Өчигдөр 17:00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн Тасганы замд том оврын автомашины жолооч нь суудлын 11 автомашин мөргөсөн осол гарч, ослын улмаас  жолооч гэмтсэн.

Мөн өнгөрөгч зургадугаар сарын 5-ны оройн 22.00 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтуу жолооч 15 орчим автомашиныг дайрсан хэрэг гарсан билээ.