"Hасны хишиг"-ийг наадмын өмнө олгоно
2021/06/07
Улсын хэмжээнд "Насны хишиг" мөнгөн тусламжийг ахмадуудад Улсын баяр наадам болон Сар шинийн баяраар, жилд 2 удаа олгодог.
Манай улс 2017 оноос эхлэн Ахмад настны тухай хуулийн дагуу 65, түүнээс дээш насны иргэдэд "Насны хишиг" мөнгөн тусламж үзүүлж байгаа юм. Улсын хэмжээнд жил бүр 140 мянган ахмад настан "Насны хишиг" авдаг байна. "Насны хишиг"-гийн нөхөн олголтыг зургадугаар сарын 18-25-нд олгох аж.
Энэ жил 65 нас хүрч буй, тэр дундаа 7 дугаар сарын 15-наас өмнө төрсөн ахмадууд "Насны хишиг" мөнгөн тусламжийн үйлчилгээ авах эрхтэй болж буй. Тэднийг энэ сарын 30-ны дотор бүртгүүлж уг үйлчилгээг авахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Ингэхдээ И-халамж цахим системд холбогдох болон харьяа аймаг, дүүргийнхээ Халамжийн хэлтэст биечлэн өргөдөл гаргаснаар тус үйлчилгээнд хамрагдах юм.
Энэ жил 65 нас хүрч буй ахмадууд заасан хугацаанд амжиж бүртгүүлэхийг сануулж, хугацаандаа бүртгүүлээгүй иргэд энэ онд уг халамжийг авах боломжгүйг мөн анхааруулж байна.