МАН-ын бага хурал өнөөдөр/06.25/ 08.00 цагт цахимаар хуралдаж эхэллээ.  Энэ удаагийн Бага хуралд гишүүд нь өөрсдийн биеэр оролцох бөгөөд хурлын өмнө бүгд шинжилгээ өгч байна.

Бага хурлаар намын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох бөгөөд зургадугаар сарын 26-нд үргэлжлүүлэн бусад асуудлаа хэлэлцэх юм байна.  МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, намын даргын үүрэг гүйцэтгэгчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон юм.

Бямба гаригт үргэлжлэх Бага хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, бусад зохион байгуулалтын ажлыг ярилцах бөгөөд МАН-ын дүрмийн дагуу Их хурлын товыг тогтоно гэсэн мэдээлэл байна.