Давхар дээлээ тайлахаар боллоо
2014/04/16
УИХ-ын нэгдсэн чуулганаар сайд нарын давхар дээлийг тайлах асуудлаар санал хураалт явуулж 2014 оны долдугаар сарын 01-ээс мөрдөх ёстой гэсэн шийдвэрийг гаргалаа.
Харин асуудлыг хэлэлцэх явцад Үндсэн хуультай холбоотой багагүй маргаан дэгдэв. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Баярцогт "чиглэлийн сайд нарыг УИХ-ын дотроос томилох ёстой. Энэ бол парламентийн ардчиллын амин чухал зохицуулалт. Тэгэхгүй бол засагллын хямралд орно, аль нэг нам дангаараа Засгийн эрх мэдэл хэрэгжүүлэх боломжгүй, парламент нь олон жижиг намуудаас бүрддэг ийм замруу орно, Үндсэн хуульд УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэж заасан байхад бид нар болохгүй гэж санал хураах гэж байна. Үүнийг залруулах ёстой" гэдэг санал хэлснийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дэмжиж "Би энэ асуудлаар дуугүй л яваад байгаа, дөрвөн ч удаа давхар дээл нөмөрч дааж ядаж явсан хүн, С.Баярцогт гишүүний санал зөв, чиглэлийн сайд нар дотроосоо байх ёстой. Төрийн хуулиар улс төр хийхээ болих хэрэгтэй" гэж хэлэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Сү.Батболд, Су. Батболд, М.Энхболд нар ч үндсэн чиглэлийн сайд нарыг дотроосоо томилох ёстой гэсэн саналыг гаргасан бөгөөд үүнийг тухайн үед байнгын хорооны олонхи дэмжээгүй байсан. Харин УИХ-ын дарга З.Энхболд "Үндсэн хуулийн зөрчлийг арилгаж, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллаж болно гэсэн заалттай нийцүүлнэ гэвэл зарим сайд нарыг УИХ-ын дотроос байх бололцоогоор хязгаарлаж өгөх ёстой" гэдгийг сануулж санал хураалт явуулахад 70 гишүүн санал хураалтанд оролцож 45 гишүүн чиглэлийн сайд нарыг дотроосоо томилох саналыг дэмжсэн юм. Тэгэхээр УИХ-д хуулийг хэрэгжүүлэх хугацаанаас өмнө чиглэлийн сайд нарыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах ажил үлдэж байна. Парламентын засаглалтай ихэнхи оронд Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд, Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайд гэсэн дөрвөн албан тушаалтныг парламентын гишүүн байхыг зөвшөөрдөг. Энэ нь улс орны аюулгүй байдалтай холбоотой учраас эрх мэдэл нь хүчтэй байх ёстой гэж үздэг байна.
Сайд гишүүдийг нарыг санал хураалтанд оролцуулахгүй байх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр УИХ-ын даргад хандахад "Надад ганцхан сайд санал ирүүлсэн, тэгээд түүнийгээ буцаагаад авчихсан" гэж хариулсан юм. Санал хураалтанд хураалтанд орохгүй гэж мэдэгдээд байсан Ц.Баярсайхан сайд саналаасаа буцаж оролцохоор болжээ. Харин хугацааны хувьд 2016 он гэх нь буруу гэж мэдэгдээд байсан Г.Баярсайхан гишүүн мөн хэлснээсээ буцаж 2016 оноос хэрэгжүүлье гэдэг саналыг өгч харагдав. Ингээд санал хураалт болоход дараах 35 гишүүн давхар дээлийг 2014 оны 07-сарын нэгнээс мөрдөх ёстой гэсэн саналыг дэмжив.
- О.Баасанхүү
- С.Батболд
- Су.Батболд
- Ж.Батсуурь
- Ж.Батзандан
- Х.Баттулга
- Д.Батцогт
- Б.Бат-Эрдэнэ
- Р.Бурмбаа
- С.Бямбацогт
- С.Ганбаатар
- Ц.Дашдорж
- Д.Дэмбэрэл
- М.Зоригт
- Д.Лүндээжанцан
- Н.Номтойбаяр
- Ц.Нямдорж
- Ё.Отгонбаяр
- Ц.Оюунбаатар
- Д.Оюунхорол
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- О.Содбилэг
- Д.Сумьяабазар
- А.Тлейхан
- Д.Хаянхярваа
- Ц.Хүрэлбаатар
- Л.Цог
- Б.Чойжилсүрэн
- Л.Энх-Амгалан
- Ж.Энхбаяр
- М.Энхболд
- Н.Энхболд
- Ө.Энхтүвшин
- Ж.Эрдэнэбат
Харин хуулийг 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн саналыг доорхи 34 гишүүн дэмжсэн болно.
- Н.Алтанхуяг
- Д.Арвин
- Н.Батбаяр
- Г.Батхүү
- М.Батцэрэг
- М.Батчимэг
- З.Баянсэлэнгэ
- Г.Баярсайхан
- Ц.Баярсайхан
- Г.Баярсайхан
- С.Баярцогт
- Л.Болд
- Б.Болор
- Д.Ганбат
- Л.Гантөмөр
- Д.Ганхуяг
- Б.Гарамгайбаатар
- Р.Гончигдорж
- С.Дэмбэрэл
- Д.Зоригт
- Б.Наранхүү
- С.Одонтуяа
- С.Оюун
- Ц.Оюунгэрэл
- Ч.Сайханбилэг
- Я.Санжмятав
- М.Сономпил
- Ш.Түвдэндорж
- Х.Тэмүүжин
- Ц.Цолмон
- З.Энхболд
- С.Эрдэнэ
- Д.Эрдэнэбат
- Л.Эрдэнэчимэг
gadaad · 2014/04/17
ЦАМХАГТ КРАН ЗАРНА ТҮРЭЭСЛҮҮЛЭНЭУтас:99999370.99999373gadaaddayan.mn