Жолооч 18 настай Д нь төмөр хийцэт хавчуулагдан нас баржээ
2020/09/24
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XI хороо, “Ургах наран” хорооллын зүүн талд зам тээврийн осол гарсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 00:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.
Мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид 20 км замыг туулан 00:47 цагт очиж, “Мерседэс бенз” загварын суудлын автомашин, “Хово” загварын ачааны автомашины араас мөргөснөөс суудлын автомашины жолооч 18 настай Д төмөр хийцэт хавчуулагдан нас барсан байсныг 13 минут ажиллаж, цогцсыг гарган, Тээврийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн.