Засгийн газар урд шөнө 100 мянган тун Файзер вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд татан авчээ. Тус вакциныг хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд хийх шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргажээ.

Улсын хэмжээнд нийт 53 мянга орчим жирэмсэн эх байгаа бөгөөд эдгээр Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу Файзер вакцинд хамрагдах боломжтой гэв.

Түүнчлэн эрүүл мэндийн шалтгааны улмаас вакцинд хамрагдаж амжаагүй хүмүүс мөн адил Файзер вакцинд хамрагдаж боломжтой аж. ДЭМБ-аас жирэмсэн эхчүүд халдварт өртөх эсрдэл өндөр байгаа учир вакцин хийлгэх боломжтой гэж мэдэгдсэн. Иймээс жирэмсэн эхчүүд эмчийн заавар зөвлөмжин дор сайн дурын үндсэн дээр вакцинаа хийлгэх боломжтой гэв.

Хоёрдугаарт, Засгийн газрын хуралдаанаар гадаадаас ирэх Монгол Улсын иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргажээ. 

 

Өнөөдөр буюу тавдугаар сарын 27-ны пүрэв гарагт Засгийн газрын ээлжит хуралдаж байна. Хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаар урьдчилсан мэдээлэл өгөв.

Түүний мэдээллээр:

  • “Хүүхдүүдэд вакцин хийх боломжтой эсэхийг үргэлжлүүлэн судалж байна. Харин жирэмсэн эхчүүд өөрсдийн сайн дурын шийдвэр дээр үндэслэж, “Pfizer” вакцин хийлгэж болно.
  • Зургадугаар сарын 1-нээс агаарын хилээ нээх чиглэл авч ажиллаж байна. Харин эх орондоо ирж буй монголчуудад заавал вакцин хийлгэсэн байх шаардлага тавихгүй.
  • Орон  сууцжуулах хөтөлбөрийг онцгойлон анхаарч ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлүүдийг шийдвэрлэх, тусгайлсан төрийн бодлого гаргах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Нэг тулгамдаж буй бэрхшээл нь дэлхийн зах зээл дээр арматурын үнэ бараг хоёр дахин өсөн. Энэ үнийг тогтворжуулах боломжийг судлах ажлын хэсэг байгуулна.
  • Токиогийн олимпод оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэлээ. Мөн олимпын шигшээ багийн тамирчдын цалинг зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэл 1.5 сая төгрөг болгож нэмэгдүүлэх, цаашид 1.2 сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ. Харин дасгалжуулагчдынх нь цалинг 1.5 сая төгрөг болгоно” гэж яригдлаа.