“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, Б.Бадамцэцэг "Хэцүү анги" киноны Гэрлээгийн дүрээрээ олны танил болсон. Тэрбээр  “Ану хатан”,  “Валентины захидал”, "Анирлагч" зэрэг хэд, хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон билээ.

ЭМШУИС-д суралцахын хажуугаар загварын тайзнаа болон кино урлагт чамгүй амжилттай яваа бүсгүйчүүдийн жагсаалтад дээгүүр бичигддэг нэгэн. Түүнийг баян ивээн тэтгэгчтэй гэх яриа салдаггүй байсан.

Тэгвэл мисс бүсгүй маань жинхэнэ хайртайгаа учирснаа олон нийтэд зарлан өөрийн цахим хуудаснаа хайртынхаа зургийг нийтэлж олон нийтэд дэлгэсэн юм.

Тэрбээр найз залуу А.Шагайгаа "Ийм сайхан залуу харсан уу. Юун сэтгүүлийн залуу..." хэмээлээ.

Д.Ана