Өнөөдөр морин цагт МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөж, ажлаа авсан. Түүнийг ийн Ерөнхийлөгч болсны дараа сайн найзуудынх нь нэг Я.Содбаатарыг ЕТГ-ын даргын албан тушаалд очно гэдэг мэдээлэл байсан юм.

Тэгвэл дөнгөж сая Я.Содбаатар Ө.Шижирийн халааг авч, тамгаа гардан авлаа.

Шижирийн хувьд З.Энхболдоос ЕТГ-ын албыг хүлээн авч байсан. Эл албаа 6.33 гэсэн үйл ажиллагааны үнэлгээтэйгээр хашиж З.Энхболдыг давсан үзүүлэлтийг үзүүлжээ. Тэрбээр шинэ залуу боловсон хүчин гэдгээ харуулж чадсан хүмүүсийн нэг гэгдэж буй. Олон нийт түүнд ам сайтайгаар үлдсэн гэж хэлж болно

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын намтар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар

2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр

2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга

2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх

2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд

2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч

2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга