Дуучин Г.Анхмаа: Эхэлж найзын минь нуруу руу халуу ус хийсэн байна
2014/04/30
“Шинэ үе” продакшны залуу жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо үл ойлголцон маргалдсаны улмаас нэгэн рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн.
Тодруулбал, Орхон аймагт дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болсон тоглолтын дараа Ц.Алдармаа Д.Оюунтуул маргалдаж буцлам халуун ус бие бие рүүгээ цацсан гэдэг.
Энэ хэргийн талаар МУСТА, жүжигчин Ц.Алдармаа “Тоглолтын дараа жүжигчин Д.Оюунтуултай маргалдсан нь үнэн. Аль маргалдах ам зөрөхийг тэр гэхэв гэж бодоод өрөөнөөс гарах гээд хаалга онгойлгож байхад миний нуруу руу Д.Оюунтуул буцалж байгаа халуун ус цацаж, нуруу, цээж түлэгдсэн. Би зөрүүлээд ус цацсан. Учиргүй барьцалдаад зодолдсон зүйл байхгүй. “Шинэ үе” продакшиний хамт олон энэ үед байсан. Нэг хамт олон, уран бүтээлч эгч дүүс, ажлынхаа нэр хүндийг бодоод энэ асуудлыг хэн хэн нь дэлгээгүй, хуулийн байгууллагад хандаагүй. Хотод ирээд хүртэл би өөрөө түлэгдчихсэн юмаа гэж Түлэнхийн төвийн эмчид хэлээд эмчилгэгээ аваад гэрээрээ эмчилгээ хийж байна. Тэгтэл жүжигчин Д.Оюунтуул хотод ирээд сэтгүүлчдэд мэдээлэл өгч намайг ингэж хараар будаж байгааг ойлгохгүй байна. Уг нь би хохирогч ш дээ. Миний талаар хэн ч юу ч гэж байсан би чимээгүй л байдаг. Хэрвээ тухайн үед уучлалт гуйсан бол зохицоод өнгөрөх байсан. Над руу эхэлж ус цацаад, намайг хохироочихоод ингэж мэдээлж, ярьж явааг ойлгохгүй байна. Би шартай хүн. Гэхдээ би хэзээ ч маргалдснийхаа төлөө ус цацах, цохиод авах хүн биш гэдгийг л хэлмээр байна" хэмээсэн.
Мөн эл хэргийн талаар "Шинэ үе" продакшн албан ёсны мэдэгдэл хийсэн бөгөөд "Жүжигчин Д.Оюунтуул болон Ц.Алдармаа нар нь ажлын бус цагаар хамт олноосоо тусдаа байх үедээ хувийн асуудлаар маргалдаж бие, биедээ хохирол учруулсан нь үнэн" гэснээс өөр тайлбар өгөөгүй билээ.
Тэгвэл Ц.Алдармаагийн дотны найз "Гурван охин" хамтлагийн гишүүн Г.Анхмаа хэргийн талаар "Эмнэлэгт бие нь муу халуураад хэвтэж байгаа найзыгаа хараад өөрийн эрхгүй нулимс унагалаа. Сэтгэл өвдөж байна. Гуравдугаар зэргийн түлэгдэлтэй. Үнэн зөвийг найзынхаа амнаас сонсоход эхлээд Алдармаагийн нуруу руу эхэлж халуун ус хийсэн байна. Хажуудаа олон гэрчтэй. Гэтэл хоёрхон хоногийн дотор хэвлэл мэдээллээр найзыг минь буруутгасан дайрсан мэдээллүүд ар араасаа гарч байгааг хараад дуугүй өнгөрч чадсангүй. Та бүхэн зөвөөр ойлгоорой" хэмээн найзынхаа түлэгдсэн зургийг нийтэлсэн юм.
Д.Ана
Зочин · 2014/05/02
ouyntuul hulgaich gedgiig medne hamt nargij bsan huniihee utasiig avchihsan bsan hugiin gar daa
Зочин · 2014/05/02
Анхмаа чи ************ бай, Прокурорын газар шийдээд өгнө
Зочин · 2014/05/01
***** 2 ******
Зочин · 2014/05/01
Tuul bish aldarmaa ih tulegdsen bna she uchigdur yaria ugsun tuuliin egch ichech.
Зочин · 2014/05/01
arai bish eee bi aldarmaag buruutgaj oilgood bsan chini hergiin ezen uuruu ehelj hyn ryy us tsatsaj tylchiheed neg ikh tseverhen amitan shig tsarailahaa bolil dooo tuuulaaa ynen ***** bna zygeer bhad ni uuruu ehelsen iym chini hohi chini gedeg iym daa tuulaaAldarmaagiin zuv
Зочин · 2014/05/01
Hairan ***n bvsgvi tuul aldarmagiin ***n biyd ni ataarhsandaa tsatsaa bailgvi ***iin hvvhen be
Зочин · 2014/05/01
Yamar aimar ym be yaj ch hereldj bsn hvniig ingj bhdaa yahav de aluurchin ymu h****a ym