АН-ын Үндсэн Дүрмийн Хороо 8-р сарын 30-нд тогтоол гарган, Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.9.1.15, 3.9.1.16, 3.9.1.17, 3.9.1.18, 3.9.1.20 заалтуудыг зөрчсөн Архангай аймгийн Ардчилсан намын гишүүн М.Батжаргал, Р.Нямдорж, Э.Баттулга нарт Үндсэн дүрмийн хорооноос Үндсэн дүрмийн 3.9.3.4 дагуу Ардчилсан намын гишүүнээс 4 жилийн хугацаатай хасах сахилгын шийтгэл хүлээлгэх шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг өнөөдөр С.Эрдэнэ даргатай АН албажуулсан байна.

Ийнхүү саяхан тамгаа гардаж аван, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн Архангай аймгийн Засаг Дарга М.Батжаргал АН-аас 4 жилийн хугацаатай "хөөгдлөө".