Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан бичиг үйлджээ
2021/03/22
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн 30.2 буюу “…. 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчих эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц өнөө маргаашгүй хуралдаж шийднэ гэсэн мэдээлэл бий.
Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн 30.2 буюу “…. 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчих эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц өнөө маргаашгүй хуралдаж шийднэ гэсэн мэдээлэл бий. Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших нь Үндсэн хуулийн 30.2 буюу “…. 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтыг зөрчих эсэх асуудлыг Үндсэн хуулийн Цэц өнөө маргаашгүй хуралдаж шийднэ гэсэн мэдээлэл бий.
Гэтэл дахин нэр дэвшихийн төлөө Цэцийн гишүүд дээр өөрөө гүйж очиж намба алдаж байсан эрхэм Ерөнхийлөгч маань улаан цагаандаа гарч зарим хэвлэлээр худал мэдээлэл тарааж эхэлжээ. Их шунасан хүнд төрийн жолоо бүү атгуул гэж үг бий. Яагаад гэдэг асуултад Ерөнхийлөгч Х.Баттулга маань өөрийн биеэр бодит жишээ болж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Цэцийн шийдвэр гараагүй байгаа аж.
Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал” гээчээр шийдэхийг санал болгосон юм.
Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш. Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ.
Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ.
Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурам албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав? Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм.
Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой.
“Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.