЭЛИЙНИЙ ЧИНЬ ҮНЭН ГЭЖ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ХУЛГАЙЛЖ АВСАН ТӨРИЙН ӨМЧИЙГ АЛДЧИХВИЙ ГЭСЭНДЭЭ Л ШИЗО МЭДРЭЛ НЬ ХӨДЛӨӨ БИЗ ЗЭВХИЙ ҮХЭЭР. ТЭРНЭЭС БИШ ГАЖУУДСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ЗАЛЬХАЙ ШОДОРГОС ЁСТОЙ ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН ӨГӨР ХУВХАЙ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨ ГЭСЭНДЭЭ СОЛИОТ УЛИАД БАЙГААН БИШ ЭЭ ЭНЭ ДООР НЭЭГ ИХ БРАВО МЭТЭЭР ХУЦСАН ПИЗДА МИНЬ. АРДЧИЛЛЫН БУЗАР БУЛАЙ НЬ БҮРДСЭН БОЛОХООР УХААЛАГ НӨХДҮҮД АРДЧИЛЛЫГ ХУЛГАЙ ЗАЛЬХАЙ ХОГНУУДААС САЛГАХ ГЭЖ ЗОРЬЖ БАЙНА. ХАРИН ХУЛГАЙЧ СО САЛГА ҮҮЛ ӨМХИЙ БААВАР ДАЯА ГАНБОЛД НАРТ ҮХЛИЙН ОЛС АЛЬ ЭРТ УГЛАГДЧИХСААН ДООДОХ МУУ ПИЗДА НАХУЙ МИНЬ МАЙ ЧИ ТЭР ХУЛГАЙЧ ХУДАЛЧААР ДҮҮРСЭН ХУУРАМЧ ҮНЭНТЭЙГЭЭ ТОНИЛ
Зочин · 2020/07/25
Нутгийн хүн мэдэж бий хэрэг, тухайлбал, занданшатарыг. АН д бол харин үгнүүдийн дийлэнх зохиж. Хуулийн дагуу нэр дэвшээгүй, ялагдсан, нам гэхэд ч эргэлзээтэй. Улс орны бүү хэл урдах амьдралаараа наадагчид олширч. Ерөнхийлөгч уул ус, нутгийн зондоо халтай л бхдаа, бас. Эд хэт ёс бус аяглаж, алиалах юмдаа.
Батлага бандийг бандийнх нь хэмжээнд харьцлаа. Браво!!! · 2020/07/25
Сосорбарам гуайд талархаж байна. Зусарч, бялдууч, үзэл бодол өөрийгөө янхан мэт худалдсан энэ нийгэмд хатуу үг, үнэн үгийг шууд хэлчихэж чадаж байна. Үүл, Сосорбарам, Да, Баабар нар минь урт наслана шүү, та нар шиг тэмцэгчид, үнэнийг хэлэгчид мөддөө гарч ирэхгүй нь. Мань мэт шиг...
Зочин · 2020/07/25
Улс өөрөө юу ч хийж чадахаа болиод хэдэн ард нь нэгнээс аваад нөгөөд нөгөөгөөс аваад дараагийхад дамлан худалдаж амьдарахыг ардчилалын ач буян гэх гээ юм байхдаа. Энэ солиот мэт хулгайчуудад дарангуйлал л яг таарна
Зочин · 2020/07/24
Улсын хөгжлийг ухрааж феодализмд оруулаад өарсөддөө ван гүн бээл бэйс хэргэм олгоод чулуун жинс зүүчих санаа ч байгаа л даа муу ардчиллын хүүрнүүд. Ард түмэн бид хулгайч луйварчин ардчилагчдын хамжлага зарц боол нь байхыг хүсэхгүй байна солиотоо.
Z · 2020/07/24
Jenco Zi Su nar ugvul uguhed belen
X · 2020/07/24
Jencogoos ehluul uguhedeed belen kkk
Khaipi · 2020/07/24
Zuv bi demjij bna! 280 saya $ hadalamj bankny 14 terbuum hezee negen tsagt kkkk
Зочин · 2020/07/24
Энэ муухай шуналт ардчилагчдыг энэ муу солиотыг зэвсэгт тэмцлээр л алга болгох байхаадаа.
