Коронавирусийн халдвар аваад эмчлүүлж буй 10 хүнээс нэг хүний бие хүндэвтэр байна
2020/08/28
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариунуудыг зарлалаа.
Тэрбээр "2020 оны наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийт 471 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:
- Наймдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүн
- Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч
- Гадаад улс руу явах хүсэлт гаргасан 13 хүн
- Тусгаарлах байранд ажиллаж буй 19 эмч, ажилтан
- Тандалтын зоилгоор сорьц авсан 5 хүн
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 68 хүний давтан шинжилгээ
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64 хүний давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
- Сувиллын ажиглалтад байгаа 14 хүний давтан шинжилгээ
- Тусгаарлан ажиглах байранд байгаа 9 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 233 хүний судалгаа, ажиглалт дууссан
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн коронавирусийн халдварын тохиолдол 301. Үүнээс 291 хүн буюу 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс сувиллын ажиглалтад 33, гэрийн ажиглалтад 35, тандалт, судалгаа, ажиглалт дууссан 223 хүн байна.
ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 10 хүний 9-ийнх нь биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Нийт 32 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тандалт, эмчилгээнд байна" гэсэн мэдээллийг өглөө.