УИХ “намгүй” гишүүн Ц.Анандбазарыг ч түдгэлзүүлэх хүсэлгүй юу, Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ нар аа!
2021/05/17
--- Ц.Анандбазарыг түдгэлзүүлэн шалгуулах эр зоригтой УИХ-ын дарга,Ёс зүйн сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга томилж өгнө үү! --
Л.ТУЛГА
Ц.Анандбазар МАН-гүй болсон ч УИХ-ын халдашгүй эрхтэйгээ, УИХ-ын дарга найзтайгаа, хамгийн гол нь “Эрдэнэт үйлдвэр”-тэйгээ үлдлээ. УИХ-ын дарга түүнийг түдгэлзүүлэн шалгуулах ёстой гэж хэлсэн боловч бодит ажил хэрэг болгох сонирхол харагдахгүй байна. УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ талаар санаачилга гаргахгүй байгаагийн цаана ч мөн л Ц.Анандбазартай үүсгэсэн эртний “найзын” нууцлаг харилцаа байдаг нь үнэн байх гэсэн хардлагыг лавшруулах боллоо. Уг нь тэрбээр энэ оны гуравдугаар сарын 24-нд “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн УИХын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Гэтэл бодитой нөхцөл байдал үүсээд байхад хуучин, шинэ дүрэм, хуулиудын аль нь ч хэрэгжихгүй юм.
УИХ-ын даргын тухайд Ц.Анандбазар гишүүнийг “Амбаар ч байхгүй” гээд хэлчихээр Багатэнгэрт авсан хаус нь “алга болчихдог” юм биш, чухам ямар арга замаар зугтаалгаж нуух вэ л гэдэг асуудал бий. Өнөөдөр Ц.Анандбазар гэдэг гишүүнийг УИХ-д байлгаад байгаа гол хүмүүс нь УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга Б.БатЭрдэнэ. Тэд л санаачилга гаргахгүй бол ийм аймшигтай хэрэгт нэр холбогдсон гишүүд сонгогдсон тойргийнхноо ч хүндэтгэхгүй байсаар байх болно. Гэтэл Г.Занданшатар, Б.Бат-Эрдэнэ нар тийм итгэлийн дээд болсон цэвэр хүмүүс мөн үү? Яах аргагүй л 2007 оны зургадугаар сарын 12-нд Сөүл хотын Төв прокуророос ирүүлсэн бичигт энэ хоёр том даргын дипломат паспорт, валют солиулсан тайлан байна. Одоо 2021 он болчихоод байна. Засарцгаасан бол улс орноо, ядаж УИХ-аас засаж цэвэрлэх ёстой. Гэтэл олон эмэгтэйн гомдлыг үл тоож, элдвийн “шахаа”, хууль бус “ялалтууд”-ыг шалгаж нягтлахын оронд хоорондоо бичиг шидэлцэх, асуудлыг хав дарах маягаар “найзтайгаа” тэмцэж чадахгүй байгаа нь тэдэнтэй бүгдтэй нь хариуцлага тооцох цаг болсныг харуулж байна.
Яагаад нэр бүхий эмэгтэй гишүүд зориг муутайхан сошиалд бичихийг эс тооцвол Ц.Анандбазар гишүүнд “УИХ-ын гишүүний нэр хүнд ариун байх ёстой, та түдгэлзүүлээд шалгуул” гэдэг шаардлагыг тавьж чаддаггүй юм бэ. Юугаа барьцаалуулчихаад ийм аймхай, ёс зүйгүй болчихсон юм бэ? Дээрх хоёр дарга эдэлж буй эрх мэдлийнхээ хүрээнд энэ хүнд хариуцлага тооцох эр зориг байхгүй бол чаддаг хүнийг нь томилох хэрэгтэй, МАН!!! Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” төрийн мэдэлд 100 хувь шилжсэн ч бодит байдал дээр ерөнхий удирдлагаа “49 хувийнхан”-д алдчихаад байна. Тэр том үйлдвэрийн архив, хүний нөөц, хуулийн болон эдийн засгийн хэлтэс, холбоо, хэвлэл мэдээлэл “49 хувийнхан”-ы үед халагдаад 100 хувь төрийн өмч болоход тушаал дэвшээд томилогдсон хэсэг бүлэг хүмүүсийн гарт байх болсноор “шахааны” гэрээ баримтууд ил тод байхаа больсон. Тэдний дийлэнх нь байнга тендер авдаг өнөөх л Ц.Нямдоржийн багшийн хүү С.Анхбаярын “Хан хув” болон Хятадын компаниуд байна.
Жишээ нь “Ноён шагай”, “Урагшлах, “Есөн шанд”, “Тод багана”, “Ундрам буудай” гэх мэт тус бүр 360.1 тэрбумаас 666.9 тэрбум төгрөгийн шууд гэрээг ямар ч тендергүйгээр авсан байдаг. Энэ гэрээнүүд үргэлжилсээр байгаа ч дээрх хэдхэн хүнээс бусад хэнд ч хаалттай болсон. Эдгээр компанийн гэрээг ирж хийдэг хүмүүс, компанийн удирдлагуудтай ямар холбоотой вэ гэх сэжим эртнээс улстөрчдийн анхаарлын төвд орсон байдаг.
УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр тухайн үеийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнтэй чанд хамгаалалт дор нууц байдлаар уулзсан бичлэг нийтэд цацагдсан ч олон нийт тэгтлээ сэжиглээгүй, харин Эрдэнэт үйлдвэрийнхэнд бол тэр нь чухал асуудал байсан гэдэг. Төдөлгүй 2020 оны аравдугаар сарын 7-нд дахин сонгогдож чадаагүй УИХын гишүүн асан Ж.Батзандан “Эрдэнэтийн 49 хувийг Л.Оюун-Эрдэнийг зайлуулж байгаад авах гэж байна” гээд “гараад ирлээ”.Тэрбээр “сахал Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Ж.Энхбаяртай өдөр бүр уулзаж Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах тохироо хийгээд явж байна” Шадар сайд Я.Содбаатар, Ж.Энхбаяр хоёрыг мундаг шударга хүмүүс гэж боддоггүй. Шударга бусыг нь ч мэдэхгүй. Гэхдээ Л.ОюунЭрдэнийг зайлуулж байгаад Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах үйл ажиллагааг зохион байгуулж байгааг хараад ШИНЭ нам зүгээр сууж чадахгүй гэв. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа ажиллаж байна. Түүнийг 2014 онд “Содмонгол групп” ХХК-д Орхон аймгийн салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирал байхаас нь эрдэнэтийнхэн мэднэ.
Урьд нь Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт байсан болохоор ч тэр үү, түүнийг одоогийн албан тушаалд томилогдох болсноос хойшхи томоохон гэрээг шууд байгуулсан компаниуд нь яагаад заавал 2018 оноос хойш байгуулагдсан, зарим нь Говьсүмбэрт харьяалалтай байгааг эрхийн дагуу харддаг. Ялангуяа урьд нь ажиллаж байсан “Содмонгол групп”-тэйгээ шатахууны гэрээ байгуулахдаа “хэрхэн харилцаж” буйг хянадаг нь үйлдвэрийнхний буруу биш шүү дээ. Гэтэл энэ бүхэн ил тод байхаа больж, үйлдвэрийнхэн мэдээлэл гаргасан буруутан болох вий гэсэн айдас хүйдэстэй явах болж, ийм шалтгаанаар ажлаас халагдсан менежерүүд ч олширлоо. Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр”-т “коммунист дэглэм” ноёрхчихоод байгаа нь нууц биш. Нэг жишээ дурьдъя. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 2020 оны аравдугаар сарын 10-нд Баяннуурын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр “Борбулан” төслийн тухайд нэлээд дэлгэрэнгүй ярьж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд танилцуулаад Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжигдээд 2021 оны төсөвт найман тэрбум төгрөг тусгаад ажил нь эхлэхээр болж байгаа. Борбулан төслийн ажилд далан сэргээнэ. Ирэх өвлөөс эхлээд усыг нь ширгэж дуустал далангийн ажлыг хийж дуусгана. Нийт 11 газар сэтэрсэн. Далангаас гадна 70 метр урттай бетонон гүүр барина. Баяннуураа сэргээхгүй бол Төв аймгийнхан газраа авна гээд хөдөлгөөн өрнүүлэх гээд байгаа талаар М.Энхболд даргатай ярьсан.
Ер нь Төв аймгийнхан ногоон өвс идэх гээд түймэр тавьчихдаг. Адуу хүртэл шатаж үхэж байсан түүхтэй. Та нар түүнийг мэдэх үү? Тиймээс Төв аймгаас малыг орж ирүүлэхгүй байхын тулд 20 гаруй километр хашаа барина. Тэгж байж Баяннуур сумын иргэд өөрийн өртгөөр өвсөө авна, Булганчууд өвөлжилтийн ямар ч хүндрэлтэй үед өвсөөр дутахгүй болно. Эхний жилд 400 мянган боодол, яваандаа 700-800 мянган боодол өвс авах боломжтой. Энэ байгууллагыг орон нутгийн өмчит, Баяннуур сумын иргэдийн оролцоотой хувьцаат компани болгоно. Сумын бүх иргэнд хувьцаа өгнө. Баяннуур сумын иргэд эндээс хишиг хүртэж байх ёстой гэдэг үүднээс 49 хүртэл хувийг эзэмшиж байхаар сумын иргэдэд өгье гэдэг саналыг Ерөнхий сайдад тавьсан. Жилд нэг удаа цэвэр ашгаас нь ногдол ашиг авна” гэхчлэн ярьсан нь эрхэм гишүүний сошиал нүүр хуудаст бүрэн бичлэгээрээ бий.
Гэтэл бодит байдал дээр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг төслийг тэгтлээ дэмжээгүй, үүнийгээ ч уг уулзалтын үеэр шууд илэрхийлсэн юм билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо хадаж авдаг шар өвс биш хүчит тэжээл буюу шим шүлт сайтай ногоон өвсөөр малаа тэжээх тухай байр суурь илэрхийлдэг ХХААЯ ч ийм байр суурьтай байдаг. Хадланчид, ард иргэд ч энэ төслийн талаар эсрэг байр суурьтай байдаг.
Энэ төсөл УИХ-ын 2021 оны төсвийн төслийг хэлэлцэхэд дэмжигдээгүй. Гэвч “Эрдэнэт үйлдвэр” нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжилтийг гаргаж дэмжихээр боллоо хэмээн Ц.Анандбазар гишүүн олон нийтийн сүлжээнд мэдээлсэн. Тэгэхээр мөн л “Эрдэнэт үйлдвэр” дэх “орлогч захирал найзууд нь, нэгэн үе зөвлөхөөр нь ажиллаж байсан Ерөнхий захирал нь дэмжсэн болж таарах нь.Яагаад ногоон тэжээл бус шар өвс хадах төслийг УИХ, Засгийн газар дэмжихгүй байхад “Эрдэнэт үйлдвэр” санхүүжүүлж байгаа юм бэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлчих өөр төсөл байгаа л байлгүй дээ. Тэр ч байтугай нэг ноцтой асуудал байдаг нь энэ төслийг хэрэгжүүлэх газрын хөрсөнд алтны зурвас байдаг учраас газарт нь шунаад байна уу гэсэн эргэлзээ нутгийн иргэдэд бий. Энэ талаар ч судлагдсан зарим баримт материал ч бий.
Ямартай ч үнэхээр Булган нутгийг тал бүрээр хөгжүүлэх сэтгэл эрхэм гишүүн Ц.Анандбазарт байдаг бол юуны өмнө сонгогчдын саналаа өгсөн итгэлийг хүндэтгэж УИХ-ын гишүүнээсээ татгалзаад шалгуулчих эрх зоригоор нь түүнийг хэмжье. Ямар ч эд баялгаас илүү нутгийн нэр хүнд, цэвэр ариун ёс суртахуун, төгс итгэл сонгогчдод чухал байгааг эрхэм гишүүн Ц.Анандбазарт энэ ташрамд сануулъя.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
DR. ADITYA · 2021/05/22
Зочин · 2021/05/17
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна" гэсэн мэдэгдлийн “аюул” нь юундаа байгаа юм бэ гэж үү? Энэхүү “Хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл”гэгч нь орчин цагийн Хятадыг үндэслэгч бөгөөд “Төр байгуулах стратеги” номын автор, Сунь Ятсен гэгчийн бодож олсон томъёо бөгөөд БНХАУ-ын Үндсэн хуулийн оршил болон ХКН-ын дүрэмд байдаг юм байна. Сунь Ятсен бол “Монгол бол Дундад улсын алдагдсан нутаг юм” гэдэг үзлээс Монгол, Хятадын түүхийг булингартуулж сурталддаг учраас нэр бүхий түүхчид түүнийг “хар тамхи” мэт үздэг. Тэгэхээр ХКН-ын дүрмээс цээжлээд мэдэгдэл хийж байгаа МАН-ын генсекийн мэдэгдэлд Америкийн сенаторууд санаа зовж л дээ. Үүнийг гуйвуулга, сонгуулийн кампанит ажил гэж үзэх үү? Тэгвэл манай УИХ-ын дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатар “Сунь Ятсены ардчиллын гурван зарчим нь Америкийн ардчиллын үзэл санаа, Хятадын уламжлал, Европын социалист үзэл санаа гурвын нийлбэр цогц болсноороо онцлогтой” хэмээн “магтан дуулсан” байдаг. Энэхүү нөхөр Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулах түүхэн ажлын “гол баатар” юм шүү дээ.
Нэг жишээ дурдъя. 2021оны гуравдугаар сарын 25-нд буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын чуулганаар Хятад улсын эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтын “14-р таван жилийн төлөвлөгөө”-г хэлэлцэж баталмагц Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Монгол Улсын төр засгийн удирдлагууд манай сурвалжлагчид ярилцлага өгөх үеэр, Хятад улсын таван жилийн төлөвлөгөөний талааролон удаагаадурьдаж байсан бөгөөд энэ ньбодлогынзалгамж чанар,бодитой хэрэгжилтийг ахиулж,үүнээс туршлага судлан,хамтран ажиллах илүү их боломжийг эрэлхийлнэ гэдээ илэрхийлжбайв” гэж бичсэн байдаг. Яахаараа тэдний “Таван жилийн төлөвлөгөө Монголын удирдагчдад хамаатай, бүр суралцаад хамтрахаар болчихдог билээ? Шинэ оны босгон дээр тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын мэндчилгээнээс “Бид Монголын талтай харилцдаг харилцаагаа хөрш орнуудын гадаад харилцаан дахь чухал чиглэл болгохоор үргэлжлүүлэн хөгжүүлнэ” гэснийг анзаарсан уу?
Бат · 2021/05/17
Одоо Анандбазар түр түдгэлзээд шалгуулах хэрэгтэй хэрэв худал бол энэ нэр төрд халддаг бизнесийг таслан зогсоох хэрэгтэй