Зочин · 2020/07/24
Хуулийг үл тоож хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж хуулийханд нөлөөлөн хэргээс мултардаг цаг чинь дууссаан хө? Эрх ашигт нь ямар нэг нийцэхгүй л бол ардчилал ардчилал ардчилалд аюул учрав гээд л Со Солиотийн идэвхитэй бархирахыг нь яанаа хүүр чинь
Зочин · 2020/07/24
Ард кино театрын төрдөө өгөө,эрх мэдэл нь хязгаарлагдмал ирэхээр ардчилал гэж дуугарах юм
Зочин · 2020/07/24
eruul mendiin asuudaltai,aguu ihiin soliorol shizo ovchnii ham shinjtei ah ta iluu zuild hoshuu dureh uimdaa,mongoliin ard tumen shudraga shuuhtei emh tsegtstei baij bolohgui gej uu?ta ardchilaliin ner barij busad luivarchidiinhaa adil 'ARD' kino teatriig uneguiduulj avaad tueesiin mongondoo nud chin sohrood tuundee baritsaand orood buruugiin omno nudee anisan tuushtai ardchilagchiin durd toglohoor shiidev uu?ug ni ta 90 ond bidentei adil 1 banzan gitartai iluu sartai zun kinonii Galaa l yvsan,tanai udam tuiliin tarchig baisniig nutgiin tumen medne,tegeheer ta arga zali ,siimhii ashiglaj avsan kino teataraa aldchih vii gej ard tumen shudrag shuuhiin esreg luivarchidiin duu hooloi boljee, tanii omoorood bgaa humuus mongoliin esreg ajilsan gedgiig shudrag shuuh notlood bn,yngia evdehgui ymaa guia...
Зочин · 2020/07/24
Со Солиотод өндөр албан тушаал олдохоо өнгөрсөн болохоор сонгууль монгууль ярьж солиорч галзуу өвчин нь хөдөлчихжээ. Энэнд албан тушаал өгчвөл өлөн өлөн дээрээ шуналтай дээрэлхүү хог шидээ. Яг л тэгж орилж бархирч жирийн ардыг загнаж зандчиж доромжилно л доо. Нохой яраа долоож Ноён ялаа эдэлнээ гэж үг бийдээ
Зочин · 2020/07/24
Найз хүзүүгүй хүнийхээ үед ямар том байлаа да энэ. Тэр том байсан үеээ санагалзаад байдгын байлгүү, хүүр чинь.
иргэн · 2020/07/24
Үхсэн ацныхан АРДЧИЛАЛ, АНХДАГЧ. Хулгайч луйварчдын анхдагч байсан шүү. Улсын хөрөнгийг буцааж тушаагаарай! Улс хөрөнгөө буцааж авах цаг ирж л таараа.
зочин · 2020/07/24
Битгий хуццагаа!! Ардчилал нэрийн дор Эх орноо хоосруулж, ард түмнээ туйлын ядууруулж ханахгүй байна уу. Хагарталаа баяжчихаад тэрийгээ ариун явдал гэх гээ юу. "Ардчилал гэж байхгүй ээ" гээд АНУ- ын тэргүүн чинь зарлачихсан шүү. Та нар өөрсдөө л төрийн өмчийг үнэгүйдүүлж хувьчлал нэрээр хулгайллаа. Хөрөнгөжлөө. Яасан ханаж цаддаггүй шунал вэ. "Ард" кино театраа буцааж авна шүү. Чи сохор улаан зоосгүйгээр хувьцаа нэртэй хуурамч цаасаар авсанаа санаарай!!! Одоо харин та нар өөрсдөө зогс!!!
