Д.Бат-Эрдэнэ: Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа
2021/06/10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.
2021 оны зургаадугаар сарын 10-ны 15:00 цагийн байдлаар эцсийн дүн:
- У.Хүрэлсүх - 823,326 /66,76 хувь/
- С.Эрдэнэ - 78,832 /5.99 хувь/
- Д.Энхбат - 246,968 /20,33 хувь/ саналтай байна.
- Цагаан сонголт 71,937 /5.92 хувь/
Гадаадад байгаа иргэдийн саналыг өнгөрсөн шөнө тоолж, баталгаажуулсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад ирц бага байсан бөгөөд Бүх шатны сонгуулийн хэсгийн хороонд 21,394 хүн ажилласан байна.
СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Санал авах өдөр СЕХ-ны өргөдөл гомдол хүлээж авах утас болон сонгогчийн лавлах 1800-2800 утсанд ирсэн мэдээллийг хүргэе.
Зургаадугаар сарын 9-ний өдөр 670 дуудлага мэдээлэл лавлах утсанд ирсэн. Үүний 76 хувь нь санал авах байрны хаяг байршлын мэдээллийг тодруулсан. 14 хувь нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол юм.
Тухайлбал, санал авах байрны зохион байгуулалт зарим тохиолдолд удаан, эсвэл ариутгал муу байна, камерын байршлыг дахин шалгуулах, хавтас зарим тохиолдолд өгөөгүй зэрэг гомдол, мэдээлэл ирсэн.
Ажиглагчийг дуу дүрсний бичлэг хийхэд нь саад учруулсан гэх мэт ажиглагчтай холбоотой нийт 35 гомдол мэдүүлсэн. Аймаг, дүүргийн СЕХ-гоор дамжуулахгүйгээр асуудал гарсан хэсгийн хороодод төлөөлөгч очиж, шаардлагатай арга хэмжээг авсан.
Иймээс өргөдөл гомдол удахгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой. Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороодод хяналтын камерыг байршуулсан. Камерын хяналтыг ашиглаад санал авах байранд гарч байгаа зөрчилд шууд үүрэг чиглэл өгч ажиллалаа. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа" гэлээ.
Бат · 2021/06/11
Гомдол яахав Бид энэ талаар дугарахгүй юм малд ковидын халдвар тархвал яах вэ бусад оронууд бүү хэл бид өөрсдөө тоохгүй тэгээд усгалд оруулах уу та нарыг ярьж эхлэвэл хожимдсон байна
ESUIGEN · 2021/06/10
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802.
Одоо хэрэгжүүлэх.