Засгийн газар хатуу хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа
2021/06/08
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийв.
Тэрбээр: -Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цаг эхэлж, үргэлжлэн хуралдаж байна. Засгийн газрын хуралдаанаар иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт оношлогоо, үзлэгт хамруулахаар шийдвэрлэлээ. Эрүүл мэндийн үзлэгийг цахим хэлбэрт шилжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бааз суурийг бий болгох үүрэг чиглэлийг Ерөнхий сайд холбогдох сайд нар өглөө. Зүрх судас, хорт хавдар, гэмтэл манай улсад нас баралтын гол шалтгаан байдаг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багц асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, хөдөлгөөнийг дэмжих хөтөлбөрийг 2022 оноос боловсруулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах хуулийн төслийг боловсруулах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн байгаа. Ерөнхий сайдын Ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс орон тооны бус зөвлөхөөр томилно. Чулуундаваа овогтой Ундрахбаярыг Ерөнхий сайдын дэргэдэх Нийгмийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилохоор боллоо. Мөн орон нутагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байрыг барьж дуусгах үүргийг Ерөнхий сайд өгсөн.
Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр боллоо. Түгжрэлийг бууруулах үүднээс зарим уулзварт нөхөн гарц бий болгох, Сэлбэ голд цөөрөм байгуулах, Баянгол дүүргийн 16 хорооны нутаг дахь Гандантэгчинлэн хийдийн хэсгийг соёлын газар болгохоор шийдвэрлэлээ.
Ажлын байрыг дэмжих гурван хүүтэй хоёр их наяд төгрөгийн зээл олгож байгаа. Цаашдаа энэ зээлийг нэг их наяд төгрөгөөр нэмж гурван их наяд болгохоор судлуулж байна хэмээн мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Халдварын тоо өсч, нас баралт нэмэгдэж байна. Хөл хорио тогтоох уу?
-Засгийн газар цаашдаа хатуу хөл хорио тогтоохгүй гэдэг байр суурьтай байгаа. ЭМЯ-наас ирүүлж байгаа мэдээллээр хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон иргэдийн халдвар авах эрсдэл буурсан. Зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурна гэсэн байр суурийг хэлж байгаа.
-Жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлгийн үзлэгт иргэдийг хамруулах төсөв хэр бол?
-Төсөв мөнгөний асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.
Зочин · 2021/06/09
мудакууд зайлаа