Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн тусгаарлахгүй байхаар шийдвэрлэжээ
2021/09/28
Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор зарим шийдвэрийг гаргажээ.
Үүний нэг нь гадаадаас ирэх иргэдтэй холбоотой шийдвэр юм. Тодруулбал ирэх сарын 15-наас эхлэн гадаадаас ирэх иргэдийг тусгаарлахгүй, онгоцны буудал дээр PCR шинжилгээ авч шууд нэвтрүүлэхээр болжээ.