Ж.Батзандан Хууль зүйн сайд болно гэнэ үү
2014/04/15
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин огцрох уу, эсвэл суудалдаа үлдэх үү гэдэг нь тун ч эргэлзээтэй болчихлоо. Улс төрийнхний хүрээнд О.Баасанхүү гишүүн яаж Х.Тэмүүжинг "барж идэх юм" гэцгээж байхад зарим нь огцруулчих магадлалтай гэж байна.
Нээрээ ч өнгөцхөн харахад О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжинг огцруулчихааргүй юм шиг. Уг нь О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах хэд хэдэн үндэслэлийг тавиад байгаа. Тодруулбал, Х.Тэмүүжин сайд хууль зөрчсөн, мөн цэргийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн төсвийг салбарыг сайд дур мэдэн шилжүүлсэн, хариуцлага алдсан, салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй зэрэг үндэслэлүүдийг хэлж байгаа юм. Ерөнхийдөө энэ долоо хоногийн үйл явцыг хараад байхад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах хүсэлтэй хүн О.Баасанхүү гишүүнээс өөр алга гэхэд болно. Өчигдөр хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд мэдээлэлгүй байна хэмээн хойшлуулсан. УИХ дахь намын бүлгүүд ч Х.Тэмүүжингийн талаар дорвитой байр суурь илэрхийлэхгүй байгаа билээ. Тэгэхээр зарим хүмүүсийн яриад байгаа шиг О.Баасанхүү яаж Х.Тэмүүжинг барах юм гэдэг үнэний ортой. Нөгөө талаар УИХ дахь АН-ын бүлэг Х.Тэмүүжинг огцруулах асуудалд нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй гэсэн. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ асуудал дээр гишүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлэх нь нээлттэй. Яагаад гэвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж байгаа үйл ажиллагаа, Монгол Улсын эрх зүйн орчныг шинэчлэхэд асар их нөлөө бүхий хуулийн шинэчлэлүүдийг хийж байгаа. Энэ нь өөрөө АН-ын шинэчлэлийн бодлогод гол түлхүүр нөлөөг үзүүлж байгаа учраас АН-ын бүлгийн гишүүд өөр өөрийн үзэл бодлоор дүгнэх байх. Тиймээс нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй" гэж бүлгийн хурлын дараа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Энэ нь нам дотроо нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгааг илтгэж байгаа хэрэг. Тэгэхээр АН-ынхан дотор ч мөн ялгаагүй Х.Тэмүүжинг огцруулчих хүсэлтэй "гарууд" байгаа гэсэн үг. Тэд хэвлэлээр Х.Тэмүүжинг огцруулах ёстой гэж мэдэгдэхгүй байгаа ч цаанаа О.Баасанхүү гишүүний үйл хөдлөлийг битүүхэн балиашиглаж суугаа нь тодорхой. Х.Тэмүүжин сайд огцорвол түүний оронд хэн очих уу гэдэг нь мэдээж намын дотор томоохон өрсөлдөөн бий болгоно. О.Баасанхүү гишүүний хувьд Х.Тэмүүжинг салбараа удирдаж чадахгүй байна гэж хэд хэдэн үндэслэлийг тавьж байгаа ч салбарын сайд болох гэсэн нууцхан хүсэлдээ хөтлөгдөж яваа нь бас л тодорхой.
Тэгвэл огцрох нь эсэх нь шийдэгдээгүй байхад дараагийн сайд нь хэн болох талаар аль хэдийнэ бор шувуу нисчээ. Бүр тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүйн сайд болох гэнэ. Одоогоор дээрх мэдээлэл баттай бус ч гэсэн зарим нэг гишүүдийн амнаас ийм үг унаж байна. Энэ нь АН-ынхан Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудалд нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байгааг илтгэж буй хэрэг юм. Юутай ч хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Түүний дараа бүх зүйл тодорхой болно. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайд О.Баасанхүү юу, аль эсвэл Ж.Батзандан уу.
Зочин · 2014/04/23
svhbaatariinh gesen. Yag sh dee. Jinehen hujaa bgaa biz dee. Dooroo devhtsej ***** ***** vsreed sejgiin. Ene tur hasag hujaa barag durvud naraar dvvrchleee.
odnoo · 2014/04/23
Yoo elgee hoshtol ineelee. Iim ineedtei onigoo oird un****gvi yum bna. Zaa l daa. Araach dee.
Зочин · 2014/04/21
Batzandan chadna. amjilt khusiye
Зочин · 2014/04/21
Batzandan chadna. amjilt khusiye
Зочин · 2014/04/17
zugeer l ene xumuusiig ajiliig n xiilg l dee
AN iin gishuunB · 2014/04/16
Batzandang said bolgovol 2016 ond AN songogdohuu bi l lav songuulia ogohgui shuu songuulid hayand irtsen bgaa shuu aain
1 zochin · 2014/04/16
za tolgoi ergelee ergelee gehed arai temuujing batzandan, ****anhuu 2r solij *****tehgui bailgui dee, arai ch deee, ajil hiij bga hu1n baga saga aldaal biz, ardchilsan namiinhan temuujingee avch uldehgui bol estoi erunhiilegch enterteigee sanalaara ogcorvol taarna