Зочин · 2020/07/24
АРДЧИЛЛААР ТӨРСӨН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДАД АРДЧИЛЛЫН НЭРЭЭР НИЙГМИЙГ ЭЗЭН БООЛЫН БАЯН ЯДУУГИЙН ХУВААГДАЛ ОРУУЛЖ УЛСАА ИДСЭН НОХОД СОЛИОТ СО БАЯРЦОГТ НАРТ ХАТУУ ЯЛ ОНООХ ЁСТОЙ.ЭД БОЛ ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХЭЗЭЭ Ч АЖИЛЛААГҮЙ СҮГНҮҮД ШДЭЭ. ТИЙМЭЭСЧ СО СОЛИОТ "АРД ТҮМЭН ГЭЖ БАЙХГҮЙ " ХЭМЭЭН ТУНХАГЛАСАН ХОГ ГӨЛӨГ НОВШ БУЗАР СҮГ ШҮҮ АРД ОЛОН МИНЬ ЭЭ
Зочин · 2020/07/24
Гэгээрүүлж хүмүүжүүлэх гэнэ шүү. Чи төрийн хулгайч хулгайч луйварчдаа хүмүүжүүлж чадах уу? 37 онд эх орончдоо яллаж байсан аймгшигт үеийг ардчиллын нэр барьсан хулгөйч луйварчидтай бүү адилтага. Ардчиллын нэр барьсан Со жунгаа Ганболд Хувьсагч Баярцогт нарт өгсөн нэр зүүхтэй бүү адилтага муу зусарч хулгайн хамсаатан минь
Ganaa · 2020/07/24
Vneniig l helj bn hench gesen buhimdahaas argagvi ene hvmvvs bvgd l turd alba hashij bsan UIHin gishvvd ni knop darj batalsan asuudluudig gvitsetgesen.Tegeed l ar araasaa shoron.J.Erdenebat tergvvtengvvd bol gazar shoroo eh ornoosoo gadnihand uguush bolgoj zarsan ene bol tusdaa hereg
Зочин · 2020/07/24
Нийтийн өмчийг хулгайн замаар авсан хулгайч. Хүүдүүдэд Ард кино театрыг нь өг. Үнэн жүжигчин гар. Хулгайчид ялаа үүрч эхэлсэн.
Зочин · 2020/07/24
СОСОРБАРАМ ҮНЭХЭЭР БОЛЖ БУЙ ҮЙЛ ЯВДАЛЫГ ОЛЖ ХЭЛСЭН БАЙНА. АРДЧИЛАЛЫН АНХДАГЧДЫН НЭГ БОЛЖ БАЙГАА БОЛОХГҮЙ БАЙГАА ӨНӨӨГИЙН БАЙДАЛЫГ ШУЛУУН ШУДАРГА ХЭЛЖ ,СОСОРБАРАМД АЙЖ ЭМЭЭХГҮЙГЭЭР ХЭЛЖ ЧАДАЖ БАЙГААД БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. ОДООГИЙН ТӨРИЙН ГУРВАН ХҮН ГУРВУУЛАА Л АСУУДАЛД ОРООГДОЖ ЯВСАН ХҮМҮҮС БАЙНА ТӨРИЙН ЭРХ БАРИЖ БАЙГАА ГУРВАН ХҮН САНАА ЗОРИЛГО НЭГДЭЭД ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЯВУУЛЖ НАМУУДЫН ЛИДЕР ХҮМҮҮСИЙГ ШОРОНД ХИЙГЭЭД БАЙВАЛ ЯАВЧ БАЙЖ БОЛОМГҮЙ ЭНЭ ЯВДАЛ ЧИНЬ ТӨРИЙН ЭРХИЙГ ОН УДААН ЖИЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН БАРИХ ГЭСЭН САНАА ЯВААД БАЙГААМ БИШ ҮҮ ГЭЖ НИЙГЭМД ОЙЛГОГДОХ БОЛНО БАЙХ ШҮҮ. АРДЧИЛАЛААСАА УХАРЧ ХЭЗЭЭ БОЛОХГҮЙ ШҮҮ СОСОРБАРАМ ГАВЬЯАТ ШИГ ЗОРИГТОЙ ДУУ ГАРЧ БАЙГАА ДЭМЖИЖ БАЙНА.
