Нэг хэсэг "Тийм үү, Мөн үү" гэх үгээр олны дунд алдаршсан жүжигчин бол Батаа буюу Б.Баттөмөр. Тэрбээр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод 9 хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Дунд сургуулиа төгсөөд өөрийгөө цагдаа болно гэж боддог байсэн гэдэг. Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-ийн босгыг алхан оржээ. 

Сургуулиа төгсөөд “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзаснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болсон. Үүнээс өмнө "Эрхэм элч" прадокшнд жүжигчнээр ажилллаж байсан.

Түүний тоглосон уран бүтээл нь “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлд гол дүр бүтээсэн юм.

Өдгөө жүжигчин Батаа "Мөрөөдлийн театр"-т мэргэжлээрээ ажиллаж үзэгч олонд инээд хөөр бэлэглэж буйг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн өдөр бүр "Утасгүй бол үхэлээ юу" шоу тоглолтоо толилуулаад тун завгүй яваа.

Энэ их ажлынхаа хажуугаар багахан ч гэсэн цагийг охиндоо болон өөртөө гаргаж "Охин бид хоёр цагаан болох юм байх аа" хэмээн ийн гэрэл зургаа нийтэлжээ.

 

 

Д.Ана