Нэмэлт санал хураалт явуулах тохиолдолд СЕХ хуралдаж, товыг гаргана
2021/10/10
УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 22:00 цагт дууслаа. Харамсалтай нь тухайн тойргуудын сонгогчдын санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүй байх магадлалтай байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Сонгуулийн ирц хүрсэн ч хүрээгүй ч өнөөдөр сонгуулийн дүн мэдээг танилцуулна.
Хэрэв ирц хүрэхгүй тохиолдолд өнөөдрийн энэ саналын дүн дээр нэмэлт санал хураалтыг зохион байгуулна.
Нэмэлт санал хураалт нь тодорхой хугацааны дараа явагдах болохоос өнөөдрийн санал хураалтын дүн өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн санал хураалтын дүн дээр нэмэлт санал хураалтын дүн нэмэгдэж тоологдох юм.
Саналын ирц хүрэхгүй бол маргааш СЕХ хуралдаж, нэмэлт санал хураалтын өдрийг товлоно" хэмээн сонгуулийн дүнг танилцуулахаас өмнө хэлсэн юм.
Мөн тэрбээр нэмэлт санал хураалтыг долоо хоногийн дотор зохион байгуулах ёстой тухай мэдээлж байв.
Pizda · 2021/10/11
Zail PiZDA!!!!!