Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар замын хажуу руу унасан байна.

Уг галт тэрэг зургудугаар сарын 24-ний өдрийн 20:40 цагт унасан бөгөөд энэ тухай дуудлагыг тус өдрийн 21:45 цагт ОБГ хүлээн авчээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очсон байна.

Бороо орж төмөр замын ул шороо угаагдаж зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд ачааны галт тэрэгний есөн вагон унаж, гурван вагоноос түлш асгарчээ.