Нэгэн үе "Гала" хамтлаг охидыг байлдан дагуулж байсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үеийнхэн "Уучлаарай Зулаа", "Хөвгүүн", "Өнчин тогоруу" үргэлж сонсдог дууныхаа жагсаалтад оруулсон.

Тус хамтлаг  Ч.Уранхолбоо буюу Ану, Болороо гэсэн хоёр гишүүнтэй хуучны дуунууд сэргээн дуулж байсан билээ. Харин удалгүй "Гала" хамтлаг тарсан. Дуучин Ану бие дааж уран бүтээл туурвихыг илүүд үзэж буйгаа мэдэгдээд өөрийн стиль, имижээ хүртэл эрс өөрчилсөн юм.

Тэрбээр нэгэн ярилцлагадаа "Дурлах зав үнэндээ алга. Хэн нэгэн залуутай ямар нэгэн харилцаа тогтооё гэхээр түүнд зориулах цаг зав хомсхон байдаг юм билээ, уран бүтээлч хүнд. Би түүнийг ойлгосон" хэмээж байсан ч хайртайгаа учирч өнгөрсөн онд охинтой болсон. Урлагийн тайзнаасаа бууж байгаагаа мэдэгдсэн ч эргээд уран бүтээлээ туурвих ажилдаа ханцуй шамлан орсон бололтой.

"Цаг хугацаа гэж хурдан юм аа 10 жил найзалж байгаа найз минь миний цомгийн ажилд дахиад л хамтарч ажиллаж байна" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Түүний шинэ цомгийн ажилд "Нэгэн зүгт" хамтлагийн ахлагч н.Гантулга ажиллаж байгаа аж.

     

Д.Ана