“Женко” нарыг хөөлөө юу, АН-ынхаан
2014/04/22
УИХ-ын дөрвөн гишүүн үзэл бодолдоо тууштай зогссоныхоо төлөө намаасаа хөөгдөх дээрээ тулаад байна. АН-ын бүлгийн гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нар “Давхар дээл”-ийг тайлахын төлөө саналаа өгсөн нь өнөөдөр намын нөхөддөө нүд үзүүрлэгдэхэд хүрээд байна.
Тиймээс намын гишүүдийн дунд “эсэргүү” гэгдэх дөрвөн нөхөрт хариуцлага тооцох талаар АН ярьж эхэлсэн. Өчигдрийн АН-ын бүлгийн хуралдааны дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийсэн. Энэ үеэр АН бүлэг гишүүддээ хариуцлага тооцох талаар асуухгүй орхих сэтгүүлч гэж юу байхав, бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодруулахад “АН-ын гишүүний өгсөн санал өөрийн Засгийн газрыг огцруулахад нөлөөлсөн бол тухайн гишүүнийг намаас гаргана гэсэн дүрмийн заалт байдаг” хэмээн итгэлгүйхэн мэдэгдэж “одоохондоо энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй” гэдгийг тодотгосон.
Үнэндээ Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нарын өгсөн саналаас үүдэн Засгийн газрын хувь заяа тун ч хэцүү байдалд орчихоод байгаа. Мөн өнөөдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “давхар дээл”-ийг тайлах хуулийг төслийг хэлэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх юм. Хамаг учир өнөөдөр болох байнгын хорооны хуралдаанд байгаа юм. Хэрвээ гишүүдийн олонхи нь өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаас гарсан хуулийн хэрэгжилтийг 2014 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэхийг дэмжих юм бол бүх зүйл тодорхой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, засаг огцорно. Тэгэхээр засаг огцорвол бүлгийн дэд даргын хэлсэн намаасаа хөөх асуудал АН дотор хагарал үүсгэх нь тодорхой. Гэхдээ, АН-ынхан өнөөдөр Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт, Р.Бурмаа нарыг намаасаа хөөнө гэвэл үнэхээр хоншоор нь хол дутах байлгүй.
Учир нь эдгээр дөрвөн гишүүн нам дотроо нөлөө бүхий нөхдүүд. Тэр тусмаа Х.Баттулгын хувьд эрх мэдэл хөрөнгө чинээгээрээ бусад улстөрийн хүчинд ч нөлөөллөө тогтоосон байхыг үгүйсгэхгүй нөхөр. Тэрбээр АН-ын фракциудын нэгийг толгойлдог нөлөөтэй эрхэм. Мөн Хонгор нутагт нэг ч удаа суудлаа алдаж байгаагүй гээд Х.Баттулгын нөлөөллийг тоочоод байвал их. Ж.Батзандан гишүүний хувьд мөн л тойргоос сонгогдож өрсөлдөгчөө хол хаяж гарч ирсэн. АН-ыг олонхи болоход багагүй хувь нэмрээ оруулсан гэхэд болно. Мөн сөрөг хүчин болоод өөрийн намын гишүүдтэй ч үзэл бодлоороо маргалдаж, өөрийн байр суурин дээр зогсч чаддаг. АН-ын сайн ч, муу ч бас нэг нүүр царай нь. М.Зоригт гишүүн ч мөн ялгаагүй. Сүхбаатар аймгийн ард түмний сонголтоор УИХ-д гарч ирсэн. Харин Р.Бурмаа гишүүнийг Ардчилсан нам намаасаа хөөж болох нэг гаргалгаатай. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд Р.Бурмаа тойргоос бус намын жагсаалтаар гарч ирсэн учраас түүнээс АН-ынхан мандатаа булаагаад авчихаж болно. Хэн нэг нь нөхөөд л гараад ирнэ биз. Харин Х.Баттулга, Ж.Батзандан, М.Зоригт нарын ард олон мянган сонгогчид байгаа. Тэдний сонголтыг АН үгүй хийвэл олон нийтэд муухай харагдана. АН хэрвээ дүрмийнхээ дагуу тэднийг намаасаа хөөлөө гэж бодоход тэд тусдаа нам байгуулаад гарчихаж чадах л хүмүүс. Бараг АН-аас ч том нам болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Х.Баттулгын ар талд том фракц байна. 2016 оныг хүртэлх засгийн бодлогыг тодорхойлох томоохон фракц шүү дээ.
Тэгэхээр АН-ынхан тэдгээр гишүүдийг хөөнө гэдэг бараг зангууны үлгэр. Ядаж л хамгийн их ардчилалтай гэж ярьдаг хэрнээ “ давхар дээл”-ийг тайлах ёстой гэж саналаа өгсөн гишүүдээ намаасаа хөөвөл АН жинхэнэ дарангуйлагч болно. АН яг өнөөдөр ийм л эвгүй нөхцөл байдлын ирмэгт тулаад байна. Хэрвээ гишүүдийг намаасаа хөөвөл дарангуйлагч нэр зүүж, чадахгүй бол дүрмээ биелүүлдэггүй нам болох нь.
Зочин · 2014/04/25
миний бодлоор уг нь зөв шийдвэр гаргасан гэж харж байна. МАН зарим ичдэггүй нөхдүүд байнаа байнаа өөрсдөө болохоор сайдыг давхар хашиж байсан байж ард түмэн хэцүү байсан уу тэр цаг үед хэцүү л байсан шүү дээ эдийн засгийн тогтворгүй байдал гээд байна өөрсдөө тогтворгүй болгоод байгаа юм биш үү Ажилчин ард түмэн ажилладагаараа ажиллаж байна. Хэдэн барилгын болон замын компани бага зэрэг зогсонги байдалд ороход нөлөөлөх үү Экспортын бүтээгдэхүүн арилжаалагдаж байгаа юу арилжаалагдаж байна. Үнэ бол цаг хугацааны асуудал гэдгийг бүх хүн мэдэж байгаа . Алтны татвараа хасаад байхад алт яагаад Монгол банкинд тийм ****** ирж байна. Менежмент эсвэл ашиг сонирхол байна гэж харж байна.
19001973 · 2014/04/23
Жолооч та тээврийн албан татвараа төлж амжсан уу. Хаана хэдэн төгрөг төлөхөө мэдэхгүй байгаа бол... Авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай. Мөн хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ, аялал жуулчлал, гадаад дотоод нислэгийн хуваарь, ачаа тээврийн нүүлгэлт, такси дуудлага зэргийг лавлах боломжтой.
Зочин · 2014/04/23
ulsaa hugjuulhiin tuld namiin bair suurinaas bish irgeniihee huviar handaj baimaar yum. Nam buruu shiidver gargaval eserguutsej baih ni zuv shuu dee. Buh namuud niileed namiin uria loozongoor bish mongol ulsiin irgrniihee huviar negdej ajilval hurdan hugjij, yaduurlaas gariish dee. Tegeel neeh manai nam tanai nam gej soliortsgooj bhaa bolivol taarna.