Бо.Дэчин · 2020/07/24
Эсгий хийх газар нохой хэрэггүй.Яасан Ард кино театрын барилгыг зүгээр өгөхгүй нь үү.
Зочин · 2020/07/24
nohoin gulug min bitgii guts geiya daa
Зочин · 2020/07/24
Gants hun ruu dairah bish uygaar ch solishgui unet zuil bol zob erh choloo
zochin · 2020/07/24
Ard kinoteatraa butsaaj ug,30 jil tureesleed tanai ger bul hagartlaa bayajsan bauh.
Зочин · 2020/07/24
Buruug shuudeg l baih gehdee yasan ch butsaad 37 on ruu uhrahgui shuu uneheer aimaar on jiluud mongol hun eh orondoo aidasgui erh cholootoi amidarad oystoi shuu zamaar duuren tsagdaa zogsood choloo zabgui zogsooj torgoh duuren orilson tsagdaa emnelgiin mashinuud holhison uls baimaargui bna zurh muutai hun orilson chimeend ni aij chochidog gedgiig medehuu huuhed zaluuchuudad ochih oligtoi gazar ch alga gegeeruulj humuujuuleh yu ch alga tegeed heregt orooltsoldonguut ni bushiuhan barij horino tedniig niigem buruu hotlood baiga busuu
Уучлаарай, зогсож чадахгүй · 2020/07/24
Одоо зогс гэж тушаагаад байдаг чи хэн юм. Дарангуйллаа тогтоож амжаагүй байхад зогс гээд байх юм
Зочин · 2020/07/24
ЗОГСОЖ ЯАХЫН ЧАМААР ДАХИН ХУЛГАЙ ХИЙЛГЭЭД УЛАМ Л САГСУУРАГ ГЭЖ ҮҮ? ККККККККК МАЙ ЧИ СОЛИОТ СО ПИЗДА МИНЬ
Зочин · 2020/07/24
"Ард түмэн гэж байдаггүй" жижүгчин со Со чамайг Ард кино театрыг авах боломжийг чиний бодлоор байдаггүй ард түмэн бий болгож өгсөн чамайг цахиртан орилж Чойнямын шүлгийг галзууран орилж байхад байхгүй ард түмэн чинь үзэж дэмжиж чамайг сагсууруулан хөөргөж байсныг мартчихаж дээ. Улс ард түмнээсээ хулгай хийсэн хулгайч луйварчид хуулийн дээгүүр гишгэчин ард түмнийхээ толгой дээр бүжиглэн бархиралдаж байдаг цаг өнгөрч байх шиг байна. Чи айх чинь зөв чиний мэт хулгайч нарт айдас төрүүлэн чичрүүлж байх болтугай
Зочин · 2020/07/24
Хэрэг хийгээгүй л бол айх хэрэг огт байхгүй, СО чинии айдас хүйдэс тогтоох тухай яриа чинь хулгайч луйварчидад хамаатай тийм болхоор луйварчидийг айлгадаг хуультай хэрэгжүүлдэг шүүх засаглалтай байх нь зөв , харин одоо хуультай улс юм байна гэдгийг мэдрүүлж байна үүнд нь зарим этгээдүүд эмзэглээд байх шиг. Хулгайч, луйварчидад айдас хүйдэсийг байнага мэдрүүлж байх болтугай.
Зочин · 2020/07/24
Их хүний хэргийг эгэл ард хэлэлцдэггүй гэсэн эртний сурнаал бий. Буруудсан бодлогоор уруудсан улсаа засах чиг зүгийг эртхэн олох гэж байхад энэ мэт ноход амиа хоохойлох гэж хуцалдах хэрэггүйвдээ...
Зочин · 2020/07/24
Сосорбарамаа чи юунаас нь айгаа вэ? Айх юм чамд байна уу?
Чи хол очиж хуц · 2020/07/24
Мафижсан төртөй хулгай хийдэг улсаа зардаг нөхдүүдтэй цаашаа цуг яваад хаа хүрэх вэ.новшийн гавьяат жүжигчин пизда минь.
Зочин · 2020/07/24
Со татвараа хэл амгүй хэрүүл шуугиангүй төлөө
Зочин · 2020/07/24
Ард түмэн маргаашийн хоолоо яая гэж санаа зовохгүй нийгэмд амьдармаар л байна шүү. Тэхдээ эзэн боолын нийгэмд биш.
Зочин · 2020/07/24
"Өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй" У.Хүрэлсүх
Зочин · 2020/07/24
Зочин · 2020/07/24
Ард кино театраа олсон ашигтайгаа ард түмэнд буцаагаад өгчихээ Алдар цолоо өдөр болгон сольж өмсдөг дээлээ өөртөө үлдээ ямар чамайг мэдэхгүй биш Харин Ардын нүүрэнд байсан автобусны буудлыг айлуудын цонхон тушаа шилжүүлсэн нүгэлээ наминчилж буцааж хуучнаар нь болго. Өөр олон юм бий шүү!!!!
ЧИ ӨӨРӨӨ БОЛЬ · 2020/07/24
Одоо ардчилсан хувьсгал жагсаалаар биш өөр хэлбэрээр л гарах болов уу даа. Со чи тэрийг л үйл хэрэг үг хэлээрээ бэлдэлцээд л явна даа юу л болох болдоо.
ЧИ ӨӨРӨӨ БОЛЬ · 2020/07/24
Со солиотоо одоо ардчилал гэгч гарч ирээд Монголын нийгэм ямар болчихвоо эзэн боол баян ядуу гэсэн хуваагдалд ороод ард олны олонхи боол болж явуураад ардчилагч нэртэнгүүд нэгэн биеэ жаргаахаар улсын өмчийг хулгай луйварын аргаар хувьчлан авч ажиллагааг нь өөрчлөөд тэдэнд хууль үйлчилдэггүй мэт тарвалзаж дарвалзаж байхыг чи одоо харахгүй болсон доо. Чи хүртэл ард кино театрыг хувьчлан аваад кино гаргаж байгаа бил үү? Тэгсэн мөрт соёл урлаг яръж солиороод чи өөрөө боль
Зочин · 2020/07/24
Үнэхээр ардчилал нэрээр монголын өөдтэй өнгөтэй бүхнийг хувьчлал нэрээр авч баяжигчид шударга дүр эсгэхээ болимоор доо ард олны олон жилийн хөдөлмөрөөр бий болсон бүхнийг өөрийн болгомон нөхдүүд нэг тх шударга дүр эсгэж хууль хяналт руу дайрцгаадаг болжээ
Ард · 2020/07/24
Ер нь Ардчилсан хувьсгал 1 дуусч байна. Одоо -2 -ыг эхлүүлэх цаг болжээ. Со гавьяат минь нэг юм боддоо. Анхдагч байх боломж бас гарч ирж байна шүү.
үнэнг хэлж байна · 2020/07/24
үнэхээр сосрбарамын хэлсэн дүгнэсэн дүгнэлт үнэн юм шүү. одоо баттулга бүхнийг өөрийнхөө санаснаар хүнийг харлуулах хар пиар хийгээд л дараа нь хуулиар баталгаажуулаад л дэндэж байна шүү дээ. харин энэ муухай арга ажиллагааг яаж зогсоох вэ гэсэн асуулт л ард түмний дунд байна даа
Зочин · 2020/07/24
Элбэгдоржийг барихаар наадах чинь чичрээд гараад ирнэ.
Зочин · 2020/07/24
Zailaa chi uhaatai tsarailhaa bollio elbeggee avad mongolloos zail
Зочин · 2020/07/24
Тэнэг новш дээрэмчлийг хамгаалаад ард кино -г алдчих гээд үхлээ.аягүй бол эрдэнэтээс оюутолгойгоос хулгай хийж байсан нохой байнашүү.
Зочин · 2020/07/24
Үндсэн хуулийн шинэчлэл хэрэгжиж эхлээгүй байгаа юм уу. Эргүү Жонхуугийн давралт арай хэтэрч байна.