Жүжигчин Тэмка “тоглоом” -оо сонгов
2014/05/06
Хошин урлагийн "Х ТҮЦ" продакшнаас өрх тусгаарласан "Эмоци" хамтлагийн жүжигчин бол С.Тэмүүжин буюу Тэмкаг уншигч та бүхэн сайн танина. Тус хамтлаг мэргэжлээрээ өөрсдийн хүч хөдөлмөрөө сорьж үзье, эрсдэлийг үүрье гэж шийдээд жүжигчин Д.Төвшинтөр буюу Төөтөө, Г.Нарансолонго, Б.Баатархүү нар болон СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн залуу уран бүтээлчдээс багаа бүрдүүлсэн гэдгийг хүн бүхэн мэднэ.
Өдгөө "Эмоци" продакшн Зүүн бүсгийн аймгуудаар аялан тоглолтоор яваа. Тэд Дорнод аймагт энэ сарын 4, 5-нд "Хамтдаа гэгэлзье" инээдмийн шоу тоглолтоо үзэгчдийн хүртээл болгосон юм.
Энэ үеэр тус хамтлагийнхан Дорнод аймгийн зах орж жүжигчин Тэмка тоглох тоглоомууд худалдаж авчээ.
Өчигдөр Сүхбаатар аймагт тоглолтоо хүргэсэн бол энэ сарын 8-нд Сайншандад "Хамтдаа гэгэлзье" шоугаа хүргэх юм байна.
Д.Ана
Зочин · 2014/05/08
Боловсрол тв-ээр гарч буй гурван найз киног үзсэн. инээдмийн сайн цуврал байна лээ. амжилт хүсье. ц******даа улам ихийг хийж бүтээгээрэй.
Зочин · 2014/05/08
Боловсрол тв-ээр гарч буй гурван найз киног үзсэн. инээдмийн сайн цуврал байна лээ. амжилт хүсье. ц******даа улам ихийг хийж бүтээгээрэй.
Зочин · 2014/05/07
dorgio.mn