Ч.Отгочулуу: Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй, вакумжсан байна...
2021/08/19
АН-ын Пүрэв гараг бүрт зохион байгуулдаг "4-11" мэдээллийн цаг-хэвлэлийн бага хурал боллоо.Хэвлэлийн хуралд АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, АН-ын Нарийн Бичгийн Дарга Б.Гарамгайбаатар нар оролцож,Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлтэй холбогдуулан АН байр сууриа илэрхийлсэн юм.
Тодруулбал хурлын эхэнд АН-ын дэд дарга Ч.Отгочулуу: "Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ 200 хоногийн тайлангаа тавихыг харлаа. Үүнийг үзээд нэг юмыг сайн ойлголоо. Ковидгүй зун, намар, өвөл гэж байхгүй юм байна. Засгийн Газар үнэнийг хүлээн зөвшөөрч, эвлэрч байгаад нэг талаар баяртай. Гэхдээ нэг зүйл дээр маш харамсаж байна. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдлаа бүрэн ойлгоогүй байна, вакумжсан байдлаар мэдээллээ авч байгаа нь харагдаж байна.
Хоёрдугаарт, хамгийн харамсалтай нь яг юу хийх гэж байгаа нь ерөөсөө тодорхойгүй байна. Ажлын төлөвлөгөө алга. Зэс, нүүрсний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 2-3 дахин өсчихсөн, гадаад орчин ийм сайхан таатай байгаа үед яаж эдийн засгийг өсгөж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх юм гэдэг чиглэлээр тодорхой арга зам ерөөсөө алга байна. Маш олон комисс, зөвлөл байгуулаад хурал хийгээд ажил, асуудал шийдэгдэхгүй.
Манай АН бол үндэсний хэмжээний нам, асар их туршлагатай, эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин сайтай.
Тиймээс бид Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд уулзалт хийх хүсэлт хүргүүлж байна. Уулзалтаар эхний ээлжинд, Ерөнхий сайд яг ямар мэдээлэлтэй байгааг асууж тодруулна. Учир нь түүнийг ямар өнцгөөр Монгол Улсын эдийн засгийг хараад гоёчилж байгааг ойлгохгүй байгаа.” гэв.
Мөн АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн: “ Цар тахал гарснаас хойшхи хамгийн хэцүү хүнд цохилтыг одоо яг хүртэж эхлэх гэж байна. Машинаар бол Монгол Улсын бензин дуусч байна. Гэтэл Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ямар ч төлөвлөгөө танилцуулсангүй. Зөвхөн вакцин яаж авчирсан тухайгаа ярьсаар байгаад тайлан нь дууссан. Л.Оюун-Эрдэнэ яриандаа: “Энэ хүнд үеийг нэгдэж нягтарч байж давцгаая, сөрөг хүчин хамтраач ээ” гэж дөрвөн ч удаа хэллээ. Тийм ч учраас АН Ерөнхи Сайдад уулзах хүсэлтээ илэрхийлж байна. Яаж энэ хүнд үеийг давах талаар санал солилцьё гэж байгаа юм. Мөн бид туршлагатай боловсон хүчнүүдээ ажлын хэсэг болгон зохион байгуулж, тодорхой санал боловсруулахаар боллоо.” хэмээсэн юм.
Тодруулбал тэд эхний ээлжинд дэд сайд нарыг цомхотгох, төсвийн алдагдлыг бууруулахын тулд шаардлагагүй хөрөнгө оруулалтуудаа зогсоох шаардлагатай гэв.
Х.Цэцэнноров
Sonjigch · 2021/08/20
Ene gurav mani "hen"-ii ardchilsan naming tuleelel bolj baina ve?
ГОК · 2021/08/19
Энэ нөхөр одоо өрийгөө ухаантай гэж бодоод байгаа юм байх даа Застегнись дурак