Л.Энх-Амгалан: Хэрвээ он дуустал хичээл сургуулийг нээхгүй бол бүтэн 2 жилийн хоцрогдол бий болно
2021/03/16
УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2021.03.16/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цар тахлын үед хүн амаа вакцинжуулах ажилд Энэтхэг улс бодитой дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлээд Энэтхэгээс вакцин авахад элчин сайдын хувь нэмэр их байсныг онцоллоо. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг авснаас хойш эхний ээлжид ковидын үеийн хичээлийн хоцрогдлыг арилгах тухайд онцгой анхаар байна. Судалгаагаар 174 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолтой. Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 26 хувь юм.
Хэрвээ он дуустал хичээл сургуулийг нээхгүй бол бүтэн 2 жилийн хоцрогдол бий болно. Энэ Монголын ирээдүйд маш их хохиролтой болохыг Дэлхийн банкны хийсэн судалгаа сануулсан гэлээ. Иймээс энэ ажилд хамтарч, дэмжиж ажиллахыг хүслээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ Засгийн газрын нэг том зорилт бол боловсролын реформ. Иймээс салбарын багц хуулиудыг удахгүй өргөн барьж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна гэлээ. Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд онцгой анхаарахаа мэдэгдлээ.
Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг боломжит бүх аргаараа дэмжин ажиллахаа хэлээд сүүлийн 2 жил Энэтхэг улсаас олгох тэтгэлэгийн тоо нэмэгдсэн болохыг дурдлаа. Мөн багш нарын англи хэлний хөтөлбөрийг эрчимжүүлэн, цахимаар хичээлийг оруулах боломжтой гэлээ. Үүнээс гадна Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн Монгол инженер, мэргэжилтнүүдийг сургах ажил амжилттай үргэлжилж байгааг тодотголоо.
Жил бүр 5000 оюутныг сургах Энэтхэгийн Мэдээлэл, харилцаа холбооны технологи, аутсорсингийн сургалтын төвийг Улаанбаатар хотод барьж байгуулах гэрээг Монгол, Энэтхэгийн тал байгуулсан. Уг сургалтын төвийн ажлыг эрчимжүүлэх, заавал барилгын ажлыг хүлээхгүй өөр гарц шийдэл олж эхлүүлэх шаардлагатай байгаа талаар талууд санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эцэг эх · 2021/03/22
Боловсролын байгууллага хүүхдүүдийг ёстой ирээдүйгүй болгож байна даа. Яүгээр л өөрсдийгөө хамгаалаад л сургуульдаа явмаар байна шүү дээ.
Боловсролын байгууллага хүүхдүүдийг ёстой ирээдүйгүй болгож байна даа. Яүгээр л өөрсдийгөө хамгаалаад л сургуульдаа явмаар байна шүү дээ. · 2021/03/22
эцэг эх
Зочин · 2021/03/22
сурах хүн хүжийн гэрэлд ч сурна.сурахгүй нэгэн нь бол,,,,,,
зочин · 2021/03/19
БОЛНО ГЭЭД ЯАХ ЮМ БЭ? ӨВЧИН ТУСААД ҮХЭХ ЮМ УУ? ӨВЧИН ТАРААЖ БАЙГАА ХАРИУЦЛАГАГҮЙ УОК ГЭДЭГ ЮМАНДАА ХЭЛ