Арцатын аманд зам барих ажлыг БОАЖЯ-наас “отог” барих зөвшөөрөл авсан ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёр гацааж байна
2020/08/31
ЗТХЯ-ныхан Дарханы замыг хуулж хаячихаад хоёр жил шахам яаж тамлав аа. Замгүй байхын зовлонг үзүүлсэн, бид ч үзсэн.
Тэгэхээр хотод, ер нь улсын хаана ч зам барина гэдэг хөгжил дагуулна л гэсэн үг.
Хувийн хэвшлүүд ч нийгмийн хариуцлага, бизнесийнхээ өсөн дэгжихэд нэмэр болгож зам харгуй барьдаг болжээ.
Ийм жишээний нэг нь хоёр жил шахмын өмнөөс Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, төв замаас Арцатын ам руу өгссөн автозамыг нэр бүхий хоёр компани нийлж барихаар болсон байна. Ингээд ном журмын дагуу хот төлөвлөлтөд багтааж, өнгөрсөн жилээс зураг төсөл боловсруулах ажлын даалгавраа батлуулсан байна. Нийслэлийн ХБХГ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн ГБМЗХ2019-18-008 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх уг замын ажлын зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр баталжээ. Түүгээр өдийд бараг баригдаад дуусчихаар төлөвлөлтийг хийжээ.
Аж ахуйн нэгжүүд энэ сарын 20-ноос ажлаа эхлэх гэтэл ТӨХК-ийн дэд захирал ажилтай эрхэм, бас Монгол Улсын арслан цолтой бөх зэрэг хүмүүс очиж автозамын бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон байна.
Тэд “Энержи ривэр” ХХК-ийн нэр дээр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаярын 2019 оны арванхоёрдугаар сарын 10-нд буюу зам бүтээн байгуулалтын ажлын бүх төлөвлөлт хийгдсэнээс хойш олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ барьж явна.
“Энержи ривэр” ХХК-ийг дээрх ТӨХК-ийн дэд захирал, Улсын арслан хоёрын хэн нь ч эзэмшдэгггүй. Тус компани Чулуунбаатарын Доржсүрэн гэдэг нэг л хүний эзэмшлийнх юм байна.
Э.Сансарбаярын гарын үсэг зурж олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглуулах гэрчилгээн дээр “...”Энержи ривэр” ХХК-д Богдхан Уул дархан цаазат газрын Арцатын аманд 2057.9 мкв газрыг аялагч, зөшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар олгосон байх юм.
Гэтэл тухайн замыг зөвхөн зам барьсан аж ахуйн нэгжүүдийн байгуулсан хотхонд зориулаагүй байна. Уг бүтээн байгуулалтын дунд хэсэгт Дотоодын цэргийн хамгаалалтад байдаг гүний худгийн насос, замын эцэст нь мөн л Дотоодын цэргийн хамгаалалттай цэвэр усны сан байрладаг аж.
Өөрөөр хэлбэл, уг замын ач холбогдол нь иргэд, оршин суугчдын эрх ашгаас гадна Улаанбаатар хотын цэвэр усны хамгаалалттай холбогдож байгаа юм.
Юутай ч ийм асуудал сүүлийн арваад хоногийн турш Арцатын аманд болж байна. Улсын арслан машинаа хаалт болгоод зам, бүтээн байгуулалтын ажлын техник хэрэгслийг оруулахгүй хаачихдаг байна. Тэд нэгэнт бяртай хүмүүс учраас тэр газар дээр “отог” байгуулах эрхээ хамгаалахаар шүүхийн шийдвэрийг хүртэл гаргуулчихсан байдаг. Улсын арслан, ТӨХК-ийн дэд захирал хоёр энэ байдлаар бүтээн байгуулалтыг өнөөдрийг хүртэл гацаагаад байгаа юм.
Тиймээс бид энд яригдаад байгаа Улсын арслан, ТӨХК-ийн дэд захирлаас асууж тодруулснаа, “Энержи ривэр” ХХК тэдэнтэй хэрхэн холбогддогийг, нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг нэг хүний “отог “ барих эрхээс доогуурт үзэж шийдвэр гаргасан шүүгчтэй ярилцсанаа, тэдгээрийн байр суурийг удахгүй хүргэх болно.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/09/01
айж байгаа юм
Зочин · 2020/08/31
amiaa hicheesen ger erh medeltnuudiig bichdeee.
иргэн · 2020/08/31
Дархан цаазат газар орон сууц бариад зарж хууль зөрчиж байхад Хотын захиргаа цахилгаан дулаан өгөөд зам хүртэл бүтээж өгөх юм Яармаг Зайсан гээд Энэ нөхдүүд хамтрагчид биш биз
Зочин · 2020/08/31
Нэрийг нь бичээч
Зочин · 2020/08/31
Зочин · 2020/08/31
дэд захирал арслан 2-ын нэрийг нь бичээч юунаас нуугаад байна аа Тэд юу юм бэ
Зочин · 2020/08/31
ENE bolohgui baigaa yamuudaaa tsegtsleechee