Хэнийх нь үг үнэн бэ?
2021/05/14
Энэ сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоног тохиож, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ”С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч Э.Бат-Үүл гэдгийг Ц.Амгаланбаатар мэдүүлсэн” гэж мэдэгдсэн юм.
Харин Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл энэ сарын 12-нд мэдэгдэл хийж, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой байж болзошгүй” гэх үндэслэлүүдийг тайлбарласан юм. Тэдний хэний үг үнэн бэ гэдэг анхаарал татаж байна. Талуудын байр суурийг хүргэж байна.
Э.БАТ-ҮҮЛ: Ц.НЯМДОРЖ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧТАЙ ХОЛБООТОЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
2020.05.12
- С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчтай Ц.Нямдорж холбоотой юм бишүү гэсэн бодол улам тодрох боллоо. Надад ингэж бодох гурван үндэслэл бий. Нэгдүгээрт, Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Түүн шиг удаан Хууль зүйн сайд байсан хүн байдаггүй. Өөрийгөө Монголын хуулиас дээгүүр тавих болсон. Хуулиас дээгүүр тавьж байна гэдэг нь нотой гэсэн үг. Хоёрдугаарт, Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг утгагүй зүйл ярих боллоо. Ямар ч авцалдаагүй, логик дэс дараагүй, зөрчилдөөнтэй зүйл ярьж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн эргэлзээ төрүүлж байна. Гуравдугаарт, Ц.Нямдорж хүний эрхийн төлөө биш, хүний эрхийг чангалахын төлөө явж байсан хүн. Сайд байхдаа эрүүдэн шүүх тоног төхөөрөмжийг оруулж ирсэн хүн шүү дээ.
Хэрэг хянан шийдвэрлэхэд эрүүдэн шүүх саналыг Ц.Нямдорж гаргасан. Одоо гэнэтхэн хүний эрхийн төлөө тэмцэгч болж харагдах гэж хичээх болжээ. Ц.Нямдорж сайдыг гаднаас төрд шургалсан хорт могой гэж үзэж байгааг зориуд хэлмээр байна. Социализмын үед КГБ-ын гар хөл болсон бүхэл бүтэн боловсон хүчний арми Монголд бий болсон.
Энэ арми хүчээ алдаагүй юм байна. Сонгууль дөхөхөөр ийм хачин зүйл гаргаж ирдгээ болих хэрэгтэй. Хавтаст хэргийг ил болговол хэрэгт холбоотой олон зүйлсийг би ард түмэндээ хэлмээр байна.
Ц.НЯМДОРЖ: Ц.АМГАЛАНБААТАР Э.БАТ-ҮҮЛИЙГ ЗАХИАЛСАН ГЭЖ МЭДҮҮЛСЭН
2020.05.10
-2016 оны гуравдугаар сараас хойш С.Зоригийн хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдгийг үзэх гэж зургаан жил болж байна. Миний зүгээс энэ хэрэг дээр хүмүүс хэлмэгдэж байгааг мэдэж байгаа учраас хэргийн захиалагч нарыг хууль хяналтын байгууллагыг зарлахыг шаардсан. Гэвч хэн ч захиалагчийг зарлаж чадаагүй. 2016 онд С.Зоригийн хэргийг мөрдөж, шалгасан хүмүүс захиалагчийг тогтоож чадаагүй байж, захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ял оноосон.
2016 онд Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр энэ хэргийн захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. “Нотлогдож байгаа тул” гэдэг үгтэйгээр татсан боловч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Түүний хамжигчаар Б.Булганыг татаж арван сар хорьсон ч тогтоож чадаагүй сулласан. Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар ярьсан.
Гэвч Э.Бат-Үүлээс байцаалт авах ёстой байтал ямар ч байцаалт аваагүй. Ийм учир би энэ хэрэгт хүн хэлмэгдсэн гэж тууштай үзэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Тийм ч учраас хариу юу ч хэлж чадахгүй л байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн яаж энэ хэргийг эцэслэн шийдэхийг би мэдэхгүй байна гэлээ.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Бат · 2021/05/16
Батүүл хэрэг гарсан газар малгайгаа мартсан байдаг одоо толгой нь санжигнаад нэг сэжигтэй шүү
Хариулт · 2021/05/15
Б ЭНХБАЯР:НЯМДОРЖ ЗОРГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ХОЛИОН БАНТАН ХУТГАДАГ. ЭРДЭНЭ БАТ/:прокурор асан/НЯМДОРЖ ЗАХИАЛАГЧ . Э.БАТ ҮҮЛ: НЯМДОРЖ ЗАХИАЛАГЧ ХАМЖИГЧ. ХУРЦ: НЯМДОРЖТОЙ ХАМТ ШАЛГУУЛЪЯ /ажлын хэсгийг олон удаа тараасан но той/.гэх мэт үргэлжлэж байна.
Иргэн · 2021/05/15
Тэнд хэн малгайгаа орхилоо доо, амьд гэрчтэй хэрэг шүү дээ.
иргэн · 2021/05/15
Хэргийг шалгах явцад 10 аад хүн амь насаа алдсан гэх. Үнэн бол хэргийн үнэн мөнийг олох гэсэн хүмүүсийг устгадаг бүлэглэл байна уу гэж хардах үндслэлтэй. Захиалга өгсөн хүмүүсийн гар хөл болсон этгээдүүд мөнгөөр түүнийг хийдэг байж магадгүй. Худал цуурхал тарааж, гэмгүй хүмүүст нааж, гүтгэж гүжирдэх, үнэн зөвийг ярьсан хэн нэгний эсрэг хүчтэй дайралт,ухуулга зохион байгуулж анхаарлаас холдуулдаг бүлэглэл байгаа юм биш үү?
bataa. · 2021/05/15
batuul. elbegdorj 2 zaxialga egch c. zorigiig xeneelgesen ni vnen.
Зочин · 2021/05/15
Алуурчин элбэгдорж алуурчин батүүл Алуурчин хурц Алуурчин элбэгдорж Алуурчин батүүл Алуурчин хурц Алуурчин элбэгдорж Алуурчин батүүл Алуурчин хурц Алуурчин элбэгдорж Алуурчин батүүл Алуурчин хурц Алуурчин элбэгдорж Алуурчин батүүл Алуурчин хурц
Зочин · 2021/05/15
Алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж алуурчин элбэгдорж
Зочин · 2021/05/15
Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл Алуурчин батүүл
Зочин · 2021/05/15
Алуурчин элбэгдоржийн Боол Алуурчин Батүүл Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин батүүл Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин батүүл Алуурчин элбэгдоржийн боол Алуурчин батүүл
Иргэн · 2021/05/14
Үнэн үгүйг шалгах хэрэгтэй Элбээтэй цуг 3 ланг шалга юунаас айгаад хэвлэл мэдээлэдээр хэрэлдээд байдаг юм бэ шалгуулахаас айгаад байна уу гэмт хүн гэлбэлзэн гэж монгол үг бий дээ
Зочин · 2021/05/14
sz · 2021/05/14
манай БӨө нар ковид чухал зүйл дээр таг сэтгэлзүйч нар бө болдог шиг
sz · 2021/05/14
УЛС ТӨРЧДИЙН МААЗРАЛ хатуу байна шүү
Зочин · 2021/05/14
Зочин · 2021/05/14
Бат-үүлээ одоо л ард түмэндээ хэлнэ гэснийгээ хэлэх л хэрэгтэй Одоо болтол яагаад хэлэхгүй яваад байгаа чинь сонин байна ш дээ
Togoo · 2021/05/14
Нэг хэргийн талаар А-ын мэдүүлгийн талыг нь үнэн гээд 3 хүнийг ялласан мөртлөө мэдүүлгийн талыг худал гэж Үүл баатарыг хэрэгсэхгүй болгосон. Иймд тэр 2 хүнийг суллах хэрэгтэй гэж Нямдорж ярьсаныг хүмүүс сонссон. Энэ нь Үүлийг өмөөрсөн хэрэг бус уу. Үүлд ял хүчээр тулгаж чадаагүй гэсэн үг. Яагаад Үүл одоо Нямдорж захиалагч байж магадгүй гээд хэрүүл эхлэх гээд байна. Ер нь энэ 2 хуйвалдаж байгаа юм биш үү?
Бат · 2021/05/14
Оросын зөн билэгийн тулааны нэг дугаарыг Зориг агсаны хөшөөны дэргэд хийж сүснээс нь асуух л үлдлээ
Зочин · 2021/05/14
хоёулаа үнэн хэлж байна
Зочин · 2021/05/14
захиалагч тодорход ойртож байна даа Бат үҮүл яагаад сандраад байнаа энэ их сэжигтэй шүү
цахар · 2021/05/14
Амгаланбаатар бол өөр хэргээр ял авчихсан хүн, одоо ямар ч хэрэг хүлээсэн ял нэмэгдэхгүй нь тодорхой учраас юу ч гэж ярьж болно. Нямдорж ялтны үгээр үг хийж улсыг самрахаа хэзээ болих юм бэ?
ТОГ · 2021/05/14
БҮР СҮҮЛДЭЭ МЭДЭХЭЭ БАЙЛАА....