Өнгөрсөн хоногт коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг танилцуулж байна.ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр Өнгөрсөн хоногт 7,102 хүнээс  PCR шинжилгээ авахад 1,143 тохиолдол бүртгэгдлээ.

Вакцинд хамрагдаагүй хэсгийнхэнд өвчлөл чиглэх нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, вакцин хийлгээгүй 18-34 насныхан хүрсэн иргэд болон 0-17 насныханд өвчлөл тохиолдолж байгаа тул өөрийгөө болон хүүхдээ хамгаалахын тулд вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллыг дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

Өнгөрсөн хоногт гурван иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байгаад КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нac бapлaa. Taлийraaчдын ap rэp, төрөл төрөгсдөд rvн эмгэнэл илэpxийлье гэлээ. Сvvлийн 24 цагт 685 xvн эдгэрч, эмнэлэг болон гэрийн ажиглалтаас гарсан байна. Тvvнчлэн коронавируст халдварын улмаас 4,727 иргэн эмчлvvлж буй бөгөөд биеийн байдлаар нь ангилбал

  • хөнгөн 2,487
  • xvндэвтэр 1,665
  • xvнд 462
  • маш xvнд 122 хүн байна. 2021 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын нийт тоо 60,372 боллоо. Үүнээс 51,448 нь эдгэрчээ.