Улаанбаатарт 309, орон нутагт 648 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, гурван хүн нас баржээ
2021/08/10
Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын нийт 957 тохиолдол шинээр батлагдсан байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар байна.
Дотоодод бүртгэгдсэн халдварыг задалж танилцуулбал,
- 309 нь нийслэл хотод,
- 648 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Өчигдөр 1,991 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан гурван хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл
- Хөнгөн – 5,083
- Хүндэвтэр- 2,464
- Хүнд – 783
- Маш хүнд - 155 хүн байгаа аж.
DR. PRADHAN · 2021/08/10