11:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирц 13.4%-тай байна
2021/06/09
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын 11:00 цаийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
СЕХ-ны ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Өнөө өглөөний 07:00 цагийн байдлаар 2,087 хэгсийн хороонд сонгуулийн санал хураалтын ажил эхэллээ. Сонгуулийн 11:00 цагийн ирцийн мэдээг та бүхэнд танилцуулъя. СЕХ энэ удаагийн сонгуулийн ирцийн мэдээг шинэ программ хангамжаар нэгтгэлээ.
Нийслэл болон аймгийн төвүүдийн 718 хэсэг цаг тутамд мэдээгээ программд илгээж байгаа. Бусад хэсгүүд 11:00 цагаас эхлээд дөрвөн цаг тутамд мэдээллээ илгээнэ.
11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа 274,511 хүн саналаа өгсөн ба санал хураалтын ирц 13.4%-тай байна" гэлээ.
Ирцийн мэдээлэл: 11:00 